x

МАН-ын бүлэг иргэдэд 20 сая төгрөгийн Итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар, Иргэдэд итгэлийн зээл олгох хуулийн төслийг дэмжлээ. Энэ талаар тус бүлгийн гишүүн, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол мэдээлэв. 

Тэрбээр, “Барьцаа хөрөнгөгүйгээс иргэд зээлд хамрагдаж чадахгүй байна. Тиймээс МАН-ын бүлгээс нийгмийн итгэлийг бий болгосон зээл олгох шаардлагатай хэмээн үзэж, энэхүү хуулийн төслийг санаачилж, өргөн барилаа. Энэхүү хууль батлагдсанаар, иргэд барьцаагүй, бага хүүтэй, урт хугацааны зээлд хамрагдаж, амьжиргаагаа өөд нь татах боломж бүрдэх юм” гэлээ.

Банкнаас зээл хүссэн мэдээлэлд хийсэн судалгаагаар, иргэдийн 90 хувь нь 20 сая төгрөг хүртэлх зээл хүссэн байна. Тиймээс итгэлийн зээлийн дээд хэмжээг хуулийн төсөлд тусгахдаа, 20 сая төгрөг байхаар тооцоолжээ. Харин зээл олгохдоо тодорхой шаардлага тавих юм байна. Тодруулбал, хугацаа хэтэрсэн зээлтэй, бусдын зээлийг батлан даасан хүнд зээл олгохгүй юм байна. Мөн сүүлийн нэг жилд бизнес эрхэлж байсан, өрхийн тогтвортой орлоготой иргэн зээл авах гэж буй хүнийг батлан дааж, зээл гаргаж өгөх боломжтой аж. Дээрх болзлыг хангасан 18 нас хүрсэн Монгол Улсын иргэн зээл авна. Төрөөс зээлийг хариуцан, нэг жилийн гурван хувийн хүүтэйгээр олгохоор хуулийн төсөлд тусгажээ. Хуулийн төслийн ажлын багийн тооцоолсноор, эхний жилд 200-300 тэрбум төгрөгийг Итгэлийн зээлээр олгох юм байна. 

Судалгаагаар, Монгол Улсын 869.8 мянган өрхийн 22 хувь нь ядуу амьдарч байна. Тиймээс МАН-ын бүлэг иргэдийн хөдөлмөр эрхлэх, тогтмол орлоготой байх боломжийг бүрдүүлэхэд дээрх хуулийн төсөл шаардлагатай гэж үзсэн байна.  

Энэхүү хуулийн төсөл батлагдвал, Нийгэм эдийн засаг, өрхийн аж ахуй, орон нутгийн тогтвортой хөгжил сайжрах, жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бичил зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулахад эерэг нөлөө үзүүлэх юм. Мөн иргэдийн санхүүгийн боловсрол дээшилж, сахилга бат сайжирна гэж үзсэн талаар УИХ-ын гишүүн Д.Оюунхорол танилцууллаа. 

Мөн МАН-ын 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт "Иргэдэд барьцаа хөрөнгө шаардахгүй, итгэлийн зээл олгоно" гэж заасныг хэрэгжүүлэхээр Засгийн газрын ажлын хөтөлбөрт суулгасан байна.

Түүнчлэн олон улсын туршлагаас харахад БНХАУ Итгэлийн зээлийг маш амжилттай хэрэгжүүлж иргэдээ ядуурлаас гаргаж байна. Мөн ОХУ 2017 оноос итгэлийн зээлийг 80 хүртлэх сая төгрөг байхаар тооцон иргэдэд олгож байна гэлээ. 

Мэдээллийн дараа сэтгүүлчидийн асуултад хариулт өглөө. 

-Хөөн хэлэлцэх хугацаанаас болоод авлигын болон албан тушаалтнуудын хэрэг боловсон байдлаар өршөөгдөж байна гэх шүүмжлэл байна. МАН-ын бүлэг хуулийг эргэж судлах уу?

-Хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулж Эрүүгийн хууль, Зөрчлийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах чиглэлд Засгийн газар, Хууль зүйн яам ажиллаж байгаа. 

-Итгэлийн зээлийн төслийг хэрэгжүүлснээр инфляци нэмэгдэнэ гэж харж байна. Зээлийг арилжааны банкаар олгох уу?

-Итгэлийн зээлийг олгосноор Макро тэнцвэрийг бататгасан, тогтвортой эдийн засгийг бий болгоно гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, үндэсний нийт орлогыг нэмэгдүүлж, дунджаас дээгүүр орлоготой орнуудын эгнээнд оруулахын тулд иргэдэд итгэлийн зээл олгож бүтээгдэхүүн гаргах үүднээс хуулийн төслийг боловсруулсан.

Зээл олгосноор эдийн засагт сөрөг үзүүлэлт гарахгүй. Төрийн банкаар дамжуулж, гурван хувийн хүүтэй олгоно гэж үзэж байгаа. Арилжааны банкиар дамжуулбал хүү дахиад өснө. Иймд төр нэг удаа иргэддээ итгэсэн үйлчилгээг бий болгоод өгөөч гэдэг зорилго тавьж байгаа учраас зөвхөн Төрийн банкиар олгох ёстой гэж харж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • b.davaakhuu (150.129.141.43)
    Hunee olj ochibol uneheer heregtei hund ni hurbel heregtei l yum bna
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Оюунцэцэг (139.5.219.98)
    Энэ үнэхээр очих ёстой хүмүүстэй очих юм бол үнэхээр сайхан ард түмэн төрөөс гаргаж байгаа энэ итгэлийн зээлд маш шударга хандах хэрэгтэй байна төрч гэсэн мөнгөтэй хүнд өгчихгүй баймаар байна
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Ouynchimeg (66.181.160.104)
    Эзэндээ очвол гоё л юм бна даана ч ар өврийн хаалга ах дүү нартаа өгчих байх оо бид чинь банкны өндөр хүүтэй мөнгөөөр амьдарч нар өөдөө гарахгүй хэцүү л бна
    2019 оны 05 сарын 14 | Хариулах
  • Бар (66.181.161.124)
    Сонгуулийн шоу яваад байн уу даа. Хууль нь батлаглаа гэхэд үнэхээр жирийн иргэд болон зорилтод бүлэгтээ хүртээмжтэй байх болов уу? Дээгүүрээ ахиад л боловсон аргаар хувааэ авах уу! Үнэхээр их эргэлзээ байна шүү
    2019 оны 05 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 5 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 7 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 9 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 11 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 12 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 14 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 33 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 33 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 35 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 35 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 36 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 59 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 22 цаг 1 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 3 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 4 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 5 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 22 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 25 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top