x

Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин сэтгүүлчдэд мэдээлэл хийжээ. Хэргийн учир нь УИХ-ын гишүүн асан Г.Батхүү төрийн ордонд гэнэтийн байдлаар амиа алдаад арав хоночихлоо. Гэтэл төрийн тусгай хамгаалалттай газарт, олны нүдэн дээр ил цагаан болсон энэ хэргийн учрыг манай цагдаагийнхан тайлж чадаагүй л байна.  

Тиймээс АН-ын зүгээс хэргийн шалгалтад хөндлөнгийн нөлөө орох вий гэсэн болгоомжлолын үндсэн дээр Олон улсын парламентын холбооноос тусламж хүсч, хөндлөнгийн хяналт тавиулахаар хандсанаа мэдэгдлээ.

Мөн АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр хийсэн мэдээллийнхээ үеэр бас нэг ноцтой баримтыг хэлжээ. Хэрэг гардаг өдөр УИХ дахь МАН-ын бүлгийн олон гишүүн өрөөндөө архидаж, үйлчлэгчдийг дуудан цэвэрлэгээ хийлгэсэн гэж. Тиймээс сонгууль ойртож байгаа үед намынхаа нэр хүндийг хамгаалах гээд хэргийн мөрдөн шалгалтанд тээг болох вий, улс төржилт явах вий хэмээн болгоомжилж буйгаа, үүнээс шалтгаалан ОУПХ-нд хандсан гэв.

Тэгвэл гишүүн асны болгоомжлоод байгаа тэр тээг саад чинь хэдийн тавигдчихсан гэж хэлж болохоор байна. Угаасаа шүүх эмнэлгийн дүгнэлтээр үхлийн шалтгаанд зүрх болон цус харвалтын үйл явц байхгүй, өндрөөс унасан, гэмтлийн улмаас нас барсан гээд тогтоочихсон байгаа. Харин унасан шалтгааныг олох нь л цагдаагийн байгууллагын ажил байв.

Хамгийн гол нь уг хэрэг төрийн тусгай хамгаалалттай газар, олны нүдэнд ил газар болсон. Засгийн газрын хуралдааны танхимын өмнөх хоёрдугаар давхрын гонхноос хүн унаж (санаатай эсвэл санамсаргүйгээр унагаасан ч байж магадгүй) нас барсан. Хэрэг гарсны дараа цагдаагийнхан шөнө дөлөөр хэргийн газар очиж ажилласан. Тухайн үед төрийн ордонд байсан, ордноос гарсан бүх хүмүүсийг бүртгэж, дараа өдөр нь мэдүүлэг, байцаалт авсан.

Мэдээж энэ олон хүнээс гэрчийн мэдүүлэг байцаалт авах, өгсөн мэдээллийн үнэн зөвийг шалгахад нэг, хоёр хүний хүчин чадал хүрэлцэхгүй. Тиймээс цагдаагийн байгууллага яаравчлан ажлын хэсэг байгуулсан байх. Үүндээ тагнуулын байгууллагыг ч бас татан оруулсан (учир нь төрийн ордонд хамгаалалтын үүрэг гүйцэтгэдэг ТТХГ нь тагнуулд харьяалагддаг) байх. Тэгээд хэзээ мөдгүй хэргийн үнэн мөн илрэх байх гэж олон нийт харж, хүлээж байлаа. Ядаж л “гаднын нөлөөгүй, гэмт хэргийн шинжгүй байна” гэдэг жижүүрийн үгээ хэлэх болов уу? гэж.

Гэсэн ч тийм юм болсонгүй. Ямар нэг ажлын хэсэг байгуулсан, хэргийн мөрдөн шалгалтад ач холбогдол өгч, хүн хүч дайчилсан талаар хэн ч мэдээлэл хийсэнгүй. Тэр тусмаа гэмт хэрэгтэй тэмцэх чих үүрэг бүхий Хууль зүйн сайд нь ганц үг амнаасаа унагасангүй. Хэргийг шалгаж байгаа Нийслэлийн цагдаагийн газрын дарга ч ус балгасан мэт дуугүй байна.

Тэгэхээр энэ хэргийн шалгалтад ямар нэг улс төрийн нөлөө оржээ гэдэг нь бараг л тодорхой болоод байна. Тэр тусмаа энэ хэргийн учрыг олох сонирхол цагдаагийн байгууллагад ч, Хууль зүйн сайдад ч байхгүй байна.

АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өчигдөр мэдээлэл хийхдээ “Хэрэг гарах үед хэсэг бүлэг хүмүүс муудалцсан байж магадгүй” гэж хэлсэн. Мөн олон хүн согтуу, хөлчүү байсан, агсан согтуу тавьсан (хэргийн материалд авагдсан байх учиртай) тухай ч ярьсан.

Өөр нэг эх сурвалжийн хэлснээр хэрэг гарахаас 20 орчим минутын өмнө Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд гаднаас ажил хэргээр дуудагдаж орж ирсэн олон хүмүүс байсан. Сэтгүүлчид ч мөн байсан гэдэг. Мөн Г.Батхүү агсныг унасан, цус алдсан байдалтай байхыг анх харсан гэрчүүд цагдаа болон эмнэлэг дуудаагүй байсан. Гэх мэт сэжиг таамаг, сэжмүүд олон бий. Хамгийн гол нь уг явдал хүний нүднээс далд, хэнд ч мэдэгдэхгүйгээр болсон байх боломжгүйд хамаг учир байна.

Гэвч энэ хэргийг шалгахад гудамжинд ажилладаг цагдаа төрийн тусгай хамгаалалттай газар ороод бүрэн эрх нь хуулиар хамгаалагдсан хүмүүстэй ажиллахад хүндрэлтэй байж магадгүй гэх агуулгатай яриаг АН-ын дэд дарга Х.Тэмүүжин өгсөн байна. Гэтэл Хууль зүйн сайд Ц.Нямдорж энэ хэргийг илрүүлэх, илрүүлэхэд нь дэмжлэг үзүүлэхийн тулд юу хийж, юу ярьсан бэ? Хууль зүй, дотоод хэргийн сайд яг юу хийдэг хүн бэ?

Томоохон мөнгө, хөрөнгөтэй холбоотой, ашиг сонирхлыг нь хөндсөн асуудал болгон дээр хөхөөтэй цаг шиг гарч ирж донгоддог энэ хүн төрийн өндөр албан тушаал хашиж байсан, улс төрд нөлөө бүхий эрхэм цаг бусаар амиа алдаад, түгшүүр төрүүлээд байхад яагаад ам нь үдээтэй явна вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (107.77.230.135)
    нямдорж хулгай хийж худал ярьж хорлон сvйтгэдэг ажил хийдэг л хvн
    2020 оны 06 сарын 03 | Хариулах
  • Soogii (202.9.45.67)
    Нөгөө 2 ялтнаа яриад л явж бгаа бз өөр юу хийдийн
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • ЖАСТЫН БАТХҮҮ (66.181.187.17)
    ТАЛИЙГААЧ Г.БАТХҮҮ АЛТЖИНГИЙН АЛТАНГИЙН НӨХӨР АГСАН БОЛ Ц.НЯМДОРЖ ӨДӨР ШӨНӨГҮЙ ЧӨМГӨӨ ДУНДАРТАЛ ГҮЙЖ ЯВАА
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.161.110)
    МАН , Нямдорж байгаа цагт хав дараад өнгөрнө.
    2019 оны 05 сарын 29 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 11 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 16 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 18 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 37 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 2 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 8 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 9 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top