x

Б.Хурцыг үргэлжлүүлэн саатуулах санал прокурорт хүргүүлжээ

С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэрэгт буруутгагдаж хорих ял эдэлж буй Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн гэх хэргийн харьяаллыг өөрчилж, Авлигатай тэмцэх газраас Цагдаагийн ерөнхий газрын Тусгай субъектийн хэлтэст өнгөрсөн долоо хоногт шилжүүлсэн.

Энэ хэрэгт тагнуулын хоёр, ШШГЕГ-ын хоёр ажилтан буюу нийт дөрвөн хүнийг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгахдаа хууль зөрчсөн, эрүүдэн шүүсэн гэх үндэслэлээр цагдан хорьсон байдаг. Түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцаас дээрх хэрэгтэй холбоотой зайлшгүй тодруулах шаардлагатай зүйлс байсан учир 48 цагийн хугацаатай түр саатуулан, тайлбар авсан байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү "Авлигатай тэмцэх газарт 2002 оны Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйл буюу гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчих гэдэг зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан хэргийг Улсын ерөнхий прокуророос харьяалал тогтоож, 2019 оны дөрөвдүгээр сарын 19-нд ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд шилжүүлсэн. Энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэрэгтэй холбогдуулан 2019 оны дөрөвдүгээр сарын 23-нд ТЕГ-ын дарга асан, генерал Б.Хурцыг хойшлуулшгүйгээр саатуулсан. Үргэлжүүлэн саатуулах эсэх талаар прокурорын газарт санал хүргүүлээд байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top