x

БНХАУ-д “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалт эхэллээ

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалт БНХАУ-ын Бээжин хотноо албан ёсоор эхэллээ. 

Чуулганыг нээж БНХАУ-ын дарга Ши Жиньпин үг хэлэв.

Энэ удаагийн чуулганы талаар БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И өмнө нь “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний хоёр дахь удаагийн чуулга уулзалтад дэлхийн 150 улс болон олон улсын 90 гаруй байгууллагын 5,000 гаруй төлөөлөгч, түүний дотор 37 орны төр, засгийн тэргүүн оролцох болно хэмээн мэдэгдэж байсан.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар тус улсад энэ сарын 24-25‑ны хооронд Төрийн айлчлал хийсэн ерөнхийлөгч Х.Баттулга үргэлжлүүлэн “Бүс ба Зам” чуулга уулзалтад оролцож байна.

Ерөнхийлөгч Х.Баттулга чуулганы хоёр дахь өдөр буюу дөрөвдүгээр сарын 27-ны өдөр төр, засгийн тэргүүн нарын дугуй ширээний уулзалтад оролцон үг хэлнэ. Энэ уулзалтаас хамтарсан Хэвлэлийн мэдээ гаргах бөгөөд уулзалтын үеэр хүрсэн бүх тохиролцоог нэгтгэн тайлан гаргах юм.

“БҮС БА ЗАМ” ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ДЭЭД ТҮВШНИЙ ЧУУЛГА УУЛЗАЛТЫН ТУХАЙ

Анх 2017 оны тавдугаар сарын 14-15-ны өдрүүдэд Бээжин хотноо зохион байгуулагдсан “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтад дэлхийн 130 улс болон олон улсын 70 байгууллагын 1,500 гаруй төлөөлөгч, түүний дотор 29 орны төр засгийн тэргүүн нар оролцож байжээ.

Тухайн үед манай улсыг төлөөлөн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат оролцож байсан юм.

БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооноос 2019 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр мэдээлэл хийхдээ “2017 онд зохиосон “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний анхдугаар уулзалтын хүрээнд 279 тодорхой тохиролцоонд хүрсний хэрэгжилт 96.4 хувь байна гэж мэдэгдэж байсан аж.

“ХӨГЖЛИЙН ЗАМ” ХӨТӨЛБӨРИЙГ “БҮС БА ЗАМ” САНААЧИЛГАТАЙ УЯЛДУУЛАХ ТАЛААР

2017-2021 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн зам” үндэсний хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газраас 2017 онд баталсан.  Хөтөлбөрийн гол зорилго нь дэд бүтэц болон аялал жуучлалын салбарын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, гадаад улс, тэр дундаа хөрш улсын дэд бүтцийн сүлжээтэй холбох, худалдаа, тээврийг хөнгөвчлөх, бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн зардлыг бууруулж, эдийн засгийн өсөлтийг хангах, төрөлжүүлэхэд таатай нөхцөл бүрдүүлэх явдал юм.

“Хөгжлийн зам” болон “Бүс ба Зам” санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг 2017 оны тавдугаар сард байгуулсан.   

Түүнчлэн ОХУ-тай гурван талаараа хамтран ажиллаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна.

“Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т 2016 оны зургаадугаар сард гарын үсэг зурсан. Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн зорилго нь Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хооронд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, бараа бүтээгдэхүүнийг өрсөлдөх чадвараар хангах, хил дамнасан тээврийг хөнгөвчлөх, дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хамтарсан төслүүдийг хэрэгжүүлэх замаар гурван талт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх нөхцөлийг хангахад оршино. Хөтөлбөрийн хавсралтад гурван тал хамтран хэрэгжүүлэх 32 төслийг тусгасан байна.

БНХАУ-ын Чиндао хотноо 2018 оны зургаадугаар сард зохион байгуулсан Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүн нарын дөрөв дахь удаагийн уулзалтын үеэр гурван улсын төрийн тэргүүн нар “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн талаар санал солилцож, хөтөлбөрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх чиглэл өгсөн билээ.

Мөн оны арванхоёрдугаар сард Улаанбаатарт болсон гурван талын шинжээчдийн түвшний уулзалтаар Хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа хамтын ажиллагааны өнөөгийн байдлыг дүгнэн ярилцаж, цаашид авах арга хэмжээний талаар тохиролцсон байна.

Тухайлбал, төмөр замын “Төв” коридорыг үе шаттай шинэчлэн хөгжүүлэх техник, эдийн засгийн үндэслэлийг судлах хамтарсан ажлын хэсэг байгуулах, Азийн авто замын сүлжээгээр олон улсын авто тээвэр гүйцэтгэх тухай гурван улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Улаанбаатар хотноо гурван талын Хөрөнгө оруулалтын зураг төслийн төв байгуулах ажлыг эрчимжүүлэхээр тохиролцжээ.

“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ТАЛААР

БНХАУ-ын дарга Ши Жиньпин “Торгоны замын эдийн засгийн бүс” байгуулах санаачилгыг 2013 оны есдүгээр сард Төв Азийн орнуудад айлчлах үеэрээ, “21 дүгээр зууны далайн торгоны зам” байгуулах санаачилгыг мөн оны аравдугаар сард Зүүн өмнөд Азийн орнуудад айлчлах үеэрээ дэвшүүлсэн бөгөөд энэ хоёр санаачилгыг нэгтгэн “Бүс ба Зам” санаачилга гэж нэрлэх болсон.

Үүнээс хойш “Бүс ба Зам” нь Хятадын гадаад эдийн засгийн стратегийн гол агуулга болж, 2015 оны гуравдугаар сард “Торгоны замын эдийн засгийн бүс болон 21 дүгээр зууны далайн торгоны замыг хамтран байгуулах хэтийн зорилт, хэрэгжүүлэх арга хэмжээ” хэмээх баримт бичгийг гаргасан.

Энэхүү санаачлага нь энх тайван, хамтын ажиллагаа, нээлттэй байдал, хүртээмжтэй байдал, харилцан суралцах, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санаан дээр тулгуурласан бөгөөд “хамтран хэлэлцэн, хамтран бүтээж, хамтдаа үр ашгийг нь хүртэх” гэсэн гол зарчмыг тууштай баримтална гэж хятадын тал онцлон тэмдэглэдэг.

“Бүс ба Зам”-ын хүрээний хамтын ажиллагааны гол агуулга бөгөөд тэргүүлэх чиглэлүүд нь бодлогын зохицуулалт, дэд бүтцээр холбогдох, саадгүй худалдаа, санхүүгийн интеграци, иргэд хоорондын хэлхээ холбоо байна гэж тодорхойлсон.

“БҮС БА ЗАМ” САНААЧИЛГЫН ХЭРЭГЖИЛТИЙН БАЙДАЛ, ҮР ДҮН

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Хэвлэл, мэдээллийн албанаас 2018 оны наймдугаар сард “Бүс  ба Зам” санаачилгын хэрэгжилтийн явцын талаар танилцуулсан байна. Албаны мэдээлэлд “Санаачилгыг хэрэгжүүлсэн таван жилийн хугацаанд дэлхийн улс орнууд санаачилгад идэвхтэй оролцож, хэрэгжилтэд томоохон  ахиц гарлаа. Нэгд, стратегийн харилцан итгэлцлийг нэмэгдүүлж, олон улсын нийтлэг ойлголт бэхжиж байна. Хятад улс 103 улс болон олон улсын  байгууллагатай “Бүс ба Зам” санаачлагатай холбоотой 118 хамтын ажиллагааны баримт бичиг байгуулаад байна.

Хоёрт,  хамтын ажиллагааны төслүүд урагшилж, үлгэр жишээ үр дүн үзүүлж байна. “6 коридор, 6 зам, олон улс, олон боомт” гэсэн хамтын ажиллагааны хүрээнд Хятад-Пакистаны эдийн засгийн коридор, Хятад-Лаос, Хятад-Тайландын төмөр зам, Унгар-Сербийн төмөр зам зэрэг төсөл тогтвортой урагшилж, Жакарта-Бандунгийн хурдны галт тэрэгний төмөр замын тодорхой хэсгийн бүтээн байгуулалт эхэлж, Гвадар боомт үйл ажиллагаа эхлэх боломжтой болоод байна. Хятад-Европ чиглэлийн шууд ачааны галт 10,000 удаа аялж, Европын 15 улсын 34 хотод хүрээд байна.

Гуравт, харилцан ашигтай хамтын ажиллагаа урагшилж, хамтаар хөгжиж байна. 2018 оны зургаадугаар сарын байдлаар, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудтай барааны худалдааны эргэлт 5 триллион ам.долларт, шууд хөрөнгө оруулалт 70 тэрбум ам.долларт хүрлээ. Дөрөвт, үйлчилгээний тогтолцоо сайжирч, санхүүгийн хамтын ажиллагаа бэхжиж байна. Хятад улс 17 улстай “Бүс ба Замын санхүүжилтийн зарчим”-ыг тохиролцож, Хятадын 11 банк гадаад орнуудад 71 салбараа нээгээд байна. Тавд, хүмүүнлэгийн солилцоо идэвхжиж байна. 2017 оны байдлаар “Бүс ба Зам”-ын дагуух орнуудаас 300 мянган оюутан Хятадад суралцаж байгаа бол Хятадаас 60 мянга гаруй оюутнууд эдгээр оронд суралцаж байна. 2020 он гэхэд, “Бүс ба Зам”-ын дагуух орнуудад аялах жуулчдын тоо 85 саяд хүрч, аяллын зорилгоор зарцуулах мөнгө 110 тэрбум ам.долларт хүрэх тооцоо гарч байна” гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 19 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 21 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 23 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 25 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 26 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 28 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 47 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 47 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 49 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 49 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 50 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 13 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 15 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 17 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 18 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 19 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 36 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 39 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 39 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top