x

Амлалтаасаа ухарсан МАН-ын “ард түмнээ хутгалсан” 12 үйлдэл

МАН-ын хууль зөрчсөн болон ард түмний эсрэг хийсэн үйлдлүүдийг он цагийн дарааллаар тоймлов. УИХ-ын 2016 оны сонгуулийн үр дүнд 65 суудал авч, олонх болсон МАН-ынхан засгийн эрхэнд гармагцаа л ард түмэнд амласан мөрийн хөтөлбөр, амлалтаасаа няцаж эхэлсэн. Төрийн албыг лангууны бараа шиг худалдаж, жирийн иргэдийн ЖДҮ-ийн зээлээс хумсалж, ард түмний хөлс хүчээ шавхаж, бүсээ чангалан байж төлсөн татварын мөнгийг концесс, тендер, төсөл хэлбэрээр хэрхэн үрэн таран хийсэн хууль бус үйлдлүүд дор өгүүлэх 12 баримтаар зогсохгүй олон бий. МАН-ын ард түмний эсрэг үйлдсэн хуудуутай бодлого, хууль бус шийдвэрүүдийг цувралаар хүргэх болно.

2014-2016 он: 60 тэрбумын схемийн луйвар хэрэгжив

1. МАН-ын гишүүн асан Ц.Сандуй, А.Ганбаатар нар 2016 оны сонгуулийг угтуулан хоёр жилийн өмнөөс төрийн албыг бүх шатанд 10-100 сая хүртэл төгрөгөөр үнэлж, 60 тэрбум төгрөг босгох санхүүгийн схемийг боловсруулсан. Үүнийгээ тухайн үеийн МАН-ын дарга, одоогийн УИХ-ын гишүүн М.Энхболдод танилцуулсан байдаг. МАН-ын хууль зөрчсөн уг үйлдлийг тухайн үед тэдэнтэй ажиллаж байсан иргэн Г.Доржзодов дуу хураагуурт бичин авч, 2016 оны сонгуулийн үеэр олон нийтэд цацсанаар “60 тэрбумын” гэх хэрэг нийтэд ил болсон билээ. Тэгвэл МАН-аас 60 тэрбумын схемийн “эзэд” болох Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг намаасаа хөөх шийдвэр гаргасан нь нэг талаараа, 60 тэрбумын схем хэрэгжсэнийг баталсан үйлдэл гэж хэлж болох. Ингэж хоёрхон хүнийг намаасаа хөөснөөр 60 тэрбумын хэргийг МАН-ынхан далдлаад өнгөрлөө. Хачирхалтай нь, намаасаа хөөгдсөн Ц.Сандуй өнөөдөр ч НИТХ-ын Тэргүүлэгч, М.Энхболд УИХ-ын гишүүн хэвээр байна. Тэд зөвхөн сандал суудлаа л өгснөөс биш төрийг наймаалцсан гэх хохирлын мөнгийг төлсөнгүй, хуулийн ямар ч хариуцлага хүлээсэнгүй.

2017-2018 он: Мартаж, уучилж болохгүй 51 ЖДҮ-чин тодров

2. УИХ-ын гишүүд болон төрийн өндөр алба хашиж буй нэр бүхий хүмүүс өөрийн болон хамаарал бүхий этгээдийн компаниар дамжуулан эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, жирийн иргэдэд очих ёстой ЖДҮХС-гийн зээлийг 2017, 2018 онд хэдэн зуун сая, хэдэн арван тэрбумаар авсан нь илчлэгдсэн. Өнгөрсөн аравдугаар сард дэгдсэн дуулианаас хойш бүтэн зургаан сар өнгөрчхөөд байхад ЖДҮХС-гийн зээл авсан нөхдөд хариуцлага тооцох нь битгий хэл толгойг нь илээд сууна. Ердөө хоёрхон сайдыг албан тушаалаас нь буруулснаас өөрөөр хэнд ч, ямар ч хуулийн хариуцлага хүлээлгээгүй. Хамгийн сүүлд, ЖДҮ-чдийн тоо нэмэгдэж, 51-т хүрснийг мэдээлсэн. Гэсэн ч ЖДҮ-чин Ерөнхий сайдтай засаг төр ЖДҮ-чдээ яллаж чадахгүй нь дамжиггүй боллоо. Тиймээс ой тойндоо эдгээр 51 ЖДҮ-чдийг хэзээ ч мартаж, уучилж, өршөөж болохгүйг санах хэрэгтэй.

2019 оны дөрөвдүгээр сарын 5: “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийн өрийг ард түмнээр төлүүлэв

3. “Жаст”-ын Ш.Батхүү Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаалж Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас зээл авснаас үүдэн тус банк Эрдэнэт үйлдвэрээс 51 сая ам.доллар нэхэмжилсэн. Тэгвэл Засгийн газраас “Стандарт” банктай тохиролцон, 40 сая ам.доллар төлөхөөр болж, “Эрдэнэт” үйлдвэрийн Эрсдэлийн сангаас барагдуулахаар болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа иргэд татвар төлөгчид, ард түмний халаасыг тэмтэрч, хэсэг бүлэг луйварчны мөнгийг төллөө гэж бухимдсан юм. Нөгөөтэйгүүр, “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан “Жаст”-ын Ш.Батхүү, барьцаалах боломж олгосон тэр үеийн Ерөнхий сайд С.Баяр, ТӨХ-ны дарга Д.Сугар, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нарын гэмт үйлдэл цайрах уу гэсэн асуулт ч ургав. С.Баяр бол МАН-ын дарга байсан төдийгүй намдаа одоо ч нөлөө бүхий хүн хэвээр. Тиймээс МАН-ынхан “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалсан хэргийг нам дарж, үүнийх нь “хаялгад” Д.Сугар, Ч.Ганзориг, Ш.Батхүү нар уснаас хуурай гарч магадгүй болох нь. Тиймээс “Эрдэнэт”-ийг барьцаалсан луйварчдад Монголын ард түмэн ямар өртэй вэ гэдэг асуултыг Монгол Улсын Засгийн газар, Монголын хууль шүүхийн байгууллагад тавих цаг нь болсон.

2019 оны дөрөвдүгээр сарын 15: Дахин нэг банкийг дампууруулав

4. МАН-ынхан дахин нэг банкийг дампууруулав. Капитал банкийг хадгаламж эзэмшигч, харилцагчдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, анхны шаардлагаар мөнгөн хөрөнгийг гаргаж өгөх санхүүгийн чадваргүй болсон тул Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалаар “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах шийдвэр гаргасан. Энэ мэтчилэн МАН-ынхан банк дампууруулдаг уламжлал тогтоод байна. Тэднийг засгийн эрх барьж байх үед “Хадгаламж”, “Зоос” банкнаас авахуулаад олон хадгаламж зээлийн хоршоод дампуурсан түүхтэй. Муу зээлээ дампуурах дөхсөн банкуудад шахаж, төрөөс буюу ард түмнээр зээлээ төлүүлдэг, бүх ачааг ард түмний нуруун дээр тохдог “МАН-дуулагчдын” увайгүй үйлдлийг хүлцсээр суух уу, ард түмэн.

2016 он: Хамтын тэтгэврийн тухай хуулийг хориглов

5. МАН засгийн эрхийг авсан даруйдаа өмнө нь хэрэгжүүлж байсан төрийн олон бодлого, хуулиудыг тас хориглож орхисон. Үүний нэг жишээ бол 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх ёстой байсан Хамтын тэтгэврийн тухай хууль юм. Энэ хууль нь төрд насаараа үнэнчээр зүтгэсэн ахмад настанд төрөөс үзүүлэх халамжийг бий болгосон томоохон хууль байв. Энэ хуулийг хориглох шалтгаанаа тэд ингэж тайлбарласан байдаг. Засгийн газрын гишүүн, Сангийн сайд асан Б.Чойжилсүрэн “Талийгаачийнхаа нэрийн өмнөөс тэтгэврийг нь авах нь шашин шүтлэгтэй улсад онцгүй байна гэж ахмадууд манай яаманд санал гомдлоо ирүүлж байна” гэсэн бол Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат “Хоёр хөгшин өөд өөдөөсөө харж суучхаад нэгийгээ үхээсэй гэж бодоод байдаг юм байна” гэж хэлээд энэ хуулийг 2017 оны эхнээс хэрэгжих байсныг болиулсан.

Ердөө л ийм шалтгаар МАН 360 мянга гаруй ахмадын нийгмийн хамгааллын эрх зүйн орчинг дордуулсан. Одоо тэтгэвэр авч байгаа 300 мянга гаруй ахмад бүгд социализмын үед ажиллаж, амьдарч байсан хүмүүс. Залуу насаа цалингаас цалингийн хооронд амьдарч өнгөрүүлсэн хүмүүс одоо тэтгэврээс тэтгэврийн хооронд амьдарч байна. Үр хүүхдэдээ, ханьдаа өвлүүлэх өмч хөрөнгөтэй болох эрхийг нь хийж бүтээх насанд нь хааж боочхоод одоо насны эцэст тэтгэврээ ч өвлүүлэх эрхгүй болгох харалган шийдвэрийг тэд л гаргасан.

2016 он: Оюутны 70 мянгыг зогсоох шийдвэр гаргав

6. Их, дээд сургуульд суралцагч оюутны сурлагын амжилтад үндэслэн олгодог үндэсний тэтгэлэг 70,200 төгрөг олгохыг зогсоох шийдвэрийг МАН-ынхан гаргав. Эрх баригчид нэг ийм л маягтай ажилласаар. Уг нь дэлхийн боловсрол олж авах гэсэн хүүхэд, залуучуудаасаа мөнгө харамлаж суухын оронд өөрсдийнхөө тансаглалаас хасчих хэрэгтэй. Дөрвөн жил хэдэн оюутанд тэтгэлэг олгохоо больсноор хэр их мөнгө хэмнэсэн юм бол. Албан тушаалын наймаа, ЖДҮХС-гаас хулгайлсан мөнгөнийх нь дэргэд ирээдүй болсон оюутнуудын боловсролд хөрөнгө оруулахаас гар татаж суугаа нь зөв бодлого, зөв мөрийн хөтөлбөр үү?

2017 он: 800 тэрбумын концессын хулгай хийв

7. МАН Засгийн газрын эрх мэдлийн хүрээнд өөрсдийн сайд нартаа 800 гаруй тэрбум төгрөгийн өртөг бүхий концессын хөрөнгө оруулалтыг шийдэж өгсөн. Тодруулбал, МАН-ын бүлэглэл концессын найман гэрээгээр 800 гаруй тэрбум төгрөгийг татварт төлсөн мөнгөнөөс хулгайлсан гэсэн үг. Энэ бол эрх мэдлээ хэтрүүлэн ашиглах гэмт хэргийн шинжтэй үйлдэл мөн. МАН-ынхан сургууль, цэцэрлэгийн хүртээмж муу байгааг мэдсээр байж санаа зовохгүйгээр 800 тэрбум төгрөгийг өөрсдийн компанидаа яаж хуваан авч чадав. Уг нь энэ хөрөнгөөр сургууль, цэцэрлэг барьсан бол цоожтой хаалганы цаана байгаа хэдэн хүүхдийн асуудлыг шийдэж болох байлаа.

2018 он: Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болов

8. 2017 он хүртэл хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгодог байсан бол 2018 онд төсөв хүндрэлтэй байгаа гэж шалтаглан хүүхдийн мөнгийг ялгавартай олгох шийдвэрийг МАН-аас гаргасан. Тодруулбал, ингээд эмзэг бүлгийн хүүхдүүдэд мөнгө өгөөд зурагттай, хөргөгчтэй, компьютертэй айлын хүүхдүүдийг мөнгө авах эрхгүй болгосон юм. Гэвч эдийн засгийн хямралыг давахын тулд хүүхдийн мөнгө рүү гар дүрсэн нь маш буруу, хамгийн арга ядсан хэлбэр. Хүүхэд бол улсын хамгийн үнэт капитал. Хүүхэд бүр эрх тэгш байх ёстой. Хүүхдийг ядуу, баянаар нь ялгахын оронд УИХ, Засгийн газрын гишүүдийн цалин, хангамжийг бууруулж, бүсээ чангалах ёстой байсан гэж иргэд үзэж байв.

2016 он: Цалин, тэтгэврийг дорвитой нэмсэнгүй

9. Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ж.Эрдэнэбат 2017 онд цалин, тэтгэврийг нэмэх бодит боломж байхгүй гэж мэдэгдэж байв. Тэрбээр “Монгол Улс цалинд 1.7 их наяд, тэтгэвэрт хоёр их наяд төгрөг зарцуулдаг. Гэтэл өр, зээлийн зөвхөн хүүгийн төлбөртөө 1.4 их наяд төгрөг төлдөг” гэж тайлбарласан. Харин эдийн засгийг тогворжуулах хөтөлбөрөө хэрэгжүүлснээр 2018 оноос цалин, тэтгэврийг нэмэх бололцоо гарч ирнэ гэж Засгийн газар тооцож байв. Гэсэн ч 2018 онд цалин тэтгэврийг дорвитой нэмээгүй. Тодруулбал, иргэдийн амыг таглах төдийхнөөр буюу 20 мянган төгрөгөөр л нэмэх шийдвэр гаргасан. Үүнийгээ цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх мөрийн хөтөлбөрт тусгасан амлалтдаа хүрсэн гэж эрх баригчид үзэж байна.

2019 оны наймдугаар сар: Төрийн албан хаагчид бие биенийхээ аминд хүрэв

10. Зам, тээврийн хөгжлийн яамны газрын дарга хамт ажилладаг төрийн албан хаагчийн амь насыг хохироосон онц ноцтой хэрэг өнгөрсөн зун гарсан. Тодруулбал, ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Махбал Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Т.Гомбосүрэнгийн амь насанд халджээ. Хэрэг гарах үед тэнд байсан хүмүүс бүгд согтуу байсан бөгөөд сэжигтэн Б.Махбал хохирогчтой яамны байрны гадна талбайд маргалдаж, улмаар зодож хөнөөсөн гэдэг. Маргалдсан шалтгаан нь албан тушаалын ашиг сонирхлын маргаан байсан гэнэ. Өөрөөр хэлбэл, Т.Гомбосүрэнгийн албан тушаалд өөр хүнийг томилох асуудлаар маргалдаж, зодолдсон гэж үзэх нэгэн ч байна. Б.Махбал нь 49 настай. 2017 оны сүүлээр Зам тээвэр, хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар томилогджээ. Үүнээс өмнө Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын даргаар ажиллаж байжээ. Б.Махбал нь хурдан морь сонирхдог юм байна. Тухайн үед сайд байсан Ж.Бат-Эрдэнэ гишүүнтэй ижил сонирхолтой учир Б.Махбалыг яамандаа ажиллуулах болсон гэх яриа ойр тойрныхон дунд нь гарчээ. Ийн МАН-ынхан албан тушаалын төлөө нэгнийхээ аминд хүрсэн байдаг.

2019 оны дөрөвдүгээр сар: Ипотекийн зээл зогсонги байдалтай байна

11. Ипотекийн зээл олгохоор улсын төсөвт суусан 140 тэрбум суулгасан. Үүн дээр нэмээд Монголбанк болон арилжааны банкны гэрээ хэлцлийн үр дүнд 200, буцаан төлөлтөөс мөн 200 тэрбум гээд нийт ипотекийн зээлийг жилийн 500 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн гэсэн мэдээллийг улстөрчид болон албаныхан өгч буй. Тэгвэл бодит амьдрал дээр арилжааны банкууд ипотекийн зээл олгохгүй байгаа юм. Энэ зээл үндсэндээ зогсонги байдалтай болсон. “Санхүүжилт байхгүй” гэсэн шалтгаанаар зээл гаргахгүй байгаа банкууд иргэдэд байж боломжгүй санал тавьж буй. Ипотекийн зээлийг 14 хувиар иргэдэд олгох, эсвэл банкуудын хөрөнгө оруулсан байрнаас худалдан авсан тохиолдолд зээл гаргах нөхцөл тавьж буй. Гэтэл салбар яам болох БХБЯ-наас ийм зүйл огт байхгүй гэсэн тайлбар өгч суугаа. Ийн албан тасалгааны цонхоор амьдралыг харж суугаа олон дарга нар МАН-д байна.

2019 он: Монгол Улсын өр 2016 оноос хойш зургаан тэрбум ам.доллараар өсөв

12. МАН “Өр нэмэхгүй” гэсэн амлалт өгч, 2016 оны УИХ-ын сонгуульд оролцсон. Гэвч өнөөдрийн байдлаар Монгол Улсын өр 2016 оноос хойш зургаан тэрбум ам. доллараар өсчихлөө. Харамсалтай нь, МАН-ын хууль бус олон үйлдэл үүгээр хязгаарлагдахгүй. Удахгүй тэд, Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар улайран зүтгэх шинжтэй байна. Өөрөөр хэлбэл, бүхий л бүтэлгүйтлээ Үндсэн хуулийг “самрах” аргаар хаацайлах нь. Тэгэхээр МАН-ын энэ бүх үйл хэргийг бүхэлд нь дүгнэвэл, 2020 он бол ард түмэн хариуцлага нэхэж, МАН-ынхныг “Шалга, хорь” гэж шаардах эхлэл болох нь тодорхой байна.

Б.Бямбасүрэн

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа 4 цаг 45 мин “Хөх толботон” аялал жуучлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүлэв 6 цаг 19 мин Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын хамтарсан удирдах хорооны хуралдаан боллоо 6 цаг 44 мин Шар усны үерийн аюулаас урьдчилан сэргийлнэ үү! 7 цаг 2 мин П.Сайнзориг: Шинэ Зуунмод дагуул хотыг байгуулснаар Улаанбаатарын төвлөрөл, түгжрэл бүрэн шийдэгдэхгүй 7 цаг 20 мин Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 7 цаг 38 мин ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 20 цаг 2 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 20 цаг 12 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 21 цаг 15 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 21 цаг 32 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 21 цаг 32 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 21 цаг 40 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 21 цаг 52 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 22 цаг 6 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 22 цаг 9 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 22 цаг 22 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 22 цаг 26 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 22 цаг 39 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 23 цаг 15 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна Өчигдөр 14 цаг 27 мин
iИх уншсан
Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Элрэн баларч буй Л.Оюун-Эрдэнийн цаг хугацаа ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б... Японд болсон газар хөдлөлтөөс хүчтэй хөдлөлт манай оронд дөр...
Top