x

Монгол Улс НҮБ-ын АНДЭЗНК-ын чуулганыг 20 жилийн дараа даргалж байна

Өнөөдөр /2019 оны 5 дугаар сарын 27/ эхэлсэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн комиссын 75 дугаар чуулганд оролцож буй Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тус чуулганы даргын үүрэгт ажлаа АНДЭЗНК-ын 74 дүгээр чуулганы даргын үүрэг гүйцэтгэгч БНАЛАУ-ын Гадаад хэргийн сайд Салёмсай Коммаситаас хүлээн авлаа.

Тэрбээр даргын үүрэгт ажлаа хүлээн авахдаа Монгол Улсад 20 жилийн дараа ирж буй энэхүү нэр хүндтэй үүргийг Тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилтийг урагшлуулахад бүс нутгийн орнуудыг уриалж, нягт хамтран ажиллахаа илэрхийлэв.

Сайд Д.Цогтбаатар НҮБ-ын АНДЭЗНК-ын нийт төлөөлөгчдөд хандан Монгол Улсын эдийн засаг, тогтвортой хөгжлийн бодлого, зорилт, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030, Засгийн газрын үйл ажиллагааны тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулж үг хэлэв.

Тухайлбал, Ногоон хөгжлийн бодлого, худалдаа, хөрөнгө оруулалтыг хөнгөвчлөх, Монгол, ОХУ, БНХАУ-ын хооронд байгуулагдсан Эдийн засгийн коридор, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, тэр дотроо “Зүүн Хойд Азийн эрчим хүчний нэгдсэн сүлжээ” байгуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн санаачилгыг танилцуулж, тус дэд бүс нутагт эрчим хүчний нэгдсэн зах зээл, зохицуулалтыг нь хариуцах байгууллагыг үүсгэн байгуулахад АНДЭЗНК болон түүний гишүүн орнуудтай хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.

Монгол Улсын Гадаад харилцааны сайдыг чуулганыг нээж үг хэлсний дараа НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы дарга, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга болон АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн нар чуулганы төлөөлөгчдөд хандаж үг хэллээ.

Чуулганы нээлтэд Тайландын Эрхэмсэг гүнж Маха Чакри Сириндхорн, Камбожийн Ерөнхий сайд Самдеч Хун Сен нар хүндэтгэл үзүүлэн оролцсон бөгөөд ийнхүү оролцсон нь тус Комиссын бүс нутагт тогтвортой хөгжлийг хангахад үзүүлж буй үүргийг нь өндрөөр үнэлж буйн илрэл болов.

Маргааш Гадаад харилцааны сайд АНДЭЗНК-ын Гүйцэтгэх нарийн бичгийн даргатай уулзана.

Гадаад Харилцааны Яам

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 15 цаг 24 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 15 цаг 27 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 15 цаг 28 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 15 цаг 30 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 15 цаг 32 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 15 цаг 34 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 17 цаг 53 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 17 цаг 53 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 17 цаг 54 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 17 цаг 55 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 17 цаг 56 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 19 цаг 18 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 19 цаг 21 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 19 цаг 22 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 19 цаг 24 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 19 цаг 25 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 19 цаг 41 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 19 цаг 44 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 19 цаг 45 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 21 цаг 30 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top