x

АН: 10 сая ам.долларын авлигын асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайдад асуулга хүргүүлнэ

Ардчилсан намын Зөвлөлөөс Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгуулийн талаар үндсэн хуулийн цэцэд сануулж мэдэгдэл гаргаж байгаа талаараа өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хэнтий аймгийн 42 дугаар тойргоос сонгогдон гарсан УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн гэх гэмт хэрэгт холбогдсон нь хүний эрх, эмэгтэйчүүдийн эрхийг зөрчсөн, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээ алдагдаж, УИХ-ын нэр хүндийг унагаж, олон нийтийн дургүйцлийг хүргэж, хууль тогтоох байгууллагын нэр хүндийг унагасан үйлдэл болсон нь чөлөөлөгдөх том шалтгаан болсон юм. Ийнхүү гишүүн асан Д.Гантулгыг өөрийнх нь гаргасан хүсэлтийн дагуу УИХ-ын гишүүнээс чөлөөлсөн.

Хэнтий аймгийн 42-р тойрог нь 30.000 гаруй иргэд, сонгогчидтой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлгүй болоод удаж байна. Үндсэн хуулийн цэц анх зарлагдсан нөхөн сонгуулийг дунд суудлын хуралдаанаас хэлэлцээд үндсэн хууль зөрчсөн байна гэж үзсэн. Ингээд Монгол Улсын Их Хурлын 2018 оны 62 дугаар тогтоолыг түдгэлзүүлэх дүгнэлт гаргаж нөхөн сонгууль явах боломжгүй болсон билээ. Улмаар Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчдын эрх ашгийг хангах үүднээс уг Үндсэн хуулийн зөрчилтэй асуудлыг Улсын Их Хурал засч, нөхөн сонгууль дахин зарлаж 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр явагдахаар байсан. Гэвч нэр бүхий иргэд Улсын Их Хурлын гишүүн асан Д.Гантулгыг чөлөөлсөн 49 дүгээр тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэх мэдээллийг гаргаад байгаа нь Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн нөхөн сонгууль болохгүй байх нөхцөл байдал үүсч болзошгүй юм. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуульд заасан тодорхой зүйл, заалт, шалтгааны улмаас өөрийнхөө хүсэлтээр чөлөөлөгдсөн Д.Гантулгын асуудлыг улс төржүүлж байгааг буруу гэж үзэж байна. Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн иргэд, сонгогчид төрийн эрх барих дээд байгууллагад төлөөлөлтэй байх эрхийг хангахын тулд тус тойрогт дахин сонгууль журмын дагуу явагдах ёстой гэсэн байр сууриа илэрхийллээ. Ирж байгаа мэдээллийн хүрээнд авч үзэхэд Монгол Улсын Үндсэн хуулийн цэц эрх баригчдын сануулгаар тус сонгуулийг явуулахгүй байх сонирхол давамгайлж болзошгүй байгаа учир, хууль дээдлэх зарчмыг баримтлан шударга шийдвэрлэхийг Ардчилсан намын зүгээс албан ёсоор сануулж байгаагаа хэвлэлийн хурлаар мэдэгдлээ.

Мөн хурлын үеэр сэтгүүлчдийн асуусан цаг үеийн асуудлаар Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат байр сууриа илэрхийллээ.

Д.Эрдэнэбат: Итгэлийн зээл бол сонгуульд зориулагдсан зээл

-Хэрвээ Үндсэн хуулийн цэцээс хариу шийдвэр мэдэгдлээс эсрэгээр гарч сонгууль цуцлагдвал танай намын зүгээс ямар байр суурь илэрхийлэх вэ?

Үндсэн хуулийн цэц яг үндсэн хуулийг мөрдөж түүнд заагдсан хүний сонгох сонгогдох эрх, УИХ-ын гишүүний ёс зүйн хэм хэмжээг дагаж сануулах мэдэгдэл хийж байна. Энэ бол шахалт дарамт биш. Үүнийг зөв харж, зөв шийдвэр гаргах нь чухал. Яагаад гэвэл тэнд Улс төрийн сонгууль болох гэж байна. Гэтэл нэг хүний хараат байдлаас болж гацааж болохгүй гэдгийг л сануулж байгаа юм. Хэрвээ улс төрийн захиалгаар эсрэг шийдвэр гарвал цаашлаад Үндсэн хуулийн цэцийг өөрчлөх санал гаргана. Үндсэн хуулийн цэц нь хараат бус байгууллага байх ёстой. Гэтэл эхний шийдвэрт эрх баригчтай холбоотой нэр бүхий иргэн Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаснаар цуцлагдсан. Үүнийг улс төрийн захиалгаар гаргасан шийдвэр гэж харж байна. Яг үүн шиг дахин ийм зохион байгуулалтай улс төржсөн шийдвэр гарах юм бол бид шударга Үндсэн хуулийн цэцийг шаардах болно.

-Оюу Толгойн асуудал дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байгаа вэ?

Оюу Толгойн ажлын хэсгийн дүгнэлтэд өнөөдрийн гэрээний нөхцөлийг зайлшгүй өөрчлөх шаардлага байна гэж гарсан. Үүн дээр бодлогын зөрчлийн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл эрх баригчид нэг бодлого дээр ажиллаж чадахгүй  асуудал. Оюу Толгойн гэрээг нэн яаралтай авч хэлэлцэх шаардлага үүсээд байна. Уг нь Оюу Толгойн гэрээг хийх эрхийг УИХ-аас Засгийн газарт өгсөн. Гэтэл Засгийн газарт бүрэн эрх нь байхад үүнийг УИХ-д оруулж, улс төржүүлэх нь зарчмын хувьд буруу гэж бид харж байна. Тиймээс Засгийн газар Оюу Толгойн асуудлаар эцсийн үгээ хэлэх хэрэгтэй. Гэрээгээ өөрчлөх юмуу, эсвэл гэрээг өөрчлөхгүйгээр цаашдаа яах гэдгийг Засгийн газар өөрөө санаачилж, УИХ-д оруулж ирэх нөхцөл байдал үүссэн гэж бодож байна.

-МАН-аас 20 сая төгрөгийн Итгэлийн зээлийг олгож эхэлнэ гээд ярьж эхэллээ. Үүн дээр Ардчилсан нам ямар байр суурьтай байна вэ?

ЖДҮХС-ийн мөнгийг зохион байгуулалттайгаар хулгай хийгээд авсан хүмүүс тэрийг цайруулах янз бүрийн аргуудын нэг нь  Итгэлийн зээл. Энэ бол сонгуульд зориулагдсан зээл. 300 тэр бум төгрөгийг төсвөөс гаргаад гуравхан хувийн хүүтэй барьцаагүй өгөх арга хаана ч байхгүй. Тэр дундаа ажил хөдөлмөр эрхэлдэггүй хүмүүст өгөх гэж байгаа бол энэ Итгэлийн зээл биш халамж. Энэ мэт худал амлалтууд хэрээс хэтэрч байгааг сануулж байгаа юм. Тэрнээс бид иргэддээ зээл өгч болохгүй гэсэн асуудал яриад байгаа юм биш. Үүнийхээ оронд иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжихийн тулд Зээлийн хүүг бууруулах тал дээр ажиллах зарчмын хувьд зөв. Эрх баригчид хэдэн удаа энэ мэт ард иргэдийг хуурах вэ? Үүнийхээ оронд 2016 оны амлалтуудаасаа нэгийг ч болов биелүүлэх нь чухал болоод байна.

-Улс төрчид хуулийн шахаа хэр хийдэг вэ? Таны хувьд хуулийн шахаа хийж үзсэн үү? Жишээ нь: Хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хуульд оруулсан энэ өөрчлөлт дээр та ямар байр суурьтай байна вэ?

Би хуулийн шахаа гэж мэдэхгүй. Би ямарваа нэгэн хууль дээр зарчим бодлогыг л баримталдаг. Энэ бол туйлын чухал. Өнөөдөр Хөөн хэлэлцэх хугацаа гэдэг нь гэм хэрэг үйлдсэнээс хойш шүүхийн шийдвэр гарсан хүртэлх хугацаа гэж заасан нь өөрөө ялаас мултрах боломжийг бий болгож байна. Ялангуяа энэ нь авлига албан тушаалын хэрэгтэй холбоотой. Жишээ дурдахад энэ хуулиар явбал Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусахад хоёрхон жил үлдээд байна. Энэ нь хэрэг цагаатах, ялаас мултрах боломж бүрдэж байгааг харуулж байна. Үүнээс харахад тэд өөрийн авлига хээл хахуультай холбоотой хэргийг хаах, цайруулах үйлдлийг улайран хийж байгаа нь энэ төрд байж болшгүй зүйл юм. Тиймээс энэ Хөөн хэлэлцэх хугацааг бид зайлшгүй эргэн харах шаардлагатай.

-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлигын асуудалд холбогдлоо гэсэн мэдээлэл гарсан. Энэ тал дээр мэдээлэл өгөөч.

Бид үүнийг Зөвлөлийн хуралдаанаар авч хэлэлцээд Ерөнхий сайдад асуулга явуулна. Иргэд олон нийт үүн дээр их анхаарал хандуулж байна. Тиймээс үнэн үү үгүй юу гэдэг дээр асуулга явуулж мэдээлэл авна. Үүний дараа нийгэмд дахин мэдээлэл гаргах байх.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 18 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 0 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 30 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 49 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 20 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 32 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 12 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 21 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 30 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 54 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 14 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 19 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 24 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 30 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 50 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 37 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 21 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top