x

МАН-ын бүлэг АТГ-ын дарга, дэд даргын томилгоог хэлэлцэж байна

УИХ дахь МАН-ын бүлэг Төрийн ордны "Б" танхимд хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд дарга нарыг чөлөөлөх, томилох асуудлыг хэлэлцэж байна.  

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын удирдлагыг чөлөөлөх саналаа УИХ-д албан бичгээр ирүүлжээ.  Уг албан бичигт УИХ-ын 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр 52 дугаар тогтоол гаргаж, АТГ-ын даргаар Н.Ганболдыг, дэд даргаар Б.Хурцыг тус тус томилсон бөгөөд энэ томилгоогоор АТГ-ын дарга, дэд даргын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа 2017 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон. Харин Н.Ганболд, Б.Хурц нар нь бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө чөлөөлөгдсөн учраас нөхөн томилгоогоор томилогдсон Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарын бүрэн эрхийн хугацаа ч мөн 2011 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр дуусгавар болсон гэж үзэж байгаа юм. Тиймээс Авлигын эсрэг хуулийн 21.21.1 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ дагуу АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилуулах саналаа хүргүүлж байгаа бөгөөд ажлын долоо хоногийн дотор шийдвэрлэж, дүгнэлт гаргаж өгнө үү гэсэн агуулга тусгажээ.

Сануулахад өнгөрөгч онд Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргалыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-д оруулсан боловч "бүрэн эрхийн хугацаа дуусаагүй" гэдэг шалтгаанаар чөлөөлөх боломжгүй болсон. Үүний дараа УИХ төрийн албаны тухай хуульд өөрчлөлт оруулж, томилгоот албан тушаалтны бүрэн эрхийн хугацаанд нөхөн томилгоо хийсэн бол өмнө томилогдсон хүний бүрэн эрхийг хугацаанд ажиллах тухай шинэ заалт оруулсан байна.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаа бол дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь ШШГЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эдгээр нэр дэвшигчдийг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлээд байгаа гэнэ.

АТГ-ын даргад нэр дэвшигч З.Дашдаваа нь:

Мэргэжил: Эрх зүйч,  хууль зүйн ухааны магистр

Боловсрол: 

  •  1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль
  • МҮДС Хууль зүйн ухааны магистр

Ажлын туршлага:

  • 1995-1996 онд Хэнтий аймгийн Цагдаагийн газарт Эрүүгийн төлөөлөгч;
  • 1996-2001 онд Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст  хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч,
  • 2002-2003 онд Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч;
  • 2003-2006 онд Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст  Эрүүгийн тасгийн дарга;
  • 2006-2008 онд Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга;
  • 2008-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалт, аюулгүй байдлын  хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга;
  • 2014-2017 онд Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал;
  • 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрөөс Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар  хэлтсийн даргаар тус тус томилогдон ажилласан.
  • Одоо Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байна.

АТГ-ын дэд даргад нэр дэвшигч Ж.Батсайхан нь:

Боловсрол:

  • Төв аймгийн Жаргалант сумын дунд сургуулт
  • Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн
  • Мөн ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2007-2016 оны хооронд АТГ-т хэлтсийн дарга
  • 2016-2017 оны хооронд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай юм байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 18 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 20 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 22 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 24 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 46 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 48 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 48 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 49 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 12 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 14 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 16 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 35 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 38 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 38 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top