x

АН улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулана

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Тэрээр энэ үеэр АН-аас улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж, Сүхбаатарын талбайд бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал энэ сарын 30-нд зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа мэдээллээ. 

С.Эрдэнэ: "Бид одоо зөвхөн жагсаад зогсохгүй, бид улс төрийн эсэргүүцлийн бүтэн сарын акц зохион байгуулахаар төлөвлөсөн. Ард түмнийг өмгөөлж байгаа улс төрийн хүчин АН-аас алга. Эрх баригчидтай асуудлыг энэ тэнцүү ярьж, нийгэмд үүсээд байгаа хямрал, ард түмний зөрчигдөөд байгаа эрх таслан зогсоох, УИХ-д хариуцлага тооцох хэмжээний хариуцлагыг АН хүлээх чадвартай. Тиймээс олон түмний өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, улс төрийн тэмцлийн хэлбэрт шилжиж байна" гэлээ. 

Мөн тэрээр Монгол Улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал, “тэнгэр, газар” шиг зөрүү бий” гэдгийг тодотгоод, 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөөгийн цаг үетэй харьцуулсан АН-ын мэдэгдлийг уншиж танилцуулав. 

Мэдэгдэлд, "Манай улсын 2012-2016 оны эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдлыг өнөө цаг үетэй харьцуулбал “ тэнгэр газар” шиг зөрүү бий. Өөрөөр хэлбэл, тэс хоёр өөр өгөгдөл буюу өмнөх нь уул уурхайгаас шалтгаалсан эдийн засаг, санхүүгийн хямралтай он жилүүд, харин өнөөгийнх нь экспортын бүтээгдэхүүний үнэ ханш өсөж, донор орнуудаас орж ирэх валютаар “хахсан” санхүүгийн нэн таатай үе юм. Гэвч Монголбанкны хариуцдаг банк санхүүгийн үзүүлэлтүүд туйлын хангалтгүй байна.

Тухайлбал, Өнгөрсөн гурван жилийн хугацаанд үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ам.доллартай харьцах ханш 30 хувиар суларч, ифляц хоёр оронтой тоонд /2018 оны Улаанбаатар хотын инфляц/ хүрчээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг ажлаа хүлээн авахад ам.доллар 1998 төгрөгийн ханштай, инфляц 1.9 хувьтай байсан юм. Мөн Монголбанк ханшаа тогтоохоор авсан арга хэмжээ ч “бай”-гаа оносонгүй. 2018 онд 1 тэрбум 400 сая, 2019 он гараад 600 сая ам.долларын интервенц хийсэн боловч ханшийн хэлбэлзлийг бууруулж чадсангүй. 2 тэрбум доллар гэдэг нь Монголбанк 2016-2018 онуудад улс орон даяар малын бэлчээрээ сэндийлүүлэн, горхи булгаа устган байж олборлосон нийт алтны орлоготой тэнцэх хэмжээний гадаад валют юм. Өөрөөр хэлбэл, бүтэн гурван жилийн алтны орлогыг “ханш”-ийн салхинд хийсгэчихэж. Ийм бодлогогүй алхмаа өмөөрөх шалтгаан Монголбанкны өнөөгийн удирдлагад байх ёсгүй.

Төв банкны шинээр гаргасан үнэт цаас / ТБҮЦ/ нийт мөнгө (М2)-ний дөрөвний нэг буюу 7 их наяд төгрөгт хүрчээ. Ингээд ТБҮЦ-ндаа 11 хувийн хүү буюу 500 гаруй тэрбум төгрөгийг арилцааны банкуудад / жилийн дүнгээр/ төлж байна.

Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны 3 дугаар сарын эцсээр 968 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 сарын дүнгээр 9 их наяд төгрөг болж, 1.0 их наяд төгрөгөөр өсчээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 10.7 хувийг эзэлж байна. Чанаргүй болон хугацаа хэтэрсэн зээлийн статистикийг нэгтгээд харвал нийт зээлийн 20 орчим хувь муу зээл болсон ажээ. Энэ хоёр үзүүлэлтийн аль нэг нь 10 хувиас дээш гарвал санхүүгийн систем хямарч байна гэж олон улсад үздэг. Учир нь банкны зээлдэгч бүрийн нуруун дээр ирэх ачаалал 20 хувиар нэмэгдэж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Монголбанкны урагшгүй бодлогын “горыг” жирийн зээлдэгч нар үүрч байна гэж ойлгож болох юм.

Монголбанкны удирдлага энэхүү “унхиагүй” асуудлаа шийдвэрлэх дорвитой арга хэмжээ авахын оронд “2014-2016 оны эдийн засгийн хүндрэлтэй жилүүдэд зээл авсан аж ахуйн нэгжүүдэд хуримтлагдсан өрийн дарамт 2017 оноос хойш чанаргүй зээл хэлбэрээр илэрч байна” хэмээн хариуцлагааас бултахыг оролджээ.

2019 оны санхүүгийн нөхцөл байдлыг 3-5 жилийн өмнөх үйл ажиллагаанд хамаатуулж тайлбарлах нь онолын, техникийн, логикийн хувьд ч боломжгүй юм.

2017 оны өндөр зардал гарган гадны аудитын байгууллагаар арилжааны банкуудад активын чанарын үнэлгээг хийлгэсний дараа, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан “банкны салбарын төлбөрийн чадвар бүхэлдээ тогтвортой, үйл ажиллагаа хэвийн байна” гэж бодит байдлыг илтэд гуйвуулсан мэдээллийн олон нийтэд хүргэж байв. Төлбөрийн чадварын хувьд хүндрэлд орсон банкинд хуулийн дагуу, цаг тухайд нь арга хэмжээ аваагүй улмаар “Капитал банк” дампуурч, төрийн сангууд болон иргэд аж ахуй нэгжийн асар их хэмжээний хөрөнгө эрсдэлд ороод байна. Гэтэл ажлын өдөр бүр 17.00 цагт арилжааны банкуудын тайлан блансыг гаргуулж тооцоо хийж, хүлээн авах үүргийг хүлээсэн хяналт шалгалтын 200 орчим байцаагч Монголбанкинд ажиллаж байгаа. Тэднийг хянадаг удирдлага ч бий. Гэтэл банкны чанаргүй зээл 80 хувь хүртлээ өсч, алдагдал нь хэдэн зуун тэрбум төгрөгт хүрснийг мэдэхгүй “унтаж” байх боломжгүй. Энэ нь Монголбанкны Ерөнхийлөгчийг огцруулах хангалттай шалтгаан мөн. Ер нь цаашид хэдэн банк дампуурах, Монгол Улсын банк, санхүүгийн салбарт ямар эрсдэл учрах нь тодорхойгүй байна. Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан эдийн засаг, санхүүгийн хамгийн таатай нөхцөл бүрдсэн өнөө үед Төв банк  Монголбанкны тухай хуулийн 4.1 дэх заалтад заасан “Монголбанкны үндсэн зорилт нь үндэсний мөнгөн тэмдэгт-төгрөгийн тогтвортой байдлыг хангахад оршино” гэсэн үндсэн үүргээ биелүүлэх нь бүү хэл улам дордуулсныг дээд дурдсан баримтууд нотолж байна.

Иймд хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк, санхүүгийн салбарт асар их хохирол учруулсан Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дэд дарга Б.Пүрэвдоржийн гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар яаралтай хэлэлцүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна" гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Bataa (202.70.34.115)
    Bi ochihgui. N. Altanhuygiig demjinee
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Bataa (202.70.34.115)
    Bi ochihgui. N. Altanhuygiig demjinee
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • zina (175.199.156.75)
    zuw
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Б.Лувсан-Осор (203.91.115.247)
    Эрдэний хэлж буй үнэн бол харинч ардчилсан нам оройтож хөдлөж байна.Намын шинчилэлийг эхлүүлэхтэй зэрэг тэмцэх боломж тохироо тэр үeд улс оронд бүрдсэн байсан.Одоо оройтож буйч гэсэн энэ өвлийн ЭХ ОРОНЧИД шиг бус нам бүлэглэл эрх мэдэл эд хөрөнгөндөө хорогдолгүй тууштай тэмцэж оюун санаа амь биё эд хөрөнгөө хойч үё үр хүүхдүүдийнхээ төлөө зориулан тэмцэх тэмцэлийг эхлүүлж чадвал улс ороноо эрх зүйт төрөа ардчилал ардчилсан нийгмийг аварч авилгач олигахи дарангуйлагчидыг цэвэрлэж чадах боломж нөөц энэ намд уг нь байх л ёстой Эр зориг хүнлэг сэтгэлээр удирдан залж тусгаар улс түмэн олноо дээдлэн тэтгэж шулуун шудрага тийм л түшээптэй эрх зүйт эрх чөлөөт шудрага нийгмийг л ард түмэн хүсэн хүлээж буй цаг дор зүрх сэтгэлээ засж хүнлэг сэтгэл хүн чанрыг эрхэмлэж өөрийгөө 100/ улс орон ард түмэндээ ТУШААЖ зориулж чадах тийм л хүнийг төр түшүүлэхийн төлөөл шанлаж яваа ард түмэн шүү дээ бид чинь.зүсээн зүрхээн сэтгэлээ засаад түмэн олноо түшин тэмфэл эхлүүлж чадах л юм бол түрэн дэмжих оролцон оройлох хүмүүс нийгэм дунд нуугдмал оршин буй гэдэгт итгэл дүүрэн байна.амуилт хүсьё бас хэлсэн бол хийх хэрэгтэй шүү!
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • zochin (182.160.32.188)
    chamaig demjih hun baigaa yu... muu har luivarchin min. bas nudendee davharaa enetr hiilgetseen ovoo uu bodon gahai shuu.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.55.188.45)
    Намын даргын сэнтийнээс үхэн хатан зууралдах нь ээ Ард түмний анхаарлыг өөр зүгт хандуулах гэсэн хуучин аргаа хэрэглээд эхлэх шив
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Num (103.26.193.242)
    Hudlaa ed garaad ch yuch hiij chadahgvi ee zvgeer l alia salbadaanuud bvgd adilhan
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Zochin (66.181.187.227)
    Demjij bn.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 3 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 6 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 7 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 9 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 11 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 32 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 33 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 34 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 35 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 57 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 0 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 1 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 3 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 4 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 20 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 23 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top