x

Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт, Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном “Университетская книга” төслийн Гран при шагнал хүртлээ

ОХУ-ын Эрхүү хотын Байгалийн Улсын Их Сургууль, Орос-Монголын хамтын ажиллагааны төв, “Их сургуулийн ном” (Университетская книга) төслөөс хамтран зохион байгуулсан Сибирийн бүс нутгийн шилдэг ном шалгаруулах VIII уралдааны ялагчдад шагнал гардуулах ёслол Монгол Улсын Их Сургуулийн Номын санд өнөөдөр боллоо.

“Их сургуулийн ном” уралдаант шалгаруулалтын арга хэмжээ 20 жилийн түүхтэй бөгөөд ОХУ-ын дотоодод зохион байгуулагдаж байсан уг арга хэмжээ энэ онд анх удаа гадаадад, Монгол Улсад зохион байгуулагдаж байгаа юм байна.

Энэ удаагийн шалгаруулалт “Евразийн ертөнц: Олон улсын оролцоотой шинжлэх ухаан, боловсрол, соёл” сэдвийн хүрээнд болжээ.

“Их сургуулийн ном-2019” уралдаант шалгаруулалтын шүүгчид монгол болон монгол-орос зохиогчдын хамтран бүтээсэн 600 гаруй номоос сонгон шалгаруулалт хийж, Гран при шагналаас гадна хэд хэдэн номинациар шилдгүүдийг тодруулсан байна.

Шагналыг ОХУ-ын Шинжлэх ухаан, дээд боловсролын яамны Сибирийн бүс нутгийн удирдлагын газрын дарга А.А.Колович, Орос-Монголын хамтын ажиллагааны төвийн захирал, хатагтай Т.Л.Музычук, “Университетская книга” сэтгүүлийн уралдаант төслүүдийн захирал, хатагтай Е.П.Шеметова нар гардуулав.

Уралдаант шалгаруулалтын Гран при шагналыг Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн”, зохиолч, найруулагч Д.Төрмөнх “Миний мэдэх “Женко Баттулга”, академич Т.Дорж “XX зууны эхний хагасын Орос, Монголын харилцааны тулгамдсан асуудлууд” номоороо тус тус хүртлээ.  Эдгээр бүтээлүүд орос хэл дээр хэвлэгдсэн байна.     

УИХ-ын дарга Г.Занданшатарын “Нэг Монгол нэг зүгт. Хөгжил бол цэгцрэх хөдөлгөөн” ном ардчилсан эрх зүй, төрт ёсны уламжлалаа хослуулах замаар цэгцтэй, хариуцлагатай, шударга, тогтвортой төрийг цогцлоох, төр нь иргэндээ хүндлэгдэж, иргэнээ төр нь дээдэлж байх нь хөгжлийн тулгуур зүй тогтол мөн” гэсэн үзэл баримтлалыг, хэрэгжүүлэх арга замын хамт дэвшүүлэн тавьснаараа онцгой үнэ цэнэтэй бүтээл болсон гэж шалгаруулагчид үзсэн байна.

Гран при шагнал хүртэгчдэд диплом, ном уншиж буй баавгайн дүрсийг ногоон хашаар урласан цомын хамт гардуулав.

Уралдаант шалгаруулалтыг зохион байгуулагчид Гран при шагналаас гадна “Гадаад хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос хэл дээрх шилдэг бүтээл”, “Орос, монгол хэл дээрх шилдэг бүтээл”, “Эдийн засаг, менежементийн шилдэг бүтээл”, “Экологи, байгаль орчны менежментийн шилдэг бүтээл”, “Хэвлэлийн шилдэг төсөл” зэрэг номинациар 10 гаруй бүтээлийг тодруулснаа зарлаж, шагналыг гардуулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ? 7 мин Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 17 мин Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон байна 12 цаг 47 мин Эх нялхсын эмч нар 9 настай хүүхдэд элэг шилжүүлэн суулгалаа 12 цаг 52 мин Ботаникийн эцсээс Улиастайн гүүр хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж засна 14 цаг 35 мин ПАРИС 2024: Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг зарлав 14 цаг 49 мин Зүүн 4 замаас Нарантуулын уулзвар хүртэлх хэсэгчлэн хааж засна 15 цаг 54 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа амралтын өдрүүдэд үргэлжилнэ 16 цаг 41 мин Парис хот руу аялах азтанууд тодорлоо 16 цаг 59 мин Сонгогчдын санал өгөх хуудас ойлгомжтой байх шаардлагыг СЕХ-нд хүргүүллээ 19 цаг 4 мин “УБТЗ” ХНН: Төмөр замчдын үндсэн цалинг 10 хувиар нэмнэ 20 цаг 48 мин "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" 21 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжинэ 23 цаг 57 мин Эрх чөлөөний үнэ цэнэ Өчигдөр 10 цаг 00 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл Өчигдөр 09 цаг 44 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ Өчигдөр 09 цаг 32 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно Өчигдөр 09 цаг 26 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа Өчигдөр 09 цаг 20 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан Өчигдөр 09 цаг 16 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ Уржигдар 17 цаг 17 мин
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог "Ачит ихт"-ийг тойрсон Ардын намын "ав" Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичла... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Өмгөөлөгч Г.Батбаяр автомашиндаа нас барсан байдалтай олдсон... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арил... Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ...
Top