x

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хордлогод орсон нь үнэн үү?

Хоолны хордлогын үед идээт үрэвсэл үүсэх, хөл өвдөх боломжгүй

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хоолны хордлогод орж, хордлого тайлах эмчилгээ хийлгэхийн сацуу хордлого нь даамжран хөл рүү нь орж, идээт үрэвсэл үүссэн учир Солонгост шинжилгээнд ороод ирсэн гэсэн билээ. Энэ талаар хордлогын эмч С.Эрдэнэсайханаас тодрууллаа.

-Хоолны хордлогын үед ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хоол үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн санаатай болон санамсаргүй байдлаар бохирдох,  ялангуяа хүнсээр дамжин бохирдох нь хоолны хордлого үүсэх нэг шалтгаан болдог.  Дараах нөхцөлд хүнс бохирддог. Үүнд Өвчтэй мал, амьтан, загас, тахиа шувуу (өвчтэй, өвчин үүсгэгч тээгч)-ны мах, сүү, өндөг, мөн ариун цэврийн шаардлага хангаагүй усыг хүнсэнд хэрэглэх. Хоол хүнсээр дамжих өвчнөөр өвчилсөн өвчтөн, эсвэл халдвар авсан ажилтан, өөрөө өвдөхгүй мөртлөө өвчин үүсгэгчийг биедээ тээж явдаг эрүүл нян тээгчид хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээнд ажиллах, хүнстэй харьцах хувийн ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэм муу сахисны улмаас хүнс бохирдож, улмаар хоолны хордлого, гэдэсний халварт өвчин үүсгэдэг. Хоолны хордлогын үед дотор эвгүйрхэх, ходоод, гэдэс базалж өвдөх, суулгах, бөөлжих, халуурах зэрэг нийтлэг шинж тэмдгүүд илэрдэг. Эдгээр шинж тэмдэг тухайн хүний нас, эрүүл мэндийн байдал, хооллолтын онцлог болон тухайн өвчин үүсгэгчийн онцлогоос хамаарч хүнд, хөнгөн харилцан адилгүй байдлаар илэрдэг.

-Хоолны хордлогын үед хөлний идээт үрэвсэл үүсэх боломжтой юу?

-Хүний бие эрүүл байж хоол боловсруулах үйл ажиллагаа зөв зохистой явагддаг. Энэ нь алдагдахаар гэдэс дүүрэх, дотор муухайрах, огуилах зэрэг шинж тэмдэг илрэхээс гадна хоол боловсруулахад оролцдог бүх эрхтэн системийг гэмтээдэг. Тийм болохоор хоолны хордлого хөл рүү дамжиж өвдөх, улмаар хөлний идээт үрэвсэл үүсгэх үндэс байхгүй гэж хэлж болно. Ясны эд, чөмөг, ясны хальс зэргэлдээх зөөлөн эдийн үрэвслээр илрэх халдварын өвчнийг ясны үрэвсэл гэж нэрлэдэг. Ясны идээт үрэвсэл үүсэх шалтгаан нь гадна болоод дотоод хүчин зүйлээс болж үүсч болно.   

-Ийм төрлийн өвчний үед Монголын эрүүл мэндийн салбар шинжилгээ болон эмчилгээг хийх боломж хэр бий вэ?

-Байлгүй яахав. Хоолны хордлогын үед гэрээрээ эмчлэх, хүндэрсэн тохиолдолд эмчид хандан зохих эмчилгээг хийлгэх, хордлого тайлах эмчилгээг хийнэ. Хөл өвдөх, идээт үрэвслийн үед рентгэн зураг авахуулах, улмаар эмчилгээг ямар шатанд хийх зэргийг тодорхойлно. Манай Монголд шаардлагатай бүх төрлийн шинжилгээ, хагалгааг манай эмч нар амжилттай сайн хийдэг.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 3 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 8 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 29 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 29 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 31 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 31 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 32 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 57 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 21 цаг 59 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 0 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 1 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 18 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 21 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 21 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top