x

НИТХ-аас дөрвөн журмыг хүчингүй болголоо

Өнөөдөр болж буй нийслэлийн ИТХ-ын хурлын ээлжит XXIV хуралдаанаар зарим тогтоолыг хүчингүй болгох, “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ыг батлах зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан нийслэлийн ИТХ-аас баталсан таван тогтоолыг хүчингүй болгох үндэслэл, төслийг төлөөлөгчдөд танилцууллаа.

Тухайлбал, нийслэлийн ИТХ-аас 1995 онд баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Садар самуунтай тэмцэх тухай хуулийг 1998 онд баталж, түүгээр уг харилцааг зохицуулж буй учир хүчингүй болгохоор болжээ.

2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”-ыг хүчингүй болгуулахаар тусгасныг мөн танилцууллаа. УИХ-аас 2015 онд Хот, суурины газрыг дахин хөгжүүлэх хууль баталж, түүнийг дагалдуулж холбогдох журмыг баталсан байдаг. Тиймээс тухайн журмыг хүчингүй болгох нь зүйтэй гээд санал оруулж иржээ.

Түүнчлэн 2013 онд баталсан нийслэлийн ИТХ-ын 12/45 дугаартай “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ын тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгажээ. Үүнээс гадна нийслэлийн ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих, мөн уг онд баталсан 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоолыг хүчингүй болгохоор төсөлд тусгасан байна.

Төлөөлөгчид уг асуудлыг хэлэлцээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгож болохгүй гээд ирэх арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулах санал гаргав. Мөн хүчингүй болгохоор оруулж ирж буй журмыг сайтар судлах хэрэгтэйг ч хэлсэн юм. Төлөөлөгчид холбогдох албанаас тодруулга авч, саналаа хэлээд “Хог тээврийн тариф батлах тухай журам”-ыг хүчингүй болгох асуудлыг арванхоёрдугаар сар хүртэл хойшлуулав. 

Харин үлдсэн дөрвөн тогтоолыг хүчингүй болголоо. Үүнд:

  1. “Нийслэлийн нутаг дэвсгэрт садар самуун үйлдлийг хориглох тухай” 02 дугаар тогтоол

  2. 2013 онд нийслэлийн ИТХ-ын 3/31 дүгээр тогтоолоор баталсан “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журам”

  3. ИТХ-аас 2015 онд баталсан ахмад настны нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих тогтоол

  4. 23/02 дугаартай “Газар шинэчлэн зохион байгуулах үйл ажиллагааны журмыг батлах” тогтоол

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 23 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 24 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 48 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 49 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 50 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 50 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 51 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 14 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 16 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 18 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 20 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 21 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 37 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 40 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 40 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top