x

Ч.Хүрэлбаатар: Гадны банк оруулах хуулийг баталбал, зээлийн хүү буурна

Эдийн засаг, нийгмийн хөгжилд дараах үр дүн гарахаар байгааг Сангийн сайд Ч.ХүрэлбаатарУИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанд танилцуулав. Түүний танилцуулснаар, 2020 онд эдийн засгийн бодит өсөлт 6 хувь, инфляцийн түвшин 8 хувиас бага, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй байх аж.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тогтоолын төслийг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулсан юм. 

Тэрбээр, үндсэн чиглэлийн төсөлд 20 зорилтын хүрээнд 118 бодлогын ажил тусгасныг хэлэв. Ирэх оны үндсэн чиглэлд тусгасан ажлыг хэрэгжүүлэхэд нийт 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр нэг их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар зургаан их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг тус тус санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байна гэдгийг танилцуулгадаа дурдав. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Б.Баттөмөр, Н.Амарзаяа нар асуулт асууж, санал хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүд төсвийн алдагдлыг бууруулахад онцгой анхаарах шаардлагатайг дурдаад, ирэх онд төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээг гурван хувь хүртэл бууруулах боломж бий эсэх, Тогтворжуулалтын сан, "Ирээдүй өв" санд нийт хэчнээн төгрөгийн хуримтлал үүсгэхээр төлөвлөж байгааг тодруулав. Мөн зээлийн хүүг бууруулах талаар тодорхой ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байгааг лавласан. 

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Төсвийн алдагдлыг тэнцвэржүүлсэн тэнцлийн хэмжээгээр тооцоход, ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувь байна гэдгийг дурдаад, төсвийн алдагдлыг бууруулахад тодорхой хэмжээний эрсдэл үүсэх магадлалыг тооцож дээрх дүнг гаргасан гэдгийг онцолсон. Мөн тэрбээр, "Төсвийн тухай хуулийн дагуу Тогтворжуулалтын сан, Ирээдүй өв сангаар дамжиж хуримтлал бий болдог. Эдгээр сангууд маань өртэй байсан бол энэ жилээс "Ирээдүй өв" сан өргүй болж эхэлнэ. Иймд уг санд энэ жил батлагдсан төсвөөр 553 тэрбум төгрөг, 2020 онд нэг их наяд гаруй төгрөг хуримтлагдана гэж тооцсон" гэлээ.

Зээлийн хүүг  захиргааны аргаар бууруулахад хүндрэл үүсэж буйг дурдаад, 2016 оныхтой харьцуулахад зээлийн хүү гурван пунктээр буусан. УИХ-аас баталсан Татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгад гадны хөрөнгийн эх үүсвэрийг оруулж,  гарахад нь 10 хувийн татвар авдаг байсныг хоёр дахин бууруулсан. Ингэснээр зээлийн хүүг бууруулахад чухал нөлөө үзүүлнэ. Мөн УИХ-д өргөн мэдүүлсэн гадны банк оруулахад эрх зүйн орчныг зохицуулах тухай хуулийг шуурхай баталбал, зээлийн хүү буурах боломжтой гэж Ч.Хүрэлбаатар сайд хариулав.

Тогтоолын төсөлтэй холбогдуулж зарчмын зөрүүтэй санал гараагүй тул анхны хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хороонд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн  танилцуулахаар тогтов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • зочин (64.119.18.224)
    Мөн ч хожуу ухаарч бна даа,за ямой гадны банк байсан бол мөнгөний ханш бага унах байлаа
    2019 оны 05 сарын 24 | Хариулах
  • T.Sukhbaatar (64.119.20.199)
    Ali ert iim yum yariad bsan.zeeliin hvv buurdagiin medeed bj hurdan orin oron ornoos gadnii bankaa oruulaad ene hytaduudiin oron zaig shahaj mongoloos zailuulmaar bb.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (183.177.106.66)
    Olon ulstai hamtiin ajillagaa saijruulj l baij manai ediin zasag saijirna. Gadnii bank orj irlee geed irged ochood zeel avchih bolomj homs, hadgalamj hiih ni baga. Tegeheer companiudad l iluu bolomjtoi, companiud huchirhegjij, saijirch baij manai ediin zasag sairjina.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
  • зочин (103.57.93.62)
    ХААН банк хаанахын банк вэ? Энэ мэт гадаад хөрөнгө оруулалттай банк байгаа биз дээ. Зээлийн хүү яагаад буурахгүй байна вэ? Гадаад банк орж ирээд зээлийн хүү буурна гэхэд итгэх хүн олон байна уу?!
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Д. Сүх-Эрдэнэ (66.181.178.79)
    Захиргаадалтын аргаар зээлийн хүүний доод хэмжээг "бодлогын" гэх хүүгээр тогтоочихоод байхад мулгуй та нар ойлгохгүй явах юм. Тогтоож ирсэн "бодлогын" хүүнийхээ нөлөөлөл ямар байдгийг мэдэхгүй 2018 оны судалгааны ажлын төлөвлөгөөндөө хийсэн байхад мулгуй та нар тэр чигээр нь мөнгөний бодлогод нь батласан байсан. Монголбанкныхан мулгуй юү? та нар уу? Өөрсдөө шийдэцгээ!
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (64.119.18.175)
    Zov
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • irgen (64.119.27.187)
    songuuuli duhuud ireheer shoudahaa boli muu hulgaich
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
  • Das (64.119.22.204)
    Gadnii bankuud oroh n zov gej dignej bga. Aliin bolgon ene heden shunaluudad shimuulehv
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
    • jass
      zuv2
      2019 оны 05 сарын 21
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 0 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top