x

Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсангүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. 

Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь МАН-ын бүлэг болон Төсвийн, Хууль зүйн байнгын хороод тус тус хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. 

Ийнхүү хоёр байнгын хорооны дүгнэлтийг танилуулснаар гишүүд хоригтой холбоотой үг хэлэв. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Эрдэнэт үйлдвэр их татвар өг. Оюутолгой түүнээс гурав дахин бага өг гэдэг байдлаар шийдээд байна гэж ойлгож болох уу. Ерөнхийдөө ингэж ойлгогдоод байна. 

Мөн шүүхээр эцэслэн шийдвэрлээгүй байхаар хөрөнгийг битүүмжлэнэ гэж юу гэсэн үг вэ. Хоригийг яагаад зөвшөөрөхгүй гээд байгаа юм бэ. Ерөнхийлөгч тавьсан болохоор зөвшөөрөхгүй гээд байгаа юм уу. Хориг дотор маш олон зөв юм байна гэж харагдаад байх юм. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар: Ойлголтын өнцөг зөрөөд байх шиг байна. Олон улсын үндэстэн дамнасан корпарациуд ядуу буурай орнуудаад татвар төлөхөөс зайлсхийдэг. Тэрхүү татвараас зугтдаг компаниудтай тэмцдэг олон улсын байгууллагуудтай хамтарч энэ хуулийн төслийг боловсруулсан. 

Хүлээж авахгүй байгаа нь тавигдсан үндэслэл болон хуулиа сайн ойлгоогүйтэй холбоотой. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: О.Баасанхүү гишүүний асуусан яагаад Оюутолгой Эрдэнэтээс бага татвар төлөөд байгаа юм бэ гэдэг шиг цоорхой энэ хуульд байгаа учраас хориг тавиад байгаа юм. 

Ийнхүү гишүүд асуулт асууж, үг хэлснээр Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулав. 

Хуралдаанд оролцсон гишүүдийн 64.1 хувийн саналаар Татварын багц хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ. 

Гэвч УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн “Зарим гишүүдийн санал санал хураалтын дүнг харуулдаг самбарт буруу гарсан. Мөн санал хураалт явуулсны дараа зарим гишүүн нэмэгдэж орж ирсэн учир саяны санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явуулж өгнө үү” гэсэн горимын санал гаргав. Ингэснээр өмнөх санал хураалтыг хүчингүйд тооцож, дахин санал хураалт явууллаа. 

Дахин санал хураалтад 39 гишүүн оролцож, 79.1 хувийн саналаар хоригийг хүлээн авах боломжгүй гэж үзэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (223.38.60.104)
    Татгалзсан нөхдүүд Рио Тинтод худалдагдсан хулгайчууд гэж ойлгож болохуу.
    2019 оны 05 сарын 25 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top