x

Монгол Улсын экспортын хэмжээг нэмэх боломжийг Элчин сайд нарт танилцуулав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Европын холбоо болон түүний гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа Элчин сайд нарыг өнөөдөр хүлээн авч уулзав.

2009 оноос эхлэн зохион байгуулж буй Европын Холбооны гишүүн улсуудаас Монгол Улсад суугаа, хавсран суугаа Элчин сайд нарын уулзалт маргааш буюу энэ сарын 29-нд Улаанбаатар хотноо болох юм. Уулзалт нь Элчин сайд нар Улаанбаатар хотноо цуглан Монгол Улсын Засгийн газрын гишүүдтэй уулзаж, манай улсын улс төр, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, Засгийн газраас хэрэгжүүлж буй бодлогын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах, хамтын ажиллагааны талаар санал солилцох боломжийг олгодог билээ. Уулзалтаар Монгол Улсын Засгийн газрын гишүүд Элчин сайд нарт мэдээлэл хийж, Элчин сайд нарын сонирхсон асуултад хариулж ирсэн уламжлалтай. Энэ удаагийн уулзалтад Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд Траян Л.Христеа болон 20 улсын Элчин сайд, 6 улсын Элчин сайдын яамны Түр хамаарагч оролцох юм. Уулзалт бүрийн өмнө тогтсон уламжлалын дагуу Элчин сайдууд өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхаж буй юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга уулзалтын эхэнд Элчин сайд, төлөөлөгчидтэй  дахин уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол Улс, Европын Холбооны хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн мэнд дэвшүүллээ.

Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийсэн айлчлал, “Бүс ба зам” санаачилга, дотоодын хууль эрхзүйн орчинд гарч буй өөрчлөлт зэргийг тодруулж, Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх асуудлаар тогтож ярилцлаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлах үеэр тус улсын дарга Ши Жиньпин БНХАУ импортлогч улс болж буйгаа зарласан нь анхаарал татаж, хил залгаа манай улсын экспортыг нэмэх боломж хэмээн харж буйгаа дэлгэрэнгүй тайлбарлав. Монгол Улсад экспортын олон боломж байгаа дотор хөдөө аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбарын нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх замаар БНХАУ, бүс нутагтаа бараа, бүтээгдэхүүн экспортлох боломжтой гэж үзэж буйгаа Төрийн тэргүүн танилцуулав. Ингэхдээ Европын улс орнуудаас дэвшилтэт технологийг Монголд нэвтрүүлэх замаар бараа бүтээгдэхүүнийг Европын Холбоо төдийгүй манай хөрш орнуудын зах зээлд нийлүүлэх өргөн боломж бий гэсэн юм.

Элчин сайд нар Ерөнхийлөгчийн дурдсан чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх боломж, бололцоог судлан анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн Европын холбооны улсуудын аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдыг дотоодын компаниудтай холбох, экспортын боломжийг нэмэгдүүлэх үүднээс өргөн хүрээний уулзалт зохион байгуулах асуудлаар ярилцаж, харилцан ойлголцолд хүрэв.

Мөн Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэвшүүлсэн “Зүүн хойд Азийн цахилгаан эрчим хүчний нэгдсэн супер сүлжээ” санаачилгыг сонирхож, энэ сэдвээр үргэлжлүүлэн ярилцлаа. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нарыг анхаарч ажиллана гэдэгт гүнээ итгэлтэй байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 9 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 12 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 13 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 15 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 17 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 19 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 37 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 38 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 39 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 39 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 40 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 3 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 5 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 7 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 9 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 10 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 26 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 29 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 29 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 15 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top