x

Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын голомтот бүс нутагт ажиллажээ

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр (2019.05.15) УИХ-ын гишүүн А.Сүхбат, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун болон холбогдох яам, байгууллагын удирдлага, мэргэжилтнүүдийн хамт Хан уул дүүргийн зарим хороод, Төв аймгийн Алтанбулаг суманд ажиллаж, Туул голын ай сав дагуух ус, хөрс, агаарын бохирдлын байдлыг үзэж, холбогдох үүрэг даалгавар өглөө.

Хан уул дүүргийн 12, 13-р хорооны Сонгино, Биокомбинат, Шувуу фабрик орчим, Төв аймгийн Алтанбулаг сумын иргэд Туул голын ай савд аж төрдөг билээ. Сүүлийн жилүүдэд, тухайлбал, 2006 оноос эхлэн Туул гол асар ихээр бохирдох болсноор энэ нутаг дэвсгэрт оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх онц ноцтой зөрчигдөж, байгаль орчинд аюултай буюу гамшгийн байдал нүүрлээд байгаа юм.

Нийслэлийн Төв цэвэрлэх байгууламж, арьс ширний үйлдвэрүүдийн бохир ус Сонгино хавиар Туул гол руу урсан орж байна. Түүнчлэн Биокомбинат болон түүнийг дагаж суурьшсан тосгон, амралтын газруудын хаягдал ус шууд гол руу цутгагдаж байна. Ингэснээр голын ус саарал өнгөтэй болж, их хэмжээний өмхий үнэр голоор дамжин агаарт тархаж, голын ёроолд бохирын тунадас хатуулаг давхарга үүсгэж, өвлийн цагт халиа гүйснээр ойр орчмын рашаан булгийг бохирдуулж, Туулын бургасны үндэс ялзарснаас өмхрөн унаж, загас, шувуу үхэж, хүн, мал хордож, өвчилж байгаатай УИХ-ын дарга Г.Занданшатар болон холбогдох албаны хүмүүс газар дээр нь танилцлаа.

Голын усанд хүн, мал, орчинд аюултай 15 хорт элемент агуулагдаж байгаа нь байгаль орчны шинжилгээгээр тогтоогдсон бөгөөд бохир ус 450 км орчим урсаж байгаагаас Сонгиноос цааших 120 гаруй км нь маш их буюу их хэмжээгээр бохирдсонд тооцогддог байна.

Түүнчлэн Хан уул дүүргийн 13-р хорооны нутаг дэвсгэр буюу Шувуу орчимд хайрга, дайрга олборлох үйл ажиллагаа хавтгайрч, малын бэлчээр, голын голдирол, хөрсийг сүйтгэж, иргэдийн суурьшлын бүс нутагт заналхийлж байна. Тэнд 85 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байснаас 40 гаруйнх нь эрхийг цуцалж, 24-т нь холбогдох албанаас мэдэгдэл хүргүүлсэн ч одоо 50 гаруй аж ахуйн нэгж ажилласаар байгаа бөгөөд Ашигт малтмалын ХЭГ-аас нэмж олборлолтын зөвшөөрөл олгосон, хайрга дайрга олборлолт, тээвэрлэлтийн улмаас их хэмжээний шороо тоос босож, амьсгалах агааргүй шахам болдог талаар зам тосож цугларсан хорооны оршин суугчид хэлж байна.

Хоёр жилийн өмнө эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны болон дүүргийн төр, захиргааны байгууллагын шийдвэрээр цуцалж, олборлолт хийхийг хориглосон ч Шүүх дээр очоод Эвлэрлийн гэрээ болж хувирснаар дахин олборлолт хийх болсон талаар УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг танилцууллаа.

Төв аймгийн Алтанбулаг сум 1100 гаруй өрхтэйгээс 700 гаруй нь Туул голоо дагаж нутагладаг юм байна. Голын усны бохирдлоос болж мал хордож байгаа нь шинжилгээгээр нотлогджээ. Малын арьс хөрс зулгарах, хээл хаях, амьгүй төл гарах нь хэвийн үзэгдэл болжээ. Мал нядлаад гэдэс, дотрыг нь шууд хаяхаас өөр аргагүйд хүрдэг гэнэ. Тус сумын 1-р баг буюу Туулын орчимд 145 өрхийн 20.000 мал бэлчээрлэж байгаагаас зөвхөн энэ хавар л гэхэд нэг айлын 100 гаруй бог үхэж, өөр нэг айлаас 50 гаруй мал хорогдсоныг шинжлүүлж үзэхэд хордлого болох нь тогтоогдсон талаар багийн Засаг дарга Г.Болдбаатар танилцууллаа. Мал нь усандаа хордож, хүн нь уух усгүй болсноос малчид сумын төв, ойролцоох цэргийн ангиас усаа гуйж, эсвэл мөнгө төлж авдаг болжээ. УИХ-ын дарга Г.Занданшатартай хийсэн уулзалтын үеэр иргэд “Бид нойлын ус, угаадас ууж байна шүү. Утаа арилгахад зориулан мөнгө төсөвлөж, өдий төдий хөрөнгө зарлагаддаг. Ус, хөрсний бохирдлыг багасгахад хөрөнгө төсөвлөхгүй байгааг ойлгохгүй байна” гэж хэллээ.

Эдгээр нөхцөл байдлыг газар дээр нь үзсэн УИХ-ын дарга Г.Занданшатар

-       Дээрх нутаг дэвсгэрийн хөрс, усанд байгаль орчны нарийвчилсан шинжилгээг 7 хоногийн дотор хийж, дүгнэлт гаргах;

-       Иргэд болон малыг эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах;

-       Хайрга, дайрга олборлож байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг нэн даруй хаах үүрэг даалгавар өглөө. Мөн Алтанбулаг суманд иргэдийн ундны усны зориулалтаар 2 худаг шинээр гаргаж өгөх асуудлыг шийдвэрлэхээ амлалаа.

Тэрбээр “Иргэдийнхээ санал бодлыг сонсох, сонсоод зогсохгүй асуудлыг нь шийдвэрлэх, гаргасан шийдвэр амьдралд нийцсэн байхыг бид зорилгоо болгож байна. УИХ бол иргэдийн төлөөллийн байгууллага. Иргэдийн санал бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлаж шийдвэрээ гаргах ёстой гэж үзэж байгаа учраас бид өнөөдөр энд ажиллаж байна. Монгол хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэдгийг бид Үндсэн хуулиараа тунхагласан. Үндсэн хуулийн энэ заалтыг хэрэгжүүлэх үүрэг нь төрийн бүх шатны байгууллага, нийт аж ахуйн нэгж, иргэн, түүний дотор УИХ-ынх. Тиймээс гамшгийн хэмжээнд хүрээд байгаа ус, хөрс, агаарын энэ бохирдлыг багасгах, цаашлаад арилгах талаар УИХ шийдвэртэй арга хэмжээ авах болно” гэлээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар ирэх 7 хоногт БОХХАА-н байнгын хорооноос энэ асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулах, хэлэлцүүлэгт энд хийсэн шинжилгээний дүгнэлтүүдийг танилцуулах, шаардлагатай бол Нээлттэй сонсголыг тус нутаг дэвсгэрт амьдарч байгаа иргэдийн төлөөллийг оролцуулан, холбогдох байгууллага, албан тушаалтнуудыг байлцуулан хийх үүргийг өгөв.

УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 7 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 12 цаг 48 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 18 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 37 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 8 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 15 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 20 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 0 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 9 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 18 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 23 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 42 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 2 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 7 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 12 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 18 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 38 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 25 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 9 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top