x

Х.Нямбаатарын өргөн барьсан төслийг Байнгын хороо дэмжсэнгүй

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хоёр хуулийн төслийг хэлэлцлээ. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулийн төсөл нь УИХ-ын дэгэд өөрчлөлт оруулах асуудлыг тусгасан бол Я.Содбаатар, Н.Амарзаяа нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн хуулиар УИХ-ын дэгийн тухай хуульд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг хэлэлцэх журмын нэг бүлэг болгон шинээр нэмж оруулаад байсан юм. 

Өргөн барьсан хоёр төслөөс Байнгын хороо Үндсэн хуульд өөрчлөлт оруулах процессыг Дэгийн хуулиар нарийвчлан тогтоох нь зүйтэй хэмээн үзэж хэлэлцэхийг дэмжлээ. 

Харин Х.Нямбаатар нарын өргөн мэдүүлсэн Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэнгүй. Байнгын хороо дэмжээгүй төслөөр маргааш УИХ-ын чуулганаар дахин санал хураалт явуулах юм. Хэрэв УИХ-ын чуулганаар гишүүдийн олонхийн санал авч чадвал энэ төсөл дахин хэлэлцүүлэгт оруулах юм. Өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар дараах тайлбарыг хийлээ. 

Х.Нямбаатар:

-Энэ хуулийн төсөлд Анхдугаар хуралдаантай холбоотой нэлээд өөрчлөлт оруулсан. Анхдугаар чуулганы дэгийг илүү боловсрогуй болгосон. Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг нээж явуулж байгаа нь төлөөллийн ардчиллын зарчимд нийцэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Анхдугаар чуулганыг парламент дотроосоо өөрсдөө санаачилгаараа нээх томъёоллыг оруулж ирж байгаа. 

Дэгийн тухай хуульд Ерөнхийлөгч болон Засгийн газрын зүгээс оруулсан хэд хэдэн өөрчлөлт байдаг. Парламентын дархлааг хадгалах зорилгоор Дэгийн тухай хуульд гар хүрэх нь буруу гэсэн саналыг зарим гишүүн гаргаж байсан. Тиймээс зөвхөн парламентын гишүүд Дэгийн тухай хуулийг санаачилна гэж оруулсан. 

Хоёрдугаарт, иргэдийн оролцоог хууль тогтоох үйл ажиллагаанд нэмэгдүүлэх зарчим баримталсан. Энэ үүднээс салбарын судлаач эрдэмтэн, иргэд, мэргэжил сонирхлын бүлэг зарчмын зөрүүтэй саналын томъёоллоо холбогдох байнгын хороодод ирүүлж байх түүнийг нь байнгын хороод санал хураалтаар эцэслэн шийдвэрлэж, хуулийн төсөлд тусгах зүйлийг оруулсан. 

Хамгийн гол нь УИХ-ын гишүүд хуулийн төсөл дээр ажиллах биш ажлын дэд хэсгийн боловсруулж өгсөн зарчмын зөрүүтэй саналыг нэг, хоёрдугаар хэлэлцүүлгээр эцэслэн шийдвэрлэж, түүндээ асуулт асууж, хариулт авч явах юм. Ингэснээр хууль тогтоогчдын хуулийн төсөлтэй нэг бүрчлэн танилцах боломж нь илүү нэмэгдэнэ. 

Хуралдааны дэгийг илүү нарийвчилж өгсөн. Мөн хуулийн төслийг чуулганы хуралдааны танхимд өргөн мэдүүлдэг байх заалт оруулсан. Хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ ёслол төгөлдөр байх ёстой хэмээн тайлбарлав. 

Дэгийн тухай хуультай хамт өргөн мэдүүлсэн УИХ-ын тухай хуульд Дотоод асуудлын, Хүний эрх иргэний боловсролын байнгын хороо байгуулах асуудлыг тусгасан байна. Ингэснээр ажлын хэсэг байгуулахгүйгээр УИХ-ын байнгын хороод өөрсдөө хуулийн төсөл дээрээ нэг бүрчлэн хэлэлцүүлэг зохион байгуулдаг жишиг рүү ойртоно гэж хууль санаачлагг үзжээ. Уг хуулийн төсөлд нийтдээ 49 өөрчлөлт оруулсан байна. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-Дэгээ сайжруулья гэж байгаатай санал нийлж байна. УИХ-ын гишүүн заавал босож үг хэлэх ёстой юу. Сууж байгаад үг хэлснээс босож үг хэлбэл хариуцлага сайжрах уу. Өнгөрсөн парламентад С.Ганбаатар гишүүн байнга босож үг хэлдэг байсан. Түүнийг хариуцлагагүй, популист үг хэлдэг байсан гэж яриад л байгаа. Сууж, босож үг хэлэхэд ямар ялгаа байна вэ. 

Хоёрдугаарт, энэ дэгээр хөдөөгийн тойргоос сонгогдсон гишүүд их зовлонтой болох юм байна. Яагаад гэвэл хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан хуралдаан даргалагчид урьдчилаад саналаа өгөх юм байна. Интернэт, сүлжээгүй тойрогтоо ажиллаад, хөдөө явж байгаа хүн үг хэлэхийн тулд яаж долоо хоногийн өмнө саналаа өгөх вэ. Гадаадад томилолтоор явж байгаа нь интернэтээр өгчих байх. 

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат:

-Олон удаа өөрчлөгдсөн Дэгийн тухай хуулийг одоо цоо шинэ хууль болох болсон. Гишүүн болгон сэтгэлийн хөөрлөөрөө хууль өргөн барьдаг. Тэр нь амьдралд хэрэгждэггүй байдлыг энэ хууль чинь бий болгох гээд байна. 

УИХ-ын гишүүн бол иргэдийн төлөөлөл. Тиймээс гишүүний саналыг нь чангалах, үг хэлэх эрхийг хязгаарлаж дэглэдэг зүйл рүү оруулж болохгүй. УИХ-ын гишүүнд үг хэлэх, санал өгөхгүй байх эрх нь нээлттэй байх ёстой. 

Х.Нямбаатар нарын гишүүдийн өргөн барьсан хууль хүлээс болох гэж байна. Их хурлын тамга ширээний баруун талд байх уу, зүүн талд байх уу гэдгийг дэглэж яах гээд байгаа юм бэ. Энэ хэнд хэрэгтэй юм. 

Асуудлыг гол нь хууль боловсруулах чадвар, хуулийг хэлэлцэх асуудалд нь учир дутагдалтай байгаа учраас энэ тал руугаа анхаарах ёстой. Энэ хуулийн төсөлд яг энэ асуудал огт тусгагдаагүй. Хуулиа чанартай гаргахын тулд хэлэлцдэг зарчмаа өөрчилье. Хоёр удаагийн хэлэлцүүлэг чинь багадаад байна. Дотоод хэлэлцүүлэг, ердийн хэлэлцүүлэг, хаалттай хэлэлцүүлэгтэй болъё, хуулийн популист маягаар ярьдагаа больё гэж байгаа юм. 

Гэтэл энэ хуульд ширээнийхээ энэ талд суух ёстой, үг хэлэхдээ гараа өргөх ёстой, тэдэн минутад үг хэлэх ёстой, хугацаа нь хэтэрвэл тийм хариуцлага хүлээлгэнэ гэсэн байна. Асуудал энэнд байгаа юм биш шүү дээ гэлээ.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 7 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 9 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 11 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 13 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 14 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 16 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 35 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 36 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 37 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 37 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 38 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 22 цаг 1 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 3 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 5 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 6 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 7 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 24 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 27 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 27 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top