x

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам шинэ байртай боллоо

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын байрны нээлт өнөөдөр /2019.04.19/ боллоо. Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, “Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”-ны ерөнхийлөгч С.Одонтуяа, Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнай, Сонгинохайрхан дүүргийн АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Батцогт нар болон гишүүд,  дэмжигчид оролцсон юм.

Нээлтийн үеэр Ардчилсан намын дарга С.Эрдэнэ “Сонгинохайрхан дүүрэг олон жил өөрийн гэсэн байргүй байсан. Өнөөдөр шинэ байрныхаа нээлтийг хийж байна. Цаашид 32 хороо бүрт намын үүрийн байртай болох зорилготой байна. Өөрийн гэсэн байртай болсноор сургалт, уулзалтууд зохион байгуулах, мэдээлэл солилцох,  үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  зэргээр гишүүд, дэмжигчиддээ чиглэсэн олон үйл ажиллагаа зохион байгуулна. Аливаа байгууллага өөрийн гэсэн байртай болж байж үйл ажиллагаа нь тогтвортой явах боломж бүрддэг. Монголын нийт хүн амын 10 гаруй хувь нь Сонгинохайрхан дүүрэгт амьдарч байна. Тиймээс ч тус дүүрэгт намын үйл ажиллагаа идэвхжиж, сэргэх нь онцгой ач холбогдолтой” гэв.

Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн хүрээнд Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам “Шинэчлэлийн аян-2019” аяныг зохион байгуулж байгаагаа энэ үеэр дуулгалаа. Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан нам 5000 гаруй гишүүд, дэмжигчидтэй төдийгүй цаашид гишүүдээ чадавхжуулах чиглэлээр олон ажил зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 19 цаг 23 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 19 цаг 25 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 19 цаг 27 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 19 цаг 29 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 19 цаг 31 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 19 цаг 33 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 21 цаг 51 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 21 цаг 52 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 21 цаг 53 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 21 цаг 53 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 21 цаг 54 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна 23 цаг 17 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав 23 цаг 19 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна 23 цаг 21 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив 23 цаг 23 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав 23 цаг 24 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа 23 цаг 40 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов 23 цаг 43 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс 23 цаг 43 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top