x

Н.Номтойбаяр гишүүн Г.Батхүү агсантай нас барахаас нь өмнө уулзсан гэв

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр талийгаач Г.Батхүүтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. 

Тэрээр "Талийгаач Г.Батхүү гишүүнд тохиолдсон золгүй явдлын талаар харамсаж байгаагаа илэрхийлье. Энэ бол АН-ын харамсал биш, Монголын ард иргэдийн хувьд золгүй явдал тохиолоо. 

Тавдугаар сарын 17-ны орой талийгаач Г.Батхүүтэй парламентад хамт ажиллаж байсны хувьд, адилхан авто спортоор хичээллэж, энэ спортын холбоотойн хувьд уулзаж, манай өрөөнд 10-15 минут саатаад гарсан. Тиймээс хамгийн сүүлд уулзсан МАН-ын гишүүн гээд байх зүйл байхгүй. Сүүлд уулзсан хүмүүсийнх нь нэг би. Талийгаачийг манай өрөөнөөс гарсных нь дараа 19:18 цагт миний бие бүлгийн хуралд орсон. Цагдаагийн байгууллагад гэрчийн мэдүүлэг өгсөн" гэв. 

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчдийн асуултад хариуллаа. 

-Та тэр өдөр халамцуу байсан гэдэг нь үнэн үү?

-БНХАУ-д айлчлалаар яваад ирсэн гишүүдтэй өдрийн хоолонд хамт орсон. Ши Зиньпин даргын өгсөн бэлэг гээд шилтэй архи задласан. Гэхдээ халамцуу, гөлөмцүү явж байсан зүйл байхгүй.

-Авто раллигийн хуралдаанд ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзсан. Энэ үеэрээ оролцогчдын зардлыг ОХУ-ын тал даах ёстой гэж ярьсан гэсэн. Энэ үнэн үү?

-Тэр чинь болохоор Монголын автомашин, мотоциклиудын холбоо. Манайх болохоор Монголын офроадын холбоо гээд тусдаа. Тэр хурлын талаар юу болсныг надад хэлээгүй. Ямар ч байсан Торгоны зам уралдаан долдугаар сард болно гэдгийг ярьж байсан. Тэрийг би мэдэж байсан. Хурал нь гурван давхарт З.Энхболд даргын өрөөнд болсон шиг байгаа юм. Тэнд ОХУ-ын талаас зочид нь ирсэн. Бид хоёрын ярьдаг зүйл бол, энэ жил манай төрлийн спортын таван жилийн дүгнэлт буюу зургаа дахь жилийн ажил. Тамирчдын цол зэргийн асуудлыг Г.Батхүү гишүүнээр ахлуулсан холбоо шийддэг. Олимпийн хороо, спортын агентлагаас гурав гурван хүн оролцсон холбоо шийддэг юм. Миний зүгээс, “Манай тамирчдын цол зэргийн асуудлыг шийдэж өгөөч ээ. Зургадугаар сарын 15, 16-нд эхний том тэмцээн болно. Долдугаар сарын 20-27-нд олон улсын тэмцээн болно. Ийм учраас үндсэн холбоотойгоо нийлээд 44 мянган автоспорт сонирхогчдынхоо өмнө хэвлэлийн хурал хийгээд явъя” гэсэн. Гуравдугаар давхарт болсон хуралд би оролцоогүй.

-Талийгаач сэтгэл санааны хувьд ямар байсан бэ, тантай уулзахдаа?

-Зүв зүгээр явж байсан. Ер нь өөрөө жин нэлээд хассан нь анзаарагдаж байсан. Ер нь 2016 оны сонгуулиас хойш бид хоёр таараагүй. Жин нь нэлээд хасагдсан, нүүрний судас нь улайлттай харагдсан. Ах нь эмчилгээ хийлгэж байгаа гэдэг зүйл надад ярьсан.

-Талийгаач ганцаараа явж байсан уу?

-Ганцаараа. Төрийн ордонд уг нь битүү камер баймаар юм. Дээрээс нь намайг бүлэг рүү 19.18 цагт орж байхад сэтгүүлчид байж л байсан. Төрийн тусгай хамгаалалтын газрынхан байсан.

-Сэтгүүлчид та хоёрыг өндөр дуугаар ярилцаж байсан гэж ярьж байсан. Тийм зүйл байна уу?

-Тийм юм байхгүй. Юу чанга ярих вэ дээ.

-Талийгаач тантай уулзаж байхад хүн нэмэгдэж орж ирсэн үү. Утсаар ярьсан уу?

-Үгүй. Хэн орж ирээгүй. Миний өрөөнд миний зөвлөх байсан. Талийгаач ганцаараа орж ирсэн. Уулзалт 10-15 минут орчим л болсон байх. Талийгаач явснаас тав орчим хоногийн дараа би бүлгийн хурал руу орсон. Гарахдаа “Гадаа хүн хүлээгээд байна. Ах нь утсаар ярья” гэсэн.

-Та бүлгийн хурал дээр намын дарга У.Хүрэлсүхтэйгээ маргалдсан гэсэн?

-Маргаан байнга л явдаг шүү дээ. Тэр өдөр хоёр гишүүний асуудлыг ярилцсан. Ер нь таалагдахгүй бол улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй, намаас хөөдөг гэсэн хандлага гараад байгаа. Тэр хандлагын хүрээнд би ч гэсэн ноднин арваннэгдүгээр сард өртөөд явж байсан. Сүүлийн үед удирдлага, зохион байгуулалттай холбоотой, 1072 хувьцаатай, мах, өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой маргаан гарч байгаа. Намын мөрийн хөтөлбөртэй холбоотой ажил хэрэгч маргаан болж л байдаг.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 29 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 31 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 32 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 33 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 57 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 21 цаг 59 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 18 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 21 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 22 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top