x

Монгол, АНУ-ын иж бүрэн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлнэ

Монгол улсын Гадаад харилцааны яам, АНУ-ын Төрийн департамент хоорондын XIII зөвлөлдөх уулзалт Вашингтон хотноо болов.

Уулзалтыг Монголын талаас ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Америкийн төлөөлөгчдийг Төрийн департаментын Зүүн Ази, Номхон далайн асуудал хариуцсан Туслах Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч П.Мерфи нар ахлав.

Энэ удаагийн улс төрийн зөвлөлдөх уулзалтаар талууд 2019 онд хамтран хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын дүнгээр Монгол, Америкийн харилцааны түвшин Өргөтгөсөн иж бүрэн түншлэлд хүрсэн, Мянганы сорилтын корпорацийн 350 сая ам.долларын өртөг бүхий Хоёр дахь компакт гэрээг байгуулсан, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замын зураглалаа зарласан зэрэг чухал үйл явдал тохиосныг талууд сайшаан тэмдэглэв. Монгол, Америкийн хоорондын дээд, өндөр түвшний яриа хэлэлцээг үргэлжлүүлэх, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх зорилгоор “LEAD Mongolia” хөтөлбөрийг 2021 он хүртэл хэрэгжүүлэх, Монгол Улс дахь Энхтайваны корпусын сайн дурынхны тоог нэмэх талаар ярилцлаа.

Түүнчлэн Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх, тогтворжуулах, ил тод, нээлттэй засаглал, эрх зүйт тогтолцоог бэхжүүлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх, дэд бүтэц, эрчим хүчний салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэх талаар санал солилцлоо.

Уулзалтад, Монголын талаас ГХЯ, ҮАБЗ, ЭХЯ, ХХААХҮЯ, Үндэсний хөгжлийн газар, Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ зэрэг байгууллагын нийт 20 орчим төлөөлөгч, Америкийн талаас Төрийн департамент, Сангийн яам, БХЯ, Хөдөлмөрийн яам, Худалдааны яам, Олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны агентлаг, Худалдааны төлөөлөгчийн газар, Дотоодын аюулгүй байдлын яам, МСК, Холбооны агаарын газар, Цагаачлал, гаалийн алба, Гадаадын хувийн хөрөнгө оруулалтын газар, АНУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ зэрэг 12 байгууллагын 50 орчим төлөөлөгч оролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 18 цаг 1 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 18 цаг 4 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 18 цаг 5 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 18 цаг 7 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 18 цаг 9 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 18 цаг 11 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 20 цаг 30 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 20 цаг 30 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 20 цаг 31 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 20 цаг 32 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 20 цаг 33 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 21 цаг 55 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 21 цаг 58 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 21 цаг 59 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 22 цаг 1 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 22 цаг 2 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 22 цаг 18 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 22 цаг 21 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 22 цаг 22 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна Токио дэлхийн сэтгэл татам хотуудын жагсаалтад хоёрдугаарт б...
Top