x

У.Хүрэлсүх: Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байна

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газрын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн хуралдааны үеэр үндэсний хэмжээний театр, музейтэй болох шийдвэр гаргасан юм. Тэрбээр өчигдөр Байгалийн түүхийн музей, Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллаж, удирдлага, уран бүтээлчид, ажилтнуудтай нь уулзжээ.

​Байгалийн түүхийн музей 2013 онд хаалгаа барьснаас хойш өнөөг хүртэл ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тухайн үед “Музейн барилга байгууламж нь хүний ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлж, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байх” гэсэн шаардлагыг хангахгүй болсон тул Соёлын тухай, Барилгын тухай хуулийн холбогдох заалт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн актыг үндэслэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

​Музейн удирдлага, ажилтнууд 13 мянга орчим үзмэрээ зориулалтын хайрцаг, шилэн хорго зэрэгт хийж, аюулгүй газарт шилжүүлсэн байна. Хэдийгээр барилгагүй болсон ч хуучирсан үзмэрүүдээ сэргээн засварлах, сангаа баяжуулахад анхаарч байгаа тухай музейн удирдлага Ерөнхий сайдад танилцуулав.

Музейн барилга 5,000 м.кв талбайтай байсан учир 1,100 орчим үзмэр буюу  нийт үзмэрийнхээ 10 орчим хувийг л байрлуулдаг. Цаашид 15 мянган м.кв талбайтай барилгатай болбол нийт үзмэрийн 30 хүртэл хувийг дэлгэх боломжтой гэж тооцоолжээ. 

Засгийн газар Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрыг шинээр барихаар төлөвлөн Ажлын хэсэг томилсон. Байгалийн түүхийн музейн энэ газарт өөр музей байгуулахаар судалж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгээр ахлуулсан Ажлын хэсэг газар сонгох, барилгын зураг, төсөв боловсруулах, тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаа. Музей, театр барихад шаардагдах хөрөнгийг ирэх оны төсөвт тусгана гэлээ. 

​Ерөнхий сайд дараа нь Улсын драмын эрдмийн театр, Хүүхэлдэйн театрт ажиллалаа. Улсын драмын эрдмийн театрын байранд Үндэсний урлагийн их театр, Хүүхэлдэйн театр байрладаг. Зай талбай дутагдалтай учир нэг байгууллага нь бэлтгэл сургуулилалт, тоглолт хийх үед бусад нь сул зогсохоос өөр аргагүй болдог тухай уран бүтээлчид ярилаа. Харин Засгийн газар Үндэсний урлагийн их театр байгуулахаар болсон нь цаг үеэ олсон шийдвэр гэж талархан хүлээж авснаа Ерөнхий сайдад илэрхийлэв. 

​“Сүүлийн жилүүдэд уул уурхайн салбарыг хөгжүүлэх тухай дээр дооргүй ярьсан. Одоо үүнээс гадна урлаг, соёлын салбараа бүх талаар дэмжих ёстой. Урлаг, соёлоор дамжуулж иргэдээ соён гэгээрүүлэхэд анхаарна” гэж Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлэв.  

​Ерөнхий сайд 2017 онд болсон “Соёл, урлагийн ажилтны улсын II чуулган”-ыг нээж үг хэлэхдээ Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр барих ажлыг эхлүүлнэ гэж байсан юм хэмээн Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 25 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 28 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 30 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 32 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 33 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 35 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 54 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 54 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 56 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 56 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 57 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 19 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 22 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 24 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 25 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 26 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 43 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 46 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 46 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top