x

Оюутолгойн гэрээнээс манай төр яг юу хүсээд байна вэ?

Өнгөрөгч мягмар гаригт хуралдсан УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас Оюутолгойн ордын хөрөнгө оруулалтын гэрээны хэрэгжилтийг шалгахаар УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтийг сонсох ёстой байв. Гэвч Оюутолгойн компаниас ажлын хэсгийн дүгнэлттэй танилцаж ирүүлсэн хариу тайлбартай УИХ-ын гишүүд танилцаж амжаагүй тул асуудлыг хойшлууллаа гэсэн билээ. Мөн УИХ-ын зарим гишүүд “Ажлын хэсгийнхэн бидэнд тараасан нууцын зэрэглэлтэй материалаа биднээс өмнө Оюутолгой компанид танилцуулсан байна. Үүнээс болоод төрийн нууцын зэрэглэлтэй материал Рио Тинто компанид очжээ” хэмээн бухимдсан байдаг.

Гэтэл Оюутолгой компани ч бас мөн өдөр (тавдугаар сарын 7) мэдэгдэл гаргажээ. Ажлын хэсгийнхэн нууцын зэрэглэлтэй материалыг Рио Тинтод задлав хэмээн УИХ-ын гишүүд буруутгасны дараа...

Уг мэдэгдэлд,

“УИХ-ын ЭЗБХ-ноос Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт өгөх үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсгийн танилцуулгыг Оюутолгой ХХК-д 2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр албан бичгээр нууцын зэрэглэлтэйгээр ирүүлсэн. Уг асуудлыг УИХ-ын ЭЗБХ-гоор хэлэлцэхтэй холбогдуулан Оюутолгой ХК-иас тус танилцуулгад дурьдагдсан асуудлаар богино хугацаанд багтаан хариу тайлбарыг гаргаж, 2019 оны тавдугаар сарын 6-ны өдөр ЭЗБХ-ны дарга, гишүүдэд албан ёсоор хүргүүлсэн.

Бизнесийн өндөр ёс зүй, Монгол Улсын Засгийн газартай тогтоосон туншлэлээ эрхэмлэн хүндэтгэдэг компанийн хувьд бид Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж, санал дүгнэлт гаргах УИХ-ын ажлын хэсгийн үйл ажиллагаанд сүүлийн нэг жил гаруй хугацаанд дэмжлэг үзүүлж, шаардлагатай мэдээллээр хангаж ажилласан. Цаашид уг асуудлыг УИХ-ын бүтцийн байгууллагаар хэлэлцэх үйл явцыг хүндэтгэн дагаж, шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, тайлбар тодруулгыг өгөхөд бэлэн байна” гэсэн байна.

Үүнээс үзвэл УИХ-ын ажлын хэсэг Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгахаар сүүлийн нэг жил гаруйн хугацаанд ажилласан юм байна. Тэгээд гаргасан дүгнэлтээ (УИХ-аар хэлэлцэх болсонтой холбогдуулан) Оюутолгой компанид мөн хүргүүлсэн юм байна. Ингэхдээ “нууцын зэрэглэлтэй” гэж илгээжээ. Яагаад ил тод байгуулсан гэрээний хэрэгжилт “нууцын зэрэглэлтэй” болчихсоныг зөвхөн ажлын хэсгийнхэн л тайлбарлаж чадах байх даа. Харин Оюутолгой ХК-иас гаргасан мэдэгдлээс үзвэл тэд үүнийг нуух сонирхолгүй (эсвэл нуугаад байх зүйл ч байхгүй) бололтой.

Ажлын хэсгийн ахлагч Д.Тэрбишдагвын хэлснээр тэд 2018 оны наймдугаар сард эхний дүгнэлтээ гаргасан. Байнгын хорооны даргад мөн оны арваннэгдүгээр сард дүгнэлтээ өгсөн. Энэ оны хоёрдугаар сард ҮАБЗ-д мөн өгсөн байна. Харин Байнгын хорооны зүгээс “УИХ-ын даргын захирамжаар ажлын хэсэг байгуулсан учраас УИХ-ын даргын захирамжийг авна” гээд хэлэлцэхгүй өнөөдрийн хүрсэн гэв. Мөн ажлын хэсэг ажлаа хийгээд нэгэнт дууссан гэдгийг ч тэр бас хэлсэн байна.

Харин нууцын зэрэглэлтэй шинэ материалууд гээд байгаа нь аудит, АТГ, Засгийн газраас мөн энэ асуудал дээр ажлын хэсгүүд гаргаж, шалгалтын материалаа УИХ-ын гишүүдэд өгсөн юм байна. Мэдээж Оюутолгойд биш, Рио Тинтод бүр ч биш. Тэгэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй уяж байгаа хүмүүс нь УИХ өөрөө бололтой. Харин яагаад гэдэг нь сонирхолтой байна. Ажлын хэсэг дүгнэлтээ УИХ-д өгсөнөөс хойш бүтэн зургаан сар өнгөрчихөөд байхад шүү дээ. Эсвэл асуудал гэрээний хэрэгжилтэд биш, огт өөр зүйлд байна уу?

АТГ газар жишээ нь одоогоос жил гаруйн өмнө уг гэрээг байгуулсан С.Баяр, С.Баярцогт, Дубайн гэрээний асуудлаар Ч.Сайханбилэгийг цагдан хорьж байсан шүү дээ. Гэхдээ тэд одоо суллагдсан. АТГ тэдэнд тохсон хэргээ нотолж чадаагүй гэсэн үг. Харин шинээр томилогдсон АТГ-ын дарга Оюутолгойн гэрээний асуудлаар дахиад нэг “улс төрийн” акци хийх ёстой юм болов уу? УИХ яг юу хүлээгээд байгаа юм бэ?

Одоогийн УИХ-ын гишүүдийн хамгийн ихээр мөрөөдөж ирсэн зүйл нь (эсвэл угаасаа тийм бодолгүйгээр зүгээр л ярьдаг) “Оюутолгойн гэрээ Монголд ашиггүй байна, өөрчлөх ёстой” гэдэг. Гэхдээ яагаад ашиггүй вэ? гэхээр тодорхой зүйл хэлж чаддаггүй. Сүүлдээ гэрээ байгуулсан нөхдийг “авилга авсан байх” гээд шоронд хийсэн. Тэр нь ч гэтэл хэрэг бололгүй замхарлаа.

Харин нөгөө талд эдийн засагчид, мэргэжилтнүүд “Оюутолгойн орд Монголд үр ашгаа өгсөн. Сүүлийн 30 жилд байгаагүй том бүтээн байгуулалт болсон. Гэрээ байгуулсны дараа Монголын эдийн засаг урьд байгаагүй хэмжээгээр тэлж, төсвийн орлого дөрөв дахин нэмэгдсэн, найман тэрбум ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийгдсэн” гэж яриад байдаг.

Ингэхэд манай парламент Оюутолгойн гэрээний хэрэгжилтээс (ажлын хэсгийн шалгалтаас) яг ямар үр дүн хүсээд байгаа юм бэ? Хэрвээ хүссэн үр дүн нь гарахгүй бол ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцэхгүй гэсэн үг үү? Эсвэл шинээр томилогдсон УИХ-ын дарга нь өмнөх ажлын хэсгээ татан буулгаад дахиад ажлын хэсэг байгуулах юм уу?

Оюутолгойн гэрээнд өөрчлөлт оруулж болно оо. Гэхдээ өөрчлөлт оруулах шалтгаан, үндэслэл нь тодорхой байх ёстой. Түүнээс гадна гэрээ байгуулсан хоёр тал хоёулаа хүлээн зөвшөөрсөн байх ёстой. Зарчмын том тохиролцоогоо хөндөж болохгүй шүү л гэж мэргэжлийнхэн хэлээд байгаа. Харин манай төрийнхөн яг юуг хүсээд байгаа юм бэ? гэдэг нь тун ойлгомжгүй байна.

Уг нь бол Засгийн газар  гэрээ байгуулсны хувьд Засгийн газар өөрсдөө гэрээнийхээ хэрэгжилтийг дүгнэх ёстой. Шаардлагатай гэвэл УИХ тэрийг нь авч танилцаад, үр ашигтай байна, үгүй байна, өөрчлөх ёстой, үгүй гэдгийг ярих ёстой. Гэтэл Засгийн газар нь өөрөө ажлаа хийхгүй, хүний гараар могой бариулчих санаатай л хэсэг бүлэг хүмүүс суугаад байх шиг. 

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 2 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 5 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 6 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 8 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 10 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 30 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 31 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 32 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 33 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 34 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 56 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 58 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 0 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 2 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 3 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 19 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 22 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 23 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top