x

Х.Нямбаатар гишүүний ээлжит хулгай

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар өчигдөр нэгэн сонирхолтой (эсвэл эсрэгээрээ бүр хэнд ч сонирхолгүй байж ч болох) хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн барьжээ. Нэр нь УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай...

Долоон зүйлтэй уг хуулийн төсөлд,

нхдугаар чуулганы нээлтийн ажиллагааг УИХ-ын даргыг сонгож дуустал УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон, хэрэв олон удаа сонгогдсон хэд хэдэн гишүүн байвал тэдгээрийн насаар хамгийн ахмад гишүүн удирдаж байх (энэ угаасаа одоо мөрдөж байгаа хуульд байгаа. УИХ-ын дэгийн тухай хууль, 11.3);

инээр сонгогдсон УИХ-ын гишүүн тангараг өргөөгүй тохиолдолд түүнийг УИХ-ын бүрэн эрхээсээ татгалзсанд тооцох (өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй учраас энэ заалтыг жишээ нь ямар эрсдлийг тооцсоны үндсэн дээр оруулж ирснийг ойлгохгүй байна л даа. Ялсаны маргааш хорхог боодогоо хэтрүүлээд “сур харван” эмнэлэгт хүргэгдсэн байх уу, эсвэл хэн нэгнийхээ машины дугуйг малталж шатаагаад тангаргийн ёслолд оролцуулахгүй байх уу?);

-УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах;

-Шинээр бүрдсэн УИХ хуралдааны дэгээ шинэчлэн тогтоох, эсэх асуудлыг анхны ээлжит чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж байх;

-Хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг зөвхөн УИХ-ын гишүүн санаачлах эрхтэй байх, тухайн төслийг чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг харгалзахгүйгээр хэлэлцэж байх... гэх мэт арав гаруй заалт орсон байна.

Жишээ нь УИХ-ын гишүүн зөвхөн индрээс үг хэлэх эрхтэй, хэлсэн үг нь баримтад тулгуурласан байх ёстой гэнэ. Үүнд нь жишээ нь мань мэтийн өчүүхэн хүмүүс эмзэглээд байх явдал алга л даа. Нэр төртэй эрхмүүд УИХ-ын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхээр өвч хуягласан байтал тэр индэр дээрээс мань мэт рүүгээ хуруугаа гозойлгоно уу, өмдөө тайлаад бөгсөө харуулна уу, чанарын ялгаагүй  болсон асуудал.

Харин тэр “баримтад тулгуурласан байх” гэдэг бол дэмий. Одоогийнх шигээ “УИХ-ын гишүүн хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээхгүй” гэж булхайцаад явж байсан нь дээр. Хэрвээ бүгдээрээ “Миний хэлсэн үг баримттай” гээд Ц.Нямдорж шиг худлаа яагаад эхэлбэл нэг бол бүгдээрээ “хүнийг онц ноцтой хэрэгт гүтгэсэн” хэргээр шоронд сууна. Үгүй бол тэдний хэлсэн үг бүрийн араас хэрэг нээж, баривчилгаа явуулах ажилд хуулийн байгууллагууд дарагдана. Тэрний оронд “Мань чинь угаасаа ийм штээ” гээд хэлээ гаргачихаад явж байсан нь дээр.

Өөр олон “но”-той заалтууд байгаа. УИХ-ын дарга, дэд даргыг сонгох журмыг УИХ-ын тухай хуулиар зохицуулж байгааг өөрчилж, хуралдааны дэгээр зохицуулах; (энэ зохицуулалтыг жишээ нь Дэгийн хуульд оруулж ирэх нь ямар ач холбогдолтой болохыг таахгүй байна) Үүнийхээ оронд УИХ-ын дарга бол хуралдаан зохицуулдаг хүн болохоос биш УИХ-ын 76 гишүүний дарга нь биш юмаа гэдгийг гишүүд тодруулж өгөх хэрэгтэй л дээ. Үүнээс болж сая жишээ нь УИХ-ын даргыг чөлөөлөх гэж ямар том алаан болов. МАН бүлэг ууцан дундуураа тас хуваагдаад одоо ч эвлэж чадаагүй л байна.

Өргөн барьсан хуулийн төслийг Байнгын хороогоор хэлэлцүүлэхээс өмнө олон нийтээр хэлэлцүүлэх, иргэн, хуулийн этгээдээс тухайн төсөлтэй холбогдуулан УИХ-д хандаж ирүүлсэн саналыг хуралдаанд танилцуулж байх; (энэ заалт ч гэсэн УИХ-аас баталсан Хуулийн тухай хуульд байгаа. Хуулийн төслийг санаачлахдаа түүнийг боловсруулах, өргөн барих болсон үндэслэл болон хэрэгжүүлэх төсөвтэй нь хамт оруулж ирнэ ээ. Үүн дээрээ иргэд, олон нийт болон сонирхол нь зөрчигдөж байгаа этгээдийн саналыг заавал авч тусгасан байна гээд)

Хамгийн гол нь УИХ, Байнгын хороод хуралдааны дэгээ өөрсдөө тогтоох заалт энэ хуулийн төсөлд орсон. Өөрөөр хэлбэл, хуулийн төсөл дэмжигдвэл УИХ-ын дэгийн тухай хууль гэж байхгүй болоод тухайн УИХ, Байнгын хороод өөрийн үзэмжээр хуралдааны дэгээ тогтоогоод явчих юм байна. Хэлэлцэж байгаа асуудлаа хэдэн хүний саналаар дэмжих вэ, хуралдааныг хаалттай явуулах уу, нээлттэй явуулах уу? гэх мэт. Уг нь дэгийн тухай хуульд УИХ ямар асуудлыг хаалттай горимоор хэлэлцэх вэ, ямрыг нь нээлттэй горимоор хэлэлцэх вэ гэдгийг шууд заагаад өгчихсөн. Шаардлагатай бол тэр заалтдаа өөрчлөлт оруулаад явна уу, гэхээс хуульгүй хэлэлцдэг дэг ч гэж арай байдаггүй байх аа.

Энэ мэтчилэн олон эргэлзээтэй, ээдрээтэй зүйл заалт бүхий хуулийн төслийг Х.Нямбаатар гишүүн УИХ-ын даргад өчигдөр өргөн барьсан байна. Үүний цаана нэг л “үнэтэй цэнэтэй” зүйл нуугдаж байгаа гэдгийг харин баталгаатай хэлж болох юм. Батгана суусан газар өттэй гэдэг шиг Х.Нямбаатарын суусан хууль заавал нэг юманд хүргэнэ. Саяхан УИХ-аар хэлэлцэн баталсан Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлт юу боллоо, Х.Нямбаатар, Ц.Нямдорж нар энэ хуулийг яаж байж батлууллаа.

Одоо л гэхэд араас нь Н.Амарзаяа, Я.Содбаатар нар “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар хэлэлцэх дэгийг өөрчилнө” гээд бас нэг хуулийн төсөл оруулаад ирлээ шүү дээ. Наанадаж л энэ өөрчлөлт бидний өмнө мэддэгээр биш, огт өөр дүрмээр явж батлагдах нь ээ гэсэн үг.

Мобикомын хэрэглэгч нар нэг хэсэг (одоо бол дасчихсан л даа) тус сүлжээний харилцагчийн утсыг “ёстой нэг гөлөг төөрүүлж байгаа юм шиг төөрүүлэх юмаа” хэмээн бухимддаг байж билээ. Атал одоо анх удаа УИХ-д сонгогдсон нэг шалдан банди гарч ирээд Монголын хуулийг золбин гөлөг шиг төөрүүлж байна даа. Хуульд хэрвээ асуудал байна аа гэж үзвэл ядаж хуулиа мэдчихсэн, хэд хэдэн удаа парламентад суучихсан хашир туршлагатай гишүүд нь гарч ирээд тэр асуудлаа яримаар байна. Түүнээс биш завсрын нэг зуйгуул, зайгуул нөхөр орж ирээд захиалгын хууль хийгээд баймааргүй л байна шүү.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • зочин (66.181.161.127)
    Сонгогчид доо сануулахадНямбаатар,Оюун эрдэнэ,Аюурсайхан мэтийн олигтойхон бөгсөө арчиж сураагүй,ямарч ажил хийж үзээгүй ,үзэл бодол ньтогтворжоогүй ийм юмнуудыг сонгочихлоор төр түмнийг сүйтгэх юм байна.Та бид поп маягийн хэдэн үг хэлэхээр л итгэчихдэг.Та нар одоо энэ санаачилсан хууль,зөрчлийн хууль гэх мэт.М.Энхболдыг огцруулах гэж эдний гаргасан ааш араншинг санаж бна уу?Батлагдан гэж солиотой нөхрийн хэлсэн үгийг санаж байна уу: хувьсгал хийхэд хууль үйлчилдэггүй гээд Чехийн ерөнхийлөгчийг эхнэртэй буудахад хууль үйлчлэхгүй юм гээд манайд бас ингэх хэрэгтэй гэж уриалах маягтай юм хэлнэ билээ. ийм л юмнуудыг дахин сонговол их гай болохоор бна.
    2019 оны 05 сарын 17 | Хариулах
iШинэ мэдээ
Малын хорогдол 5.9 саяд хүрлээ 1 цаг 43 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг доктор Хью Парсонс-ыг хүлээн авч уулзав 2 цаг 18 мин Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 2 цаг 44 мин Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 7 цаг 49 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 9 цаг 23 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 9 цаг 48 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 10 цаг 6 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 10 цаг 24 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 10 цаг 42 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 23 цаг 6 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 23 цаг 16 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна Өчигдөр 18 цаг 41 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ Өчигдөр 18 цаг 24 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ Өчигдөр 18 цаг 24 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг Өчигдөр 18 цаг 16 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө Өчигдөр 18 цаг 04 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна Өчигдөр 17 цаг 50 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно Өчигдөр 17 цаг 47 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана Өчигдөр 17 цаг 34 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ Өчигдөр 17 цаг 30 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр... Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын Ерөнхийлөгч В.Пут...
Top