x

Түрээсийн 1542 айлын орон сууц ашиглалтад оруулахаар ажиллаж байна

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан өнөөдөр гишүүдийн 56,2 хувийн ирцтэйгээр эхэлж, Түрээсийн орон сууцны хөтөлбөр, журам, бүртгэлтэй холбоотой асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээлэл сонслоо.

УИХ-ын 2019 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд Өргөдлийн байнгын хороо түрээсийн орон сууцны асуудлаар баталсан Байнгын хорооны “Засгийн газарт чиглэл өгөх тухай” тогтоолуудын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллаж, Төрийн орон сууцны корпорацийн төслөөр шинээр баригдаж байгаа барилгын ажлын явц, үр дүнтэй танилцан Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монгол Улсын Хөгжлийн банк болон холбогдох албан тушаалтанд үүрэг, чиглэл өгч ажиллалаа. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.6 дахь заалт, Өргөдлийн байнгын хороонд 2019 онд нийт давхардсан тоогоор 600 гаруй иргэдээс түрээсийн орон сууцны асуудлаар ирүүлсэн өргөдлийн дагуу Барилга, хот байгуулалтын сайдын мэдээллийг сонсож хэлэлцэх гэж байна хэмээн УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг хуралдааны эхэнд танилцууллаа.

Мэдээллийг Барилга, хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар хийв. Тэрбээр, тус яамны зүгээс ТОСК-ийн захиалгаар 2013-2016 онуудад улсын хэмжээнд 512 айлын орон сууц ашиглалтад оруулсан. Мөн, Буянт-Ухаа 2 цогцолборт 972, Орхон аймагт 315, Хөвсгөл аймагт 135, Говь-Алтай аймагт 120 айлын орон сууц тус тус ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Түүнчлэн, Засгийн газрын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдаанаар “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам”-ыг хэлэлцүүлж батлуулсан. Уг журам батлагдсанаар иргэд өөрсдийн түрээслэж буй орон сууцыг тухайн орон сууцны эзэмшигчтэй тохиролцон гэрээ байгуулсаны үндсэн дээр 5 хүртэл жилийн хугацаанд нийт төлбөр, эсхүл урьдчилгаа төлбөрийг бүрдүүлж ипотекийн зээлд хамрагдах боломжтой болсон. Түүнчлэн иргэдээс төлсөн төлбөрийг зөвхөн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлэх зардалд зарцуулахаар тусгасан. Цаашид “Түрээсийн орон сууц” хөтөлбөрийн хүрээнд тусгасан төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд орон нутгийн өмчийн түрээсийн орон сууцны санг нэмэгдүүлж ажиллах. Мөн "Түрээсийн орон сууц" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг улсын төсвөөс гаргах, зайлшгүй зорилтот бүлгийн иргэдийн түрээсийн төлбөрт хөнгөлөлт үзүүлэх боломжийг Халамжийн бодлого хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас судлаж танилцуулах шаардлагатай байна гэлээ. 

Бусад мэдээллийн дэлгэрэнгүйг зурагт хуудсаар танилцуулбал:

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авлаа. УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, орон нутагт баригдсан орон сууц, тухайлахад Говь-Алтай аймгийн 120 айлын орон сууц ашиглалтад орсон эсэх мөн уг орон сууцыг түрээслэх эсхүл худалдах талаар тодруулав. Барилга, хот байгуулалтын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Батжаргал өгсөн тайлбартаа, бид саналаа боловсруулж Сангийн яаманд хүргүүлсэн боловч мөнгө байхгүйн улмаас Засгийн газарт өргөн бариагүй болно. Харин түрээслэх, худалдах эсэх асуудлыг Засгийн газар шийдвэрлэдэг гэсэн хариулт өглөө.

УИХ-ын гишүүд асуулт асууж, тодруулга авч, мөн саналаа хэлсний дараа Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Засгийн газарт эрх зүйтэй холбоотой асуудлаар хуралдааны тэмдэглэлээр чиглэл өгөх нь зүйтэй хэмээлээ.

Үргэлжлүүлэн, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцээ. Танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн хийж, УИХ-ын болон УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ.”, мөн “Байнгын хорооны даргыг тухайн хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож.” гэж тус тус заасны дагуу УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох санал оруулж байна гэлээ.

Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох нь зүйтэй хэмээж, өмнөх хугацаанд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд цаг алдалгүй хяналт тавьж ажилласан болохыг дурдан дэмжиж буйгаа илэрхийлж байв. Ингээд Өргөдлийн байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийг улируулан сонгох тухай санал хураалгахад хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 3 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 6 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 7 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 9 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 11 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 13 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 32 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 32 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 33 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 34 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 35 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 57 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 59 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 1 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 3 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 4 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 20 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 23 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top