x

Чехэд ажиллаж байгаа Монгол иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдлээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичекийн урилгаар тус улсад 5 дугаар сарын 20-21-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь 1993 онд тусгаар тогтнолоо зарласан Чех Улсад хийж буй Монгол Улсын Гадаад харилцааны сайдын анхны айлчлал юм.

Айлчлалын эхний өдөр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Гадаад хэргийн сайд Томаш Петржичектэй албан ёсны хэлэлцээ хийж, худалдаа, эдийн засаг, хөдөө аж ахуй, соёл, боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцсоны зэрэгцээ тус улсад хөдөлмөр эрхэлж буй иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх, иргэд хоорондын зорчих нөхцлийг хөнгөвчлөх, ирэх 2020 онд тохиох хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг хамтран тэмдэглэн өнгөрүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр сайд Д.Цогтбаатар Монгол Улсын бүтээн байгуулалт, нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд Чех Улсын оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглээд уламжлалт найрсаг хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, ялангуяа бизнес эрхлэгчдийн харилцаа, холбоог бэхжүүлэх, харилцан ашигтай хамтран ажиллах нөөц боломж байгааг цохон тэмдэглэв.

Гадаад хэргийн сайд Томаш Петржичек газар зүйн байрлалын хувьд алс хол оршдог хэдий ч нэгэн үед ардчилал, зах зээл, чөлөөт нийгмийг сонгон хамтдаа шилжилтийн үеийг амжилттай даван туулж ардчиллын үнэт зүйлсийг хадгалж, хөгжүүлж чадсаныг цохон тэмдэглэж, Монгол Улстай харилцах харилцаа нь тус улсын тэргүүлэх зорилтуудын нэг болохыг онцоллоо.

Үүний зэрэгцээ “Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”, “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” болон боловсрол, соёлын салбарын суурь гэрээ, хэлэлцээр болох “Боловсрол, шинжлэх ухааны салбарт болон залуучуудын асуудлаар хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Боловсрол, залуучууд, спортын яам хоорондын хэлэлцээр”, “Соёлын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Бүгд Найрамдах Чех Улсын Соёлын яам хоорондын тохиролцоо”-нд гарын үсэг зурав.

“Нийгмийн хамгааллын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Чех Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурснаар Чех Улсад хөдөлмөр эрхэлж байгаа Монгол Улсын иргэдийн нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх боломж бүрдэж байна. Европын Холбооны улс орнуудаас хамгийн олон тооны буюу 9,000 гаруй Монгол иргэн Чех улсад оршин сууж байна.

Түүнчлэн Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 1348 онд байгуулагдсан төв Европын анхны их сургууль болох Прага хотын Карлын их сургуульд зочлон тус их сургуулийн удирдлагатай уулзалт хийсний зэрэгцээ Европ дахь монгол судлалыг хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа Карлын их сургуулийн монгол судлалын багш, оюутнуудтай уулзалт, ярилцлага хийлээ.

Айлчлалын хүрээнд сайд Д.Цогтбаатар БНЧУ-ын Парламентын Сенатын танхимын дарга Ярослав Куберад бараалхаж хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсоны зэрэгцээ УИХ-ын дарга Г.Занданшатараас ирүүлсэн урилгыг уламжиллаа.

Монгол улсын Гадаад харилцааны сайдын БНЧУ-д хийж буй албан ёсны айлчлал үргэлжилж байна.

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Ургамал (202.179.25.86)
    Чех-д албан ёсны зөвшөөрөлтэй хөдөлмөр эрхлэгчдийн нийгмийн даатгалын шимтгэл, ажилласан жилийг Монголд тооцдог болгомоор байна. БНСУ-тай хийсэн шиг.
    2019 оны 05 сарын 22 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 6 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 8 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 34 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 35 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 0 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top