x

ХЗБХ: АТГ-ын даргаар З.Дашдавааг, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг дэмжив

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, АТГ-ын дарга, дэд даргыг томилох ерөнхийлөгчийн саналыг хэлэлцэв. АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг гишүүдийн 84.6, дэд даргаар Ж.Батсайханыг томилохыг 91.7 хувийн саналаар дэмжлээ. 

Хуралдааны эхэнд Монгол Улсын ЕТГ-ын дарга З.Энхболд, АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын бүрэн эрхийг хугацаа 2017 оны арваннэгдүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа хүргүүлснийг хэлээд, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайханыг томилох ерөнхийлөгчийн саналыг журмын дагуу хэлэлцэхийг хүслээ. Мөн тэрээр, дээрх хүмүүсийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцоллоо. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. 

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар, хуулийн байгууллагаар олон жил ажилласан туршлагад нь үндэслэн нэр дэвшигчдийг томилоход татгалзах саналгүй байгааг хэлээд, Одоо байгаа дарга нарыг УИХ-ын тогтоолоор чөлөөлдөг гэдгийг онцлов. Мөн Үндсэн хуулийн цэц одоо байгаа дарга нарын бүрэн эрх дууссан эсэх асуудлыг эцэслэн шийдээгүй байгаа гэв. Түүнчлэн ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга нарыг чөлөөлөх хууль баталсан гэдгийг тодотгоод, тус зөвлөлийн зөвлөмж гарсан эсэхийг тодруулав. 

ХЗБХ-ны дарга Ш.Раднаасэд, Үндсэн хуулийн цэцэд дээрх асуудлыг долоон сард хүргүүлсэн ч шийдвэрлээгүй өдийг хүрсэн гэдгийг хэлж, тус цэц ажлаа хийгээгүйгээс ийм байдалд хүрснийг тэмдэглэв.

ЕТГ-ын дарга З.Энхболд, Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх үүрэгтэй, ҮАБЗ-ийн зөвлөмж гараагүйг хэлээд, УИХ томилох, чөлөөлөх асуудлыг нэг тогтоолоор шийдвэрлэх боломжтойн тайлбарлав.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь, өчигдөр болсон томилгооны асуудлаарх ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлгээр, ТББ, иргэний нийгмийн байгууллагаас АТГ-ыг ил тод, шударга, хараат бус байх шаардлага тавьсан гэдгийг тодотгоод, АТГ-ын удирдлагаар нэр дэвшигчдээс дээрх шаардлагыг хэрхэн ажилдаа тусгахыг асуув.

АТГ-ын даргад Нэр дэвшигч З.Дашдаваа, "Миний бие өчигдөр ХЗБХ-ны нээлттэй хэлэлцүүлэгт оролцсон. 70 орчим ТББ-ын төлөөлөл оролцож, АТГ-ын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй болгох санал тавьсан. Мөн АТГ-тай хамтрах ТББ-ын оролцоог нэмэгдүүлэхийг хүссэн. Дээрх саналыг хэрэгжүүлэх бүрэн боломжтойг хариулсан. Мөн нийгэмд дуулиан тарьсан хэргүүдийг хэрхэн шийдвэрлэхийг тодруулсан. Хэргийг шалгах ажлыг эрчимжүүлэхэд ХОМ-ийг шалгах шаардлага бий гэж үздэг. Хууль бусаар хөрөнгөжсөн хүмүүсийн ХОМ-т үнэлгээ хийж тогтооно. Мөн иргэдийн мэдээллээр шалгана. Түүнчлэн ХОМ-ээр үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хүмүүсийн орлогыг хянахаас биш зарлагыг шалгахгүй байгаа юм. Үүнийг шалгаж үзэхэд буруудахгүй гэж бодож байна. Энэ байдлаар ажиллана гэж төлөвлөж байгаа" гэв.  

АТГ-ын дэд даргад Нэр дэвшигч Ж.Батсайхан, "Эрүүгийн хуулиар хууль бусаар хөрөнгөө тайлбарлаж чадаагүй үед гэм буруутай гэж үзнэ гэж заасан. Энэ хуулиар эрүүгийн хэрэг шийдвэрлэсэн практик тун ховор. Тиймээс АТГ-ын дэд даргаар томилогдсон тохиолдолд, дээрх асуудалд шаардлагатай мэдээллийг судлаж ажиллахад бэлэн байна" гэлээ.

УИХ-ын гишүүн С.Бямбацогт, чөлөөлөгдөж байгаа дарга нараас дуулиантай хэргүүдэд хэрхэн ажилласан талаар тодруулав. 

АТГ-ын дарга Х.Энхжаргал, "Өнгөрсөн 2 жил 10 сарын хугацаанд бүх зүйл нийтэд ил тод байсан. Авлигын индекс 73-103 болж өсөөд энэ жил 93 болсон. Үүнд олон шалтгаан нөлөөлж байна. Хамгийн их нөлөөлж байгаа асуудал нь гадаадаас олон бонд зээлж аваад, түүнийгээ замбараагүй үрсэн. 33 их наяд төгрөгөө өршөөлийн хуулиар өршөөчихсөн. Энэ асуудал олон улсын байгууллагад очоод, манай улсын нэр хүндийг унагаадаг. АТГ-ын даргаар ажиллахдаа, олны анхаарал татсан хэргүүдийг шалгаад тодорхой үр дүнд хүрсэн гэж бодож байна. ҮАБЗ-ийн тэргүүн, УИХ-ын дарга, ЭЗБХ-ны даргад Оюутолгойтой холбоотой ноцтой асуудал хөндсөн. Үүнийг нууцлалд оруулж шалгахийг хүсээгүй. Энэ хэргийг шалгаж байх үед үндэстэн дамнасан томоохон корпорацуудтай янз бүрээр тэмцсэн. Монголчууд ойлгохгүй гэж басах байдлаар хандаж байсан ч бид амжилттай шалгасан. Үүнийг цаашид үргэлжлүүлээд явах хэрэгтэйг хэлмээр байна. Бусад анхаарал татсан хэргүүдийг өнөөдөр 15.00 цагт УЕП-тай уулзардаа тайлагнана. Төрийн ордонд Эрүүгийн хэрэг ярих эрхгүй" гэлээ. 

Гишүүд асуулт асууж тайлбар авч дууссан тул АТГ-ын дарга нарыг томилох саналт хураалт явуулсан. Дараа нь АТГ-ын дарга нарыг чөлөөлөх асуудлаар санал хураав. АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдоржыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг гишүүдийн 83.3 хувь дэмжлээ. Ийнхүү ХЗБХ-ны санал дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд шилжүүлэхээр шийдвэрлэлээ.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол:

-1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль

-МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

-1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;

-1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,

-2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;

-2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;

-2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;

-2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;

-2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;

-2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн дарга

-Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:

Боловсрол:

-Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн

-ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

-2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга

-2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд дарга

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 0 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 3 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 6 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 8 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 10 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 29 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 29 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 30 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 31 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 32 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 54 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 57 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 21 цаг 58 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 0 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 1 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 17 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 20 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 21 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top