x

Төрийн ордны түргэн тусламж бэлэн байх ёстой

Төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхэм Төрийн ордонд цаг бусаар амиа алдсан эмгэнэлтэй хэрэг явдал болоод хэд хонож байна. Энэ хэрэг явдлыг тойрсон элдвийн асуудал хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, улс төрийн хүрээнд хөвөрч байна.

ЦЕГ-аас ажлын хэсэг томилогдож, Нийслэлийн Прокурорын газраас хяналт тавин энэ хэргийг шалгаж байгаа юм. Тэд мухарлах учиртай. Харин дуугүй өнгөрч боломгүй нэг асуудал энэ зуурт дайгдаж явааг та анзаарсан уу.

Хэрэг явдал Төрийн ордонд болсон. Гэтэл Төрийн ордон бол Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн тухай хууль, Засгийн газрын тухай Төрийн тусгай хамгаалалтын тухай, Төрийн ордны тухай хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байдаг объект юм. Хамгаалалтыг ТЕГ-ын даргын дэргэдэх Төрийн тусгай хамгаалалтын газар хэрэгжүүлдэг.

Төрийн ордны тухай хуульд “…Төрийн ордон халдашгүй дархан байна”, “…Төрийн ордны халдашгүй дархан байдлыг энэ хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан хамгаалалт, үйлчилгээний тусгай журмын дагуу хангана”, “..Төрийн ордон нь дотоод болон гадуур байнгын хамгаалалттай байна. Төрийн ордныг Төрийн тусгай хамгаалалтын хуулийн наймдугаар зүйлийн нэг дэх хэсгийн нэгд зааснаар Төрийн ордны хамгаалалтын алба 24 цагаар тасралтгүй хамгаална”, “..Төрийн ордон нь түүнд байрлаж үйл ажиллагаа явуулдаг байгууллагын бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах холбоо, аюулгүй байдлыг хангах тусгай техник хэрэгслээр тоноглогдсон байна”, “…Төрийн ордны гадуур хамгаалалт нь УИХ-аас тогтоосон нутаг дэвсгэрийн аюулгүй байдлыг бүхэлд нь хариуцна”, 7.4-т “…Төрийн ордонд шалган нэвтрүүлэх, аюулгүй байдал, дэг журмыг хангах асуудлыг дотоод хамгаалалт хариуцна” гэх зэргээр Төрийн ордныг халдашгүй дархан байдалтайгаар 24 цагийн туршид дотоод, гадаад байнгын хамгаалалтад байхыг хуульчилсан байгаа юм.

Гэтэл энэ 24 цагийн тасралтгүй хамгаалалтад байдаг Төрийн ордонд 2019 оны тавдугаар сарын 17-нд хүн амиа алдлаа.

Хамгийн ноцтой нь Хууль зүйн сайд асан, АН-ын дэд дарга Х.Тэмүүжин энэ талаар “…Төрийн ордонд 2-3-хан камер байна. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна.   Гонх гэж хэлдэг газар өндрөөс унасан байдалтай, их хэмжээний гэмтэл авсны улмаас нас барсан гэх урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт эцсийн байдлаар гараагүй. Гадна талын үзлэг, задлан шинжилгээний хариу эхнээсээ урьдчилсан байдлаар гарч, их хэмжээний гэмтлийн улмаас нас барсан байж болзошгүй. 18:20 орчим цагт авто раллигийн хуралдаан тарсан. 18:30 цагт хуралдааны танхимаас гарсан гэж байгаа. 18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Шүүхийн шинжилгээний хариу бүрэн гараагүй бөгөөд химийн шинжилгээний хариу гэхэд 14-21 хоногийн дараа гарна. Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдээллийг уржигдар олон нийтэд өгсөн юм.

Энд бид “…Хэнтэй уулзсан”, “…Хаагуур явсан бэ” гэх зэрэг цагдаагийн байгууллагын нэгэнт шалгаж буй асуудлыг хөндөх гэсэнгүй.

Харин Хууль зүйн сайд байсан Х.Тэмүүжиний “…19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн”, “…Төрийн ордны гурван давхрын бичлэгт бичигдсэнээс хойш 20 минутын хугацаанд хаана, хэнтэй уулзсан бэ гэдэг нь тодорхойгүй байгаа” гэсэн мэдэгдлүүд нь Төрийн ордонд юу болоод өнгөрөв өө гэдэг асуултыг босгож байна.

Бас түүний “…Төрийн ордонд 2-3 камер байгаагаас өөр камер алга. Үйл явдал гарсан газар ямар нэг хяналтын камер алга байна” гэсэн нь тусгай хамгаалалттай хүмүүсийг “агуулдаг” Төрийн ордон ямар ч хяналтгүй байдаг юм байна гэсэн ойлголтыг олон нийтэд өгч байгаа юм.

Уг нь өнөөдөр техник технологи адраас даваад тэнгэрт тултал хөгжсөн үе. Камерын хяналт дэлхийг хэрсэн. Үүнтэй Монгол Улс хэдийн хөл нийлж, хотын захын гэр хорооллын хүнсний мухлагууд хүртэл бүрэн “камержсан” билээ. Энэ утгаараа Төрийн ордонд байтугай Баянхошуунд хүнсний дэлгүүрийн үүдэнд өнхрөөд ойчиход л камерын хяналтаар бусдын хамгаалалтад орчих боломжтой цаг үед бид амьдарч байна.

Гэтэл Төрийн ордонд бүхэл бүтэн хүн бүтэн цагийн турш хаана байгаа нь мэдэгдэхгүй байж байгаад нас барсан байдалтай олдсон тухай Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин ярьжээ.

Төрийн ордонд Ерөнхий сайдын нэрэмжит элдэв хурал сүүлийн үед тасрахаа больсон. Өмнө нь Төрийн ордонд ийм хурлуудын нэгэнд оролцож явсан иргэн нас барж байв. Тухайлбал, 2018 оны  есдүгээр сарын 27-ны өдөр Төрийн ордонд “1000 багшийн дурсамж” уулзалт, зөвлөгөөнд оролцож байсан 87 настай хүн нас барж байсан юм.

Үүнээс гадна Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд “…Төрийн тусгай хамгаалалтад байгаа барилга, тээврийн хэрэгсэл, бусад зүйл, тэдгээрийн орчинд холбогдох байгууллагуудтай хамтран инженер, техникийн үзлэг, шалгалт хийж аюулгүй байдлыг хангах” үүргийг Төрийн тусгай хамгаалалтын газар буюу Төрийн ордны хамгаалалтын алба хариуцна гэсэн байгаа юм.

Төрийн ордны тухай хуульд “…Төрийн ордонд аюулгүй байдлыг хангах зорилгоор тусгай хяналтын техник, хэрэгслийг суурилуулах бөгөөд Төрийн ордны хамгаалалтын албаны ажилтан үзлэг хийх нэг бүрийн хэрэгслээр хангагдсан байна”, “….Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээ, засвар, хангалтын зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ” гэсэн байгаа юм. Гэсэн атал Төрийн ордны барилгын чанарын асуудал л хааяа яригддаг. “…Нурах гээд байна” гэж ирээд л сонгууль бүрийн дараа эрх барьж эхэлсэн улс төрийн хүчнүүд уулга алдаж байдаг. Ингэж байгаад Төрийн ордны засвар үйлчилгээнд сонгууль болгоны дараа хэдэн тэрбум төгрөг тавьж байгаад өрөөнүүдээ засдаг. 2016 оны сонгуулийн дараа жил лав 2.2 тэрбум төгрөг төсөвлөөд, түүнийг 40 гаруй болгох шаардлагатай гэж ярьцгааж байсныг санаж байна.

Ингэхийн оронд ядаж давхар бүрийн хонгилыг уртааш нь харчих хэмжээний хэдэн хямд камер ч болтугай аваад суурилуулчихаж болох л эд.

Нөгөө талаас энэ хэрэг явдал ажлын цаг дууссаны дараа болжээ. Төрийн ордны тухай хуулийн дагуу Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайдаас бусад бүх хүн Төрийн ордонд нэвтрэхдээ үнэмлэх, нэвтрэх хуудсаа шалгуулж орох ёстой. Иймээс нэвтэрсний дараах хяналт, хамгаалалтыг “Төрийн ордны хамгаалалт, үйлчилгээний журам”-ын дагуу Төрийн ордны хамгаалалтын албаныхан хариуцаж ажиллах үүрэгтэй.

Ер нь бол Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжиний “…18:30 цагийн орчимд Дэлгэрмаа даргатай утсаар ярьсан байсан. УИХ-ын чуулганы танхимын камерт баруун тийш алхаж явсан дүрс үлдсэн байсан. 19:30 цагт нэг давхарт унасан байдалтай олдсон. 19:57 цагт цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн” гэсэнд цагийн хийдэл нэлээд гарсан харагдаж байна. Энэ л асуудлын гол нь болж буй юм. 

Ийм олон хууль, журмаар Төрийн ордны төрийн тусгай хамгаалалтыг нь зохицуулчихсан. Гэвч тэнд эмнэлгийн, бас төрийн тусгай хамгаалалтынхны түргэн тусламжийг авч чадалгүй хүний амь эрсэдсэн нь үнэхээр харамсалтай.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 7 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 0 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 9 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 18 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 42 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 18 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 38 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 25 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 9 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top