x

Ш.Раднаасэдийн “хөөн хэлэлцэх”-ийг Ерөнхийлөгч “хөөн хэлэлцэв”

2017 оны тавдугаар сард УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдааны үеэр Ш.Раднаасэдийн саналаар орсон гэх Эрүүгийн хуульд хөөн хэлэлцэх хугацааг өөрчилсөн асуудал олон нийтийн анхааралд өртөөд байна.

Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаяр саяхан өгсөн ярилцлагадаа “Хууль зүйн байнгын хорооны хурал дээр үүнийг өөрчилье гэдэг саналыг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд өөрөө гаргасан. Түүнийг Л.Болд, Ж.Батзандан гээд тус Байнгын хорооны бүх гишүүд дэмжсэн. Одоо өөрчилснийх нь утга учир гарч ирж байна. Татвар нуун дарагдуулсан томоохон хэргүүд, ямар том компаниуд дээр гарч ирж байна.

Дөнгөж хууль хяналт, татварын байгууллага тэр зөрчлийг илрүүлэнгүүт аль эрт хөөн хэлэлцэх хугацаа нь дуусчихсан. Авлига албан тушаалын хэргүүдийг шалгаж байна гэж зориуд удаашруулаад байгаа. 18 тодорхой асуудал, 1.3 их наяд төгрөгийн үнэ бүхий зөрчлийг нэр дурдаад 200 гаруй хуудас ажлын хэсгийн дүгнэлтийг хүргүүлсэн. Одоо дөрөв дэх жил рүүгээ орлоо. Тэгэхэд ерөөсөө алийг нь ч шийддэггүй.

Зориуд мөрдөн байцаалтын шатанд удаашруулаад шалгаж байна гэж зунгааралдуулж байгаад хөөн хэлэлцэх хугацааг нь дуусгах гэж байгаа юм” хэмээн ярьсантай холбоотой. Энэ хуулийн өөрчлөлтөөр Хөгжлийн банктай холбоотой мөнгө төгрөг шамшигдуулсан явдал, тэр бүү хэл Эрдэнэтийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банканд барьцаанд тавьсан асуудал ч хэрэгсэхгүй болоход ойрхон байгааг хуульчид хөндөж эхэллээ.

УИХ-ын хуульч гишүүд ч ийм хуулийн өөрчлөлт хийх нь буруу гэдэг байр сууриа илэрхийлж байгаа. Тэгвэл Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлт хүргүүлсэн байна.

Тус арга хэмжээ авах тухай албан бичигт "... Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн илтэд зөрчилтэй, хийдэлтэй заалтуудаас шууд шалтгаалж мөрдөгч, прокурор, шүүгч нар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг дур зоргоороо өөрсдийн үзэмжээр буруу тайлбарлан хэрэглэх зохисгүй практик бий болоход хүрч байна. Жишээ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэх зохицуулалт тусгагдсан.

Үүний хүрээнд авч үзвэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөлийг удирдлага болгон Т эмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн тухайн шүүхээр хэргийг шийдвэрлэх хүртэл эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацааг тоолж, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нөхцөл бүрдэн, улмаар ял завших боломжийг нэмэгдүүлсэн.

Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах өдрийг хүртэл тоолно гэсэн заалтыг хуулийн төсөл хэлэлцэгдэх явцад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга, гишүүд тогтсон дэг, процедурыг зөрчин өөрчилж “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж өөрчилсөн.

Ингэснээр авлигын болон эдийн засгийн гэмт хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагааг субьектив санаа зорилгоор хэт удаашруулж гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнуудад ял завших боломжийг олгох хүндрэл үүсэж байгаагаас гадна хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг шалтаг үндэслэлээр олон нийтийн анхаарлыг татсан цөөнгүй хэргүүдийг хэрэгсэхгүй болгох ноцтой нөхцөл бүрдээд байна.

Сүүлийн үед авлигын гэмт хэргүүд, мөнгө угаах, үндэслэлгүйгээр хөрөнгөжих, татвараас зайлсхийх болон эдийн засгийн зарим гэмт хэргийг мөрдөн шалгах, шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа хэт удаашралтай явагдаж, шүүхээс буцах, олон дахин хойшлогдох зэргээр процесс ажиллагааг нь зориуд сунжруулах явдал түгээмэл болж байгаа нь үүний нэг илрэл бөгөөд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга нарын оролцсон 25 хүнд холбогдох авлигын хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь том нотолгоо боллоо...” гэжээ.

Улмаар Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол тоолно” гэснийг хүчингүй болгох, прокурор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгохоор заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1.5 дахь заалтыг хүчингүй болгох, гэмт хэргийн ангиллаар хөөн хэлэлцэх хугацааг тогтоох зэрэг санал, дүгнэлт оруулжээ. Ерөнхийлөгчийн Эрүүгийн хууль тогтоомжийн гажуудлыг засах асуудлаар санал, дүгнэлтийг албан ёсных нь мэдээллийн сайтаас дэлгэрэнгүй харж болно.

Хамгийн гол нь үнэхээр Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд асан Б.Энхбаярын ярьдаг шиг “хуулийн мафи” гэж байдаг уу гэсэн асуулт юм. Арваад хоногийн өмнө Авлигатай тэмцэх газрын дарга асан Х.Энхжаргалыг өөрийг нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн талаар ноцтой мэдэгдэл хийж байлаа.

Тодруулбал, тэрбээр “Намайг томилогдсоноос хойших хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн.

Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ пад хар болсон. Үүн дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хэрэг нээж болохгүй ийм асуудал. Татварын ерөнхий газар дээр нууцлалтай байгаа. Ерөнхий прокурор зөвшөөрсний дагуу АТГ дээр тоонуудтай нь хальт танилцсан. Энэ өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн. Тиймээс авлигын индекс өссөн болов уу” гэсэн юм.

Үүнийг дагаад ерөөсөө 2015 он хүртэл гаднаас авсан зээл, бондын хөрөнгийг төрийн эрх мэдэлтнүүд шамшигдуулсаар хөрөнгөжсөнийг өршөөгөөд өнгөрчихсөн юм биш байгаа гэдэг хардлага гарсан. Гэхдээ дуулианы мөрөөр авсан арга хэмжээ лав алга.

Харин одоо Хууль зүйн байнгын дарга Ш.Раднаасэдийн саналаар хөөн хэлэлцэх хугацааг хэрэг нээхтэй зэрэгцүүлэн тоолж, мөн хугацааг бууруулсан нь энгийн иргэд гэхээсээ эдийн засгийн гэмт хэрэгтнүүд, томоохон компаниудын татварын маапааныг далдах зорилготой байв уу гэдэг хардлага үүслээ. Зарим хэвлэлүүд Ш.Раднаасэдийн уг үйлдлийг нь Мэргэжлийн хяналтын байгууллагын удирдлагуудын холбогдсон хэргийг хаалгах зорилготой байсан байх гэсэн хардлагын шинжтэй мэдээлэл цацаж байна.

Гэхдээ үнэхээр дэд сайд асан болоод Ерөнхийлөгчийн дурдаж буй шиг томоохон гэмт хэргүүдийг өршөөх агуулга нуугдаж байвал аюултай юм. Наанадаж ямарваа хэрэг хийж бусдыг хохироосон хүн бүх шатны шүүхээр асуудлыг сунжруулж, дахин шинэ нөхцөл байдал үүсгэн хэргийг задалж яваад байвал хэрэгсэхгүй болох боломжтой мэт. Хэрэв тийм бол хулгай зэлгий, луйвар залилан, танхай ч гэсэн тамтгаа алдах биш үү.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 16 цаг 50 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 16 цаг 52 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 16 цаг 54 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 16 цаг 56 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 16 цаг 58 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 17 цаг 0 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 19 цаг 18 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 19 цаг 19 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 19 цаг 20 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 19 цаг 20 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 19 цаг 21 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 20 цаг 44 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 20 цаг 46 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 20 цаг 48 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 20 цаг 50 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 20 цаг 51 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 21 цаг 7 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 21 цаг 10 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 21 цаг 10 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ 22 цаг 56 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top