x

33 их наядын луйврыг илрүүлбэл АТГ-ын шинэ даргыг төр соёрхсон ч багадна

УИХ-аар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг солилоо. Наанаа нэг хоёр хүнийг чөлөөлж байгаа мэт ч цаад талдаа их урт өрнөсөн үйл явдал ийн шувтарч байна.

Ерөнхийдөө эрх баригчид өөрсдийн итгэлтэй хүмүүсийг албан тушаалд суулгах сонирхолтой байдаг. Энэ нь АТГ-ын нэг ч дарга бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаагүйгээс ч харагддаг юм. Тиймээс намдаа нөлөөгөө алдсан, албан тушаалаасаа буусан хэний ч араас өөрийнх нь албан тушаалд томилсон хүмүүсийг явуулах аян өрнөдөг. АТГ-ын дарга асан Х.Энхжаргалын хувьд Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн үед томилогдож байв. Хуулиараа Ерөнхийлөгч нь АТГ-ын дарга, шүүх, прокуроруудыг томилуулах саналаа УИХ-д оруулдаг. Үүнийг нь дагаад мөрдөн шалгах, хянах, шүүх эрх мэдэлд нөлөөгөө тогтоож байна гэх хардлага бий. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг нэгэнтээ үүнийг “Шударга бусын хонгил” хэмээн нэрлэж байв. Харин энэ хонгилыг өнөөгийн эрх баригчид авах нөр их ажил Х.Энхжаргалыг огцруулснаар дуусч байна. Мөн төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт ял шийтгүүлсэн этгээдүүдэд эрүү шүүлт тулгасан байх магадлалын дуулианаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шүүх, хуулийн албан тушаалтнуудыг чөлөөлж, огцруулах эрх мэдэлтэй болсон юм.

Үндсэн сэдэв рүүгээ ороход хурандаа Х.Энхжаргал өөрийг нь чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцэж байх үед Хууль зүйн байнгын хорооны хурал дээр ноцтой зүйл ярилаа. Тэрбээр Монгол Улсын авлигын индекс өндөр байгааг тайлбарлахдаа 2015 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулиар 33 их наяд төгрөгийг уучилсан явдал нөлөөлсөн хэмээв. Тодруулбал, тэрбээр “Намайг томилогдсоноос хойших хоёр жил арван сарын хугацаанд авлигын индекс эхлээд 72 байснаа 83 болсон. Дараа нь 103 хүрээд энэ жил 93 болж буурч байна. Индекс өсөхөд хамгийн их нөлөөлсөн зүйл нь баахан бондуудыг гаднаас зээлж аваад, тэрийгээ замбараагүй үрсэн. Тэгээд өнөөхөө 2015 онд өршөөлийн хууль гаргаж өршөөсөн юм. Ингээд 33 их наяд төгрөгийн хөрөнгийг өршөөчихсөн. Энэ нь олон улсын байгууллагуудад очоод Монгол Улсын нэр тэр чигээрээ пад хар болсон. Үүн дээр гүйцэтгэх ажил, мөрдөн байцаалт явуулж болохгүй, хэрэг нээж болохгүй ийм асуудал. Татварын ерөнхий газар дээр нууцлалтай байгаа. Ерөнхий прокурор зөвшөөрсний дагуу АТГ дээр тоонуудтай нь хальт танилцсан. Энэ өөрөө олон улсын байгууллага, ялангуяа эдийн засгийн чиглэлээр хамтарч ажилладаг байгууллагуудын дургүйг маш их хүргэсэн. Тиймээс авлигын индекс өссөн болов уу.

Би хоёр жил арван cap АТГ-ын олон сайхан залуучуудтай хамтарч ажиллах хугацаандаа анхаарал татсан ихэнх хэргүүдийг шалгаад гайгүй үр дүнд хүрсэн гэж бодож байгаа. Арваад хоногийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд болон УИХ-ын дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга нарт Оюутолгойтой холбоотой товхимолыгөгсөн байгаа. Энд ноцтой асуудлууд багтсан. Бусад анхаарал татсан хэргүүдийн тухайд Ерөнхий прокурорт гурван боть 69 хэргийн материалыг өгнө. Тэр дээр тодорхой харагдах байх. УИХ-ын танхимд ямар нэгэн эрүүгийн хэрэг ярих эрх байхгүй” гэсэн юм.

Х.Энхжаргал бол сэтгүүлчдийн нүдээр ам чангатай хүн. Ажилласан гурван жил шахам хугацаандаа “За яах вэ”, “За мэдэхгүй ээ” гэдгээс өөр үг сэтгүүлчдэд унагаагүй байх аа. Харин яг ажлаа өгөхдөө “Үхэхдээ үхэр буугаа тавина” гэдэг шиг томоохон хэргүүдийн талаар мэдэгдэл хийх нь тэр. Ялангуяа 33 их наяд төгрөгийн асуудал дээр хуулийн байгууллагынхан ажиллах, иргэд яг юу болсон талаар нэхэх эрхтэй. 33 их наяд гэдэг бол манай улсын гурван жилийн төсөвтэй тэнцэх хэмжээний хөрөнгө юм. Хэдэн мянган сургууль, цэцэрлэг барих боломжтой, бүх оум хүрэх замаа хатуу хучилттай болгож болох тоо. Үгүй ядаж талаар нь нийтийн орон сууц барихад гэр хорооллыг алга болгочих хэмжээний хөрөнгө. Үүнийг хууль гаргаж өршөөсөн, тэрийг нь хууль хүчний байгууллагын удирдлагууд мэдсэн ч нүдээ аниад явж байсан гэдгийг хэн тайлбарлах юм бэ. Ийм болохоор л улс орон хөгжихгүй байгаа юм биш үү.

Ер нь бид төрөөс тийм ч их зүйл хүсдэггүй. Амьдрах орчин аюулгүй байгаасай, хүүхдээ цэцэрлэгт өгчих юмсан гэх мэтийн л зүйл бий. Эмч, багш нарын цалин хэдэн төгрөг байгаа билээ. Эмч, багш нар цалингаа сая төгрөг болгохыг олон жил шаардаж байна. Тэдэнд боломжгүй гэсэн хариулт өгч, яаж ийж аргалаад өнгөрдөг. Одоо Улаанбаатарын утаа, хөрсний бохирдол найгаа алдлаа. Эрүүл аюулгүй орчин бүү хэл ус ууж, амьсгалах ч арга алга Эцэг эхчүүд хүүхдээ цэцэрлэгт оруулахын тулд цэцэрлэгийн гадна дугаарлаад хонодог байдал хэвээрээ. Гэтэл төрийн эрх баригчид нь их наядаар яригдах мөнгийг зүгээр өршөөсөн байх юм.

Хамгийн гол нь хууль баталж хулгай хийсэн бол яах вэ. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг батлуулах гэж байхдаа олон жил бугшсан нууц мөнгийг ил гаргах санаачилга гэж тайлбарлаж байлаа. Тэгвэл АТГ-ын экс дарга үүнийг бондын мөнгийг үрээд түүнийгээ өршөөсөн гэж тайлбарлаж байна. Хэн нэтий биш улсаа барьцаалж зээл авсан мөнгөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж хувааж авчхаад дараа нь өршөөсөн болж таарах гээд байгаа юм. Тийм болохоор энэ асуудал дээр AH, МАН гэж ялгаралгүй бүх хүн анхаарлаа хандуулах цаг нь болжээ. АТГ-ын дарга асан албан тушаалаа өгөхдөө шаралхаад хэлчихсэн зүйл биш байх.

Магадгүй өөрсдийнх нь талаар мэдэж байгаагаа далдуур илэрхийлж өөрийг нь оролдохгүй байхыг сануулсан болов уу. Түүнээс хоёр жил арван сарын хугацаанд томоохон мэдэгдэл хийгээгүй хүн ажлаа өгөхдөө ам алдана гэж юу байх вэ дээ. Бонд босгож олсон мөнгөөрөө хөгжлөө ахиулаагүй хулгайчдад бэлэглэсэн бол эх орноосоо урвасан хэрэг. Үүнийг явж байгаа АТГ-ын дарга хэлж байгаа бол ирж буй дарга нараас нь нийтээрээ шаардах хэрэгтэй. Төмөр замын далангийн 280 сая ам.доллар, “60 тэрбум”, ЖДҮ-чид гээд байдаг чинь 33 их наядын дэргэд бараг хүүхдийн тоглоом болох юм байна. Тийм болохоор Авлигатай тэмцэх газрын шинэ дарга Э.Дашдаваа, дэд дарга Ж.Батсайхан нар 33 их наядын луйврыг илрүүлэх юм бол төр соёрхсон ч багадна. Хэрэг мөн байна гэж мэдсэн байтлаа юу ч хийхгүй байхын оронд яаж ийгээд ард нь гарах ёстой. АТГ-ын шинэ дарга нарын чансааг энэ хэрэг л харуулах болов уу.

Үндэсний шуудан

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Шаравын Баярсайхан (73.39.138.6)
    Чадвал сайхан л байна Гэвч Үр дүн гарах шударга нийгмийн тогтолцоо, Хэрэгжих орчин бүрдүүлээгүй байгаа.
    2019 оны 05 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 18 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 0 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 30 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 13 цаг 49 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 20 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 32 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 12 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 21 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 30 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 35 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 19 цаг 54 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 14 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 19 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 24 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 30 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 20 цаг 50 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 37 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 21 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top