x

МАН-ын бүлэг Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзжээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2019.05.20/-ны хуралдаанаар хоёр асуудал хэлэлцэж, шийдвэрлэлээ. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцсэн Татварын багц хуульд Монгол Улсын Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг хэлэлцсэн. Мөн УИХ-ын даргын захирамжаар байгуулсан “Оюутолгой”-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо.

Хуралдааны шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Татварын багц хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээн авах эсэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын мэдээллийг сонсч хэлэлцээд, бүлгийн гишүүдийн 100 хувийн саналаар хоригийг хүлээж авах боломжгүй гэж үзсэн. Мөн "Оюутолгой"-н ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагва бүлгийн хуралд асуудлыг танилцуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтийг сонсож, сайн ажилласан гэж дүгнээд байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

Бүлгийн хуралтай холбогдуулж бас нэг мэдээлэл хүргэхэд өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарын асуудлаар МАН-ын Хяналтын хороо хуралдаж шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулж МАН-ын бүлэг мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Д.Дамба-Очир гишүүний хувьд "Оюутолгой-н ажлын хэсгийн дүгнэлтийн талаар мэдээлэл өгсөн гэх асуудалд буруутгагдсан. Харин энэ асуудал хуулиар нууцын зэрэглэлд ороогүй учраас гэрээг өгөх нь нээлттэй. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Раднаасэдийн тухайд хөөн хэлэлцэх хугацааг хуульд оруулсан гэж буруутгасан. Үүнтэй холбогдуулж УИХ дахь МАН-ын бүлгээс мэдэгдэл гаргасан" гэв.

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Д.Дамба-Очир нарыг буруутгасан шийдвэрт бүлгээс мэдэгдэл гаргав

Мэдэгдэлд “Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр Эрүүгийн хуулийн хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой гарч буй санал шүүмжлэлийн дагуу УИХ дахь Монгол Ардын Намын бүлгээс уг асуудлыг нягталж үзээд дараах тайлбарыг гаргаж байна. 

Нэгдүгээрт, энэ асуудал хоёр өөр хуулийн төсөлд орсон саналыг хольж хутгаж нийтэд мэдээлсний улмаас үүдсэн байна. Учир нь Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт оруулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой саналыг Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд гаргаагүй нь хуралдааны тэмдэглэл, материалаас тодорхой болсон. Түүнчлэн энэ өдөр Улсын Их Хурлын гишүүн Ш.Раднаасэд нь гэр бүлийн хүний эрүүл мэндийн шалтгааны улмаас чөлөөтэй байсан бөгөөд хуралдаанд биечлэн оролцоогүй нь ирцийн бүртгэл, чуулганы хуралдааны тэмдэглэлээс тодорхой харагдаж байна” гэсэн юм.

Хэлэлцэж шийдвэрлэсэн асуудлын хүрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нар сэтгүүлчдэд мэдээлэл хүргэж, асуултад хариулсан юм. 

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “УИХ 2019 оны гуравдугаар сарын 22-ны ээлжит бус чуулганы хуралдаанаар Татварын багц хуулийг хэлэлцэж баталсан. Энэ хууль жижиг, дунд үйлдвэрлэл, иргэдийн амжиргаа, хөрөнгө оруулалтыг дэмжих, татвар төлөгчдийн эрх ашгийг хамгаалах, үндэстэн дамнасан корпорациуд татвараас зугтах боломжийг хязгаарласан хууль болсон.

Татварын маргаан таслах тал дээр яригдаж байсан олон асуудлыг судлаж үзээд хийдэл зөрчлийг арилгах, татварын албаны хариуцлагыг нэмэгдүүлэх, олон улсын жишигт нийцүүлэх зорилгоор хууль батлагдсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр “Оюутолгой” болон уул уурхайн компаниудад хүүгийн төлбөрт ногдуулах албан татварыг бууруулсан гэж Ерөнхийлөгчийн хоригт бичсэн байсан. Хуулийн 2.2.5-т уул уурхайтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөл эзэмшдэг компаниудад энэ хуулийн заалт үйлчлэхгүй гэж заасан байгаа. 

-УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Оюутолгойн ажлын хэсгийг 2018 оны тавдугаар сарын 03-ны өдрөөс эхлэн ахлаж ажилласан. 2018 оны зургадугаар сард эхний шалгалтын дүн гарсан. Гэрээний асуудлыг яаралтай хэлэлцэх ёстой. Хамтарсан гэрээ харилцан ашигтай байх зарчим дээр тулгуурлна.

Гэтэл гэрээ хийсэн үеэс эхлээд харилцах ашигтай байх зарчим алдагдсан. Хувь нийлүүлэгчид, хөрөнгө оруулагчдын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан гэрээ, сүүлд далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүгийн төлөвлөгөө нэртэй Дубайн гэрээ гэх мэтчилэн нэлээд тоо баримттай гарсан мэдээллийг хэвлэлийнхэнд өгч болно” гэв.

УИХ дахь МАН-ын бүлгийн хэвлэлийн алба

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (64.119.27.187)
    horigiin asuudliig nariibchlan abch uzeh heregtei zub sanaag ni abaach olonhiin buleg huulia sain unsh horigiig sain unsh daa
    2019 оны 05 сарын 21 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 3 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 29 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 31 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 31 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 32 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 57 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 21 цаг 59 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 0 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 1 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 18 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 21 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 21 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top