x

Д.Дамба-Очир: МАН коммунист нам болчихож, нэртэйгээр нь намаас хөөчих

МАН-ын Хяналтын хорооноос УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир болон УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд нарт таван жилийн хугацаатайгаар улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй гэсэн улс төрийн хариуцлага тооцох шийдвэр гаргасан.

Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироос байр суурийг тодруулжээ. 

-Хяналтын хорооноос гаргасан шийдвэрийн талаар ямар байр суурьтай байна вэ? 

-Би хэвлэлийнхэнтэй адил мэдээлэлтэй байна. Надад албан ёсны шийдвэр өгөөгүй. Харин ТЕГ-аас надад хууль зөрчөөгүй гэсэн бичиг ирсэн. Оюутолгойтой холбоотой өгөх ёсгүй бичгийг өгсөн гэж нам дээр ярьж байгаа юм байна. Өгөх өгөхгүй нь УИХ-ын байнгын хорооны асуудал. Энэ нам коммунист нам болчихсон юм уу. УИХ-ын хийж байгаа ажилд оролцдог болчихсон юм уу?

МАН-ын Хяналтын хорооны дарга биднийг намаасаа хөөдөг болсон юм уу. Нэртэйгээр нь УИХ-ын гишүүнээс нь хөөчих хэрэгтэй. Тойргийг минь булааж авах гэж байгаа бол авцгаа. Би УИХ-ын даргад хэллээ, өөрөө ч мэдэж байгаа. УИХ-ын дарга байнгын хорооны явуулж байгаа үйл ажиллагааг хамгаалах үүрэгтэй. Албан ёсны хүсэлтэд албан ёсны л хариу өгсөн. Үүнийг далимдуулаад намын нэр хүндэд халдсан гээд намаас нь хөөх юм байна л даа. 

Би энэ намд 1986 онд элсэж өнөөдрийг хүртэл энэ намтай цуг байна. Энэ хүмүүсийг байхгүй байхад би энэ намд байсан. 

-Таны тойргийг хэн булаах гээд байгаа юм бэ?

-Бүү мэд. Хяналтын хорооны шийдвэрийг эргэж харах байлгүй дээ. Ийм дураараа байж болохгүй. 

-Таныг Оюу толгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа шүү дээ. 

-УИХ-ын гишүүдэд өгөөгүй байж Оюутолгойн эрх ашгийг хамгаалсан гээд байгаа юм. Юу гэж тийм зүйл байх вэ. Аль хоёрдугаар сарын 2-нд бүх гишүүдэд энэ мэдээллийг өгсөн. Буруу зөрүү юм яриад л, ингэж болохгүй. Бүх гишүүдэд материалыг өгсөн. Унших эсэх нь өөрсдийнх нь асуудал. Тавантолгой, Эрдэнэт шалгасан материал дээр байгууллага нь хүсэлт гаргавал түүнийх нь дагуу дүгнэлт гаргаж өгөөд тайлбар авдаг. Энэ дагуу л явсан.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (66.181.161.82)
    галзуураад байгаарай Дамбий гуай
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • зочин (202.9.42.178)
    эх орон ард түмэнээсээ урвагч цаад эзэн нь харин хэн бэ?
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • П (202.126.89.218)
    Энэ хүн одоо болсоон
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Иргэн (43.242.243.154)
    ТАМ-ОЧИР ЮУ ГЭЖ ХУЦААД БАЙГАА ЮМ... ЧАМ ШИГ УРВАГЧ ЗАЙЛ...
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (150.129.140.19)
    Болж балайнуудыг!
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.10.23.157)
    Тойргийн чинь чамайг сонгосон сонгогч бна. Одоо буцааж татаж шоронд хиймээр бна чамайг
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 16 цаг 50 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 16 цаг 53 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 16 цаг 54 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 16 цаг 56 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 16 цаг 58 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 17 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 19 цаг 18 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 19 цаг 19 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 19 цаг 20 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 20 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 19 цаг 21 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 20 цаг 44 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 20 цаг 46 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 20 цаг 48 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 20 цаг 50 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 20 цаг 51 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 21 цаг 7 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 21 цаг 10 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 21 цаг 10 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 22 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top