x

Эрхэм гишүүдийн эрх ямба хэргийн нөхцөл байдлыг тогтооход саад учрууллаа

Өмнөх (өдрийн) дугаарт төрийн ордонд хяналтын камер байхгүй байгаа нь өнгөрөгч баасан гаригт болсон золгүй явдлын нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэл учруулж байгаа тухай мэдээлсэн(“Зууны мэдээ” сонин). Харин тийм байхад хүргэсэн зүйл нь юу вэ?

УИХ-ын гишүүн асан, АН-ын дэд дарга Г.Батхүү зуурдаар нас барснаас хойш зургаан хоног өнгөрлөө. Төрийн ордонд, төрийн тусгай хамгаалалттай газар төрийн өндөр албан тушаалтан асан гэнэтийн байдлаар амиа алдсан шалтгааныг цагдаагийн байгууллага ч, эмч нар ч хэлж чадахгүй, амандаа ус балгасан мэт л дуугүй байна. Харин даваа гаригт АН-ын дэд дарга Х.Тэмүүжин, нарийн бичгийн дарга Ц.Туваан нарын хийсэн мэдээллээс олон нийт там тум мэдээлэл авлаа.

Тэд өмнөх өдрүүдэд олон нийтийн сүлжээгээр тархсан “Зүрх нь гэнэт хаагдаж шат руу унасны улмаас нас барсан” гэх мэдээллийг үгүйсгэв. Гэсэн ч тэр мэдээллийг тараасан эх сурвалж нь тодорхойгүй байна. Хэрвээ Х.Тэмүүжиний хэлсэнчлэн “Дөрөвдүгээр сард (энэ оны) Солонгост бүх шинжилгээ өгсөн. Эрүүл мэндийн хувьд ямар ч асуудал байгаагүй” гэдэг нь үнэн бол талийгаачийг “зүрх нь хаагдсаны улмаас” гэх мэдээллийг хэн тараасан байж болох вэ? Ямар зорилго, шалтгаанаар?

Шүүх эмнэлгийн (химийн шинжилгээний) дүгнэлт хараахан гараагүй байгаа ч урьдчилсан байдлаар “өндрөөс унаж, гэмтлийн улмаас нас барсан” гэдгийг нь лав тогтоосон байна. Гэвч Х.Тэмүүжин сайд асны хэлсэн “их хэмжээний гэмтэл авсан” гэдэг үгийг эмч нар дахиад тайлбарлах хэрэгтэй болно. Тэр гэмтлүүд бүгд өндрөөс унасны улмаас бий болсон уу? Эсвэл...

Энэ олон тодорхойгүй зүйлийн ард нэг л зүйл тодорхой байна. Хэрвээ төрийн ордны гудамж, булан бүрт хяналтын камер байсан бол, хэрвээ талийгаачийг өндрөөс унасан даруйд нь (уг нь бол, хэрэв талийгаач хоёрдугаар давхрын гонхноос унасан хэдхэн алхмын цаана төрийн ордны хамгаалалтын ажилтан сууж байгаа шүү дээ) олж эмнэлгийн тусламж үзүүлсэн бол амийг нь аварч чадах ч байсан юм бил үү? Тэгээд хэрхэн, ямар нөхцөл байдалд энэ осол эндэл болсныг хугацаа алдалгүй хэлж чадах байсан ч юм бил үү?

Гэвч харамсалтай нь төрийн ордонд ажиллаж байгаа УИХ-ын гишүүдийн хэтийдсэн эрх ямба, дур зоргоос болж хэрэг явдал иймдээ тулаад байна. Өмнөх удаад төрийн ордны хамгаалалт болон хяналт туйлын дутуу дулимаг байгаа тухай сануулсан. Гэвч ийм болгосон эзэн нь Төрийн тусгай хамгаалалтынхан бус, тэнд ажиллаж байгаа УИХ-ын гишүүд өөрсдөө. Учир нь ТТХГ-аас төрийн ордонд камер тавихыг цаг үргэлж сануулдаг, шахаж шаарддаг боловч манай гишүүд “УИХ-ын гишүүний бүрэн эрх”-ээр халхавчлан байнга татгалзаж, эсэргүүцэж ирсэн. Хэн нэг хамгаалалтын ажилтан өөрийнх нь эрх ямба бүхий "өгзгийг" камерийн цаанаас хараад сууж байгаасай гэж тэд хүсдэггүй. 

Эсвэл угаасаа хулгай, булхайгаа хийхэд нь саад болно гэж үздэг ч байж магадгүй. Үүнийх нь үр дүн өнөөдрийн энэ золгүй (одоогоор санаатай гэмт хэрэг байсан гэж тогтоогоогүй байгаа) осол. Бүр цаашлаад хяналтын камер байхгүй юм чинь хүнгүй газар олж байгаад нэгийгээ нухчихсан байхад ч “үгүй” гэх газаргүй болж байна. Тэр байтугай гэгээн цагаан өдөр төрийн яам руу гүйж ороод хамгаалалтын ажилтны нүдэн дээр нэгийгээ дүрчихсэн тохиолдол гарч л байсан юм шүү дээ. Ерөнхий сайд маань хүртэл саяхан (хэдхэн жилийн өмнө) УИХ-ын гишүүнийг чуулганы танхимаас чирч гаргаад хэвлэлийнхний нүдэн дээр балбачихаж байсан юм шүү дээ.

Ийм л хүмүүжил, моральтай нөхөд “УИХ-ын гишүүний бүрэн эрхээр” далайлгаад явж байна. Төрийн тусгай албыг ч (ТТХГ-ыг хэлж байна) алба биш болгож, ажил үүргийг нь цалгардуулж байна. Адаг сүүлд нь өөрсдөө ч амиа алдахад ойрхон байна.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Уншигч (202.55.188.42)
    76ын эрх ямба гэж юу вэ.Улс орноо ар ширгүй.ард иргэдээ тайван амьдралд ажилтай.гэдэс цатгалан.бага насны хүүхдүүдэд хүчирхийлэл үгүй тийм нийгэмд амьдруулчихаад эрх ямбаа ярь.Яаралтайхан шиг наад нэг балай УИХын халдашгүй эрх гэгч ямбаа цуцлах хууль гаргаа хэрэгтэй.Манай ерөнхийлөгч ч гэсэн нэг зориг муутай бгаад бхын.их л найдаж бсын.Украйны шинэ ёрөнхийлөгч тангараг өргөсөн үеэсээ зоригтой дуугарч эхэллээ дээ
    2019 оны 05 сарын 23 | Хариулах
iШинэ мэдээ
УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 2 цаг 9 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 2 цаг 21 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 2 цаг 30 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 2 цаг 44 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ 2 цаг 49 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой 3 цаг 8 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал 3 цаг 27 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг 23 цаг 5 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ 23 цаг 9 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ Уржигдар 10 цаг 14 мин Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Уржигдар 09 цаг 57 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Уржигдар 09 цаг 41 мин Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаар хорьж, биед нь халдсан этгээдүүдийг яллагдагчаар татжээ Уржигдар 09 цаг 13 мин О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг болсон Уржигдар 08 цаг 54 мин Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэлтэд хүрч өсжээ Уржигдар 08 цаг 36 мин Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Уржигдар 08 цаг 18 мин Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхор”-ын Ч.Энхтайван байв 2024-04-22 Б.Ундраа: Төгрөгийн тогтвортой байдлыг хангаж чадаагүйгээс нэг сая иргэн ядуу амьдарч байна 2024-04-22 Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа 2024-04-22 Иргэний шилжилт хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно 2024-04-22
iИх уншсан
Түргэн тусламж ирэхээс өмнө 16 настай охин амьсгал хураагааг... Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Алуурчин ивээлдээ авдаг Ерөнхий сайд Монголд хэрэггүй Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Осолд өртсөн зургаан хүний гурав нь мэс заслын, гурав нь эрч... Жао Жи Чиань: Хятад жуулчдын хамгийн их очих дуртай газар нь... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Гадаадын 56 иргэнийг Монголд дахин оруулахгүй байх хугацаа т... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Парис дахь цагаачдыг нүүлгэн шилжүүлж эхэллээ Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Сарлаг хэрхэн нядлах аргачлал Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ
Top