x

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай танилцав

Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр “Эрдэнэбүрэнгийн УЦС”-ын төсөл, байршилтай газар дээр нь очиж танилцлаа.

Жилдээ 300-325 сая кВт  эрчим  хүч  үйлдвэрлэх, 100 мВт-ын хүчин чадалтай тус станцыг Ховд аймгийн төвөөс 85 км, Эрдэнэбүрэн сумын төвөөс 25 км  зайд орших Шижигтийн хавцал хэмээх газарт Ховд голыг түшиглэн бүтээн байгуулах юм.

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Мэндсайхан танилцуулж, хэрэгцээ шаардлага, хүрэх үр дүн, ач холбогдлын тухай харилцан санал солилцов.

Тус станцыг  288,5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барих бөгөөд  БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийн жагсаалтад оруулах асуудлыг шийдвэрлэжээ. Одоогоор ТЭЗҮ-г шинэчлэн боловсруулах ажил хийж байна. Үүний дараагаар Монгол Улсын хуулиар Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх юм. 
Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барьсанаар Ховд аймаг төдийгүй баруун бүс нутгийн иргэдийг эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдэнэ. Мөн үйлдвэр, үйлчилгээ өргөжин хөгжих, ажлын байр нэмэгдэх боломжтой.

Eрөнхий сайд У.Хүрэлсүх хэлэхдээ,  Монгол Улс 2023 он гэхэд эрчим хүчний импортын хараат байдлаас бүрэн гарна. Үүнд “Эрдэнэбүрэнгийн УЦС” чухал үүрэгтэй гэлээ.

Монгол Улсын Баруун бүсийн эрчим хүчний систем нь нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээнийхээ 70 гаруй хувийг ОХУ-аас, 2 орчим хувийг БНХАУ-аас импортоор тус тус авч, үлдсэн 20 орчим хувийг Дөргөний УЦС-аас авч байгаа билээ. ОХУ-ын импортын 1кВт  цаг эрчим хүчний үнэ нь дотоодын ганц эх үүсвэр болох Дөргөний усан цахилгаан станцын үнээс 6-7 дахин өндөр үнэтэй байгаа. Сүүлийн жилүүдэд Баруун бүсийн эрчим хүчний хэрэглээний жилийн өсөлт дунджаар 8-10 орчим хувь байх төлөвтэй байна гэж албаныхан мэдээллээ.

Тиймээс баруун бүсийн эрчим хүчний системийн өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг найдвартай эх үүсвэрээр хангах, импортын өндөр үнэтэй цахилгаан эрчим хүчийг дотоодын хямд эрчим хүчээр орлуулах  гол эх үүсвэр бол Эрдэнэбүрэнгийн УЦС гэж үзэж байна.

УЦС-ын барилгын ажилд 800-1000 иргэн түр ажлын байраар хангагдах ба ашиглалтад орсноор 60-80 иргэн байнгын ажлын байртай болох юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 4 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 10 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 34 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 58 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 2 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 21 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 24 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top