x

АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, З.Дашдавааг томиллоо

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Авлигатай тэмцэх газрын даргыг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцлээ. АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилох тухай Ерөнхийлөгчийн саналыг УИХ дахь МАН-ын бүлэг, Хууль зүйн Байнгын хорооны хуралдаанаар дэмжсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулахдаа, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцлов. Мөн АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг дэмжсэн Хууль зүйн байнгын хороо /ХЗБХ/-ны санал, дүгнэлтийг тус хорооны дарга Ш.Раднаасэд танилцуулав.

УИХ-ын гишүүд томилогдох гэж буй албан тушаалтнуудтай холбоотой асуулт асууж, хариулт авсны дараа санал хураалт явагдав. 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд: Эдийн засгийн ил тод байдын тухай хуулийг ээлжит бус чуулганаар баталсан. Энэ бол татвараас зугтсан, мөнгөн хөрөнгөө ил болгох хууль. Энэ хуулийг баталснаас хойш 33 их наяд төгрөгийн өмч хөрөнгө бүртгэгдсэн. Энэ хулгайн аргаар олж авсан өмч хөрөнгийг шалгах эрх нь байгаа. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: АТГ-ын дарга гэдэг амаргүй албан тушаалд томилоглох гэж байна шүү залуучууд аа. Том том хэргүүд гээд байгаа хэргүүдийн сэжүүр нь нээгдсэн. Оюутолгойтой холбоотой асуудал дээр АТГ сайн ажилласан гэж үздэг. Нууцын зэрэглэлтэй материалыг өгсөн юм шиг байсан.  Зарим том хэргийг нарийн шалгаж, чамбай ажиллах хэрэгтэй гэдэг нь Оюутолгой дээр харагдсан. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Дунд түвшний албан тушаалтнуудтай холбоотой авлигын хэрэг харьцангуй их гардаг. Томилогдсон тохиолдол тэдгээр хэргийг нэг бүрчлэн шалгана. 

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва: Оюутолгойн асуудлыг ойрын хугацаанд хэлэлцэх чиглэл УИХ-ын даргаас өгсөн. Ингээд хэлэлцээд эхэлбэл гишүүдийн асуултад хариулахад бэлэн үү. Оюутолгойтой холбоотой хэргийн талаар мэдээлэл байна уу. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: Хэрэгт авагдсан баримт сэлттэй танилцаж байж мэдээлэл өгөх нь зөв байх. Ажилд томилогдсон өдрөөс энэ хэрэгтэй танилцаж ажиллана. 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: Монголд ХОМ мэдүүлдэг 43 мянган албан тушаалтан байна. Энэ хүмүүсийн яаж хөрөнгөжсөнийг ид болгох хэрэгтэй. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Би ХЗДХ-ийн сайдыг ч юм уу хэнийг ч юм шалгуулах гээд танайд хандахад хуулийн дагуу шалгах уу, хуйвалдаад алга болох уу гэдгийг асуумаар байна. Хоёрдугаарт оффшорын хэргийг яаж шалгах вэ. Эцэст нь ждүг үргэлжлүүлэн шалгана биз дээ. 

Нэр дэвшигч З.Дашдаваа: АТГ нь бие даан хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг. Хуулийн хүрээнд ажиллахад асуудал байхгүй байх. Тодорхой хэргүүдийн талаар ажил авсны дараа танилцаад танд эргэж мэдэгдэе. 

Нэр дэвшигч Ж.Батсайхан: Оффортой тэмцэх тухайд Эрүүгийн хуульд заалт байхгүй.  Тиймээс энэ талаар нарийн судалж, санал санаачилга гарган ажиллах болно. 

ЕТГ-ын дарга З.Энхболд: УИХ хариуцлагатай баймаар байна. 33 их наяд, бонд хоёр ямар ч холбоогүй. Үүнийхээ учрыг шинэ Их хурал олохгүй бол популист яриа яваад байгаа. Би зөвхөн хурал даргалдаг хүн. Өмнөх парламентын баталсан хуулийн хариуцлагыг би хүлээхгүй. Хууль нь буруу байвал өөрчилж болно. 

УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир: Халхавчтайгаар бондын мөнгө идэж уусан юмыг ил гаргамаар байна. Дарга нар идэж уухаар нууцын зэрэгт оруулдаг. Энэ асуудал бол 2012-2016 оны хооронд АН-ынхны маш том булхай. Үүнийг шалгах ёстой. 

УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: АТГ-ын даргыг сольж байгаа асуудал нь хууль зөрчиж байгаа. Үүний өмнө яг энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц дээр маргаантай байгаа учраас болохгүй гээд буцааж байсан. Гэтэл одоо болоод байдаг. Монголд ер нь хууль гэдэг юм хэрэгтэй юу үгүй юу. 

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: АТГ-ын дарга Х.Энхжаргал сайн ажилласан. Миний найзыг муухай харагдуулах гэж хэсэг бүлэг хүмүүс нэлээн юм болсон. Гэхдээ юм олоогүй л дээ. Шинэ дарга нар ажлаа аваад өмнөх даргаа хэр ажиллаж байсныг ойлгох байх. Хоёрдугаарт, төрөөс төрсөн тэрбумтан, бизнес хийж байгаад сонгогдсон Их хурлын гишүүдээ ялгаж салгаж зарлах ёстой. Тэгэхгүй бол УИХ-ын гишүүд бүгд хууль бусаар хөрөнгөжсөн мэт харагдаад байгаа.    

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ: АТГ-ын түүхэнд эгзэгтэй цаг үед та бүхэн томилогдож байна. Магадгүй та хоёр нийгмийн хүлээлтэд хүрэхээр хэмжээнд сайн ажиллахгүй бол АТГ бараг татан буугдана. Учир нь иргэд тус байгууллагад итгэхээ байсан. Би АТГ-ын өмнөх удирдлагууд сайн ажиллаж байсан гэдэгт санал нийлэхгүй байна. Ц.Элбэгдоржийн үед хүн амины зохиомол хэрэг үүсгэж, хилсээр хүмүүсийг яллаж байсан. Нүүрсний наймаанд прокурорууд орчихсон, АТГ нь улс төрийн нөлөөнд автаж, УИХ-ын чуулган эхлэхийн өмнө л нэг хүн хорьдог байсан. Хэвлэлийн бага хурлаараа нэг хүн баривчилсан, сулласан гэдэг, саатуулсан хүнтэйгээ хоолонд цуг ордог. АТГ улс төрийн алиа, салбадай шиг болчихсон байсан. Ийм харицлагатай үед томилогдож байгаа тул, сайн ажиллахгүй бол эргээд та хоёрт чөлөөлөгдөх өдөр ирэх болно гэдгийг санаарай. АТГ төрийн дээд албан тушаалтнуудтай тэмцэх ёстой болохоос нэг сургуулийн захирлыг шалгах шаардлагагүй. Түүнийг цагдаагийн байгууллага шалгах ёстой. АТГ-ын удирдлагын томилгоо өмнөхөөс өөр байгаасай гэж хүсэж байна. Засгийн газар шинэ удирдлагуудыг бүх талаар нь дэмжиж ажиллана" гэв. 

АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувийн саналаар дэмжлээ. Үүний дараа АТГ-ын дарга Х.Энхжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх санал хураалт явуулж, гишүүдийн 89.3 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг дэмжлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 2 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 5 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 6 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 8 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 10 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 12 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 31 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 31 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 32 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 33 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 34 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 56 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 59 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 22 цаг 0 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 2 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 3 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 19 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 22 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 23 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top