x

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг Нийслэлийн "Шилдэг татвар төлөгч иргэн"-ээр нэрлэв

Хотын дарга С.Амарсайхан өчигдөр Нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэн, аж ахуй нэгжүүдэд шагналыг нь гардууллаа. Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 191 мянга гаруй татвар төлөгч  иргэн, ААН-ийн дийлэнх нь буюу 75 хувь нь Улаанбаатар хотод төвлөрдөг байна. Тэд 2018 онд нийслэл, дүүргийн төсөвт 784.3 тэрбум төгрөгийн татварын орлогыг төвлөрүүлжээ. Нийслэлийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгжээр:

  1. “Жэйкобс инженеринг” ХХК
  2. “Жи Си Ар монголиа” ХХК
  3. “НБИК” ХХК
  4. “Спейшлайзд Карьер консалтинг” ХХК
  5. “Талх чихэр” ХК
  6. “Интернэйшнл медикал сентер” ХХК
  7. “Премиум конкрит” ХХК
  8. “Мөнххада” ХХК
  9. “Милко” ХХК
  10. “Нормет Монголиа” ХХК шалгаруулжээ.

Харин "Шилдэг татвар төлөг иргэн"-ээр УИХ-ын гишүүн Л.Энх-Амгаланг нэрлэв. Тэр өнгөрөгч 2018 онд нийслэлийн төсөвт нэг тэрбум 300 сая төгрөгийн татвар төлсөн байна. Өчигдөр хотын даргаас өргөмжлөлөө гардаж авсныхаа дараа Л.Энх-Амгалан гишүүн өөрийн фэйсбүүк хуудсаар,

"НИЙСЛЭЛИЙН 2019 оны ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ ИРГЭН"-ээр шалгаруулсанд баярлалаа. Иргэдийн татварын мөнгө үр дүнгүй зүйлд зарцуулагддаг, ирээдүйгүй хөрөнгө оруулалт болдог, салхинд хийсдэг талаарх иргэдийн шүүмжлэлтэй би иргэнийхээ хувиар санал нэгддэг. Төсвийн хууль батлалцдаг гишүүний хувиар иргэдийн төлсөн татварыг үр ашигтай зарцуулах талаар байр сууриа байнга илэрхийлсээр ирсэн. Өөрөө татвар төлөгчийн хувьд миний төлсөн татвар улс орны хэрэгцээтэй зүйлд зарцуулагдаасай гэж өөрийн эрхгүй бодогддог” хэмээн бичсэн байна.

Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүний татварт төлсөн 1,3 тэрбум төгрөг (түүн шиг 700 татвар төлөгч байхад л нийслэлийн төсөв бүрдчих нь байна) бол 150 хүүхдийн ортой нэг шинэ цэцэрлэг барих хэмжээний хөрөнгө. Тиймээс Л.Энх-Амгалан гишүүн татвараа шударгаар төлсөн нь иргэнийхээ үүргийг биелүүлсэн нэр төрийн хэрэг боловч, энэ мөнгө эргээд нийслэлчүүдэд ашиг тустай зүйлд зарцуулагдах ёстой. Тэгвэл жинхэнээсээ хотын даргын хэлсэнчлэн “нийслэл хотынхоо бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлт, нийгэм, эдийн засгийн өсөлтөд бодитой хувь нэмэр оруулсан” хэрэг болох юм.

Л.Энх-Амгалан гишүүний дараа нийслэлийн шилдэг татвар төлөгч иргэнээр Л.Элдэв-Очир, Л.Болдхуяг, Т.Баясгалан, Д.Ончинсүрэн нар, урлагийн салбарын шилдэг татвар төлөгч иргэнээр хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Б. Чинбат шалгарсан байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (103.229.176.130)
    ZUSALJ ZUSALJ IDCHHSEN ULS ENE HEMJEENIII TUGRUG BOL TSAINIII MUNGU BLGUI DD, BAHAN URAN ZURAG HUDALDAJ AVAA BIZ, IREEDUID IH HURUNGU BOLGONO GEED
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 5 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 11 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 35 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 3 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 22 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top