x

Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ, Ц.Нямдорж сайд аа

Монгол Улс хоёр Ерөнхий прокурортой болчхоод байгаа. Нэг нь Ерөнхийлөгч Х.Баттулгын зүгээс санал болгож УИХ-аар ёсчилсон Б.Жаргалсайхан. Харин нөгөө нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж. Өөрөөр хэлбэл, манай шударга сайд “Эрдэнэт”-ийн 49 хувь болон С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр санаачилгыг гартаа авч, УИХ-ын чуулганы танхимыг шүүх танхим болгон хувиргаж, өөрөө улсын яллагчийн дүрд тоглох болсоор удлаа.

Үг хийгээд үйлдэл бүр нь далд ашиг сонирхол бүхий тэрбээр С.Зоригийг хөнөөсөн хэрэг дээр улайран улстөржиж байгаа нь цаанаа л сэжигтэй. Ардчиллын алтан хараацайн амийг хөнөөсөн хэргээр гурван шатны шүүхээс ял сонссон этгээдүүдийг хорих ангид эргэж очиж, төрийн сайдын ёс зүйг умартсанаа хэвлэлийнхний өмнө хэнэг ч үгүй ярих нь бүр ч аймшигтай. Гүйцэтгэх ажиллагааны нууц хийгээд гүйцэтгэх ажилтнуудын нэрсийг нийтэд зарлаж хууль зөрчих нь “Орондоо ч, онгоцонд ч хууль засдаг” сайдад юу ч биш аж.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа томилогдсон Ц.Нямдорж ийнхүү хууль дээр Төрийн ордны цайны ширээн дээр гуталтайгаа гишгэдэг шигээ гишгэж, С.Зоригийг хөнөөсөн хэрэгт амь тэмцэхийн учир харин юу бол...!? Түүнийг Төрийн ордон болон УИХ, Засгийн газрын хуралдааны танхимыг шүүх танхим болгож “тоглох” зуур буюу 2019 оны эхний улиралд улсын хэмжээнд хүн амины гэмт хэрэг 20.8 хувиар өсч, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрынхан энэ он гарсаар 130 холбогдогчтой 67 гэмт хэргийг илрүүлэн шалгаж байгаа тухай албан ёсны мэдээллүүд гарсаар байна. “Эрүүгийн ертөнцийнхнийг дарсан баатар” гэж өөрийгөө рекламдуулдаг Ц.Нямдорж сайдад залуус хар тамхинд живж, хүүхдүүд сураггүй алга болж байгаа нь огт падгүй бололтой.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайдын хувиар өнгөрсөн оны аравдугаар сарын 4-нд Төрийн ордонд нэгэн ноцтой мэдээллийг хийсэн. Тэрбээр “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлчихсэн юм билээ шүү дээ” гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн нь сэжиг бүхий сэжүүр биш гэж үү. Монгол Улсын Засгийн газраас 2017 оны арванхоёрдугаар сарын 1-нд С.Зоригийг хөнөөсөн хэргийн зарим хэсгийг улсын нууцаас гаргасан.

Угтаа Ц.Элбэгдоржийг Ерөнхийлөгч байхад ийм шийдвэр гарсан ч У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед 14926 хуудас материалыг ил болгохоор хоёр дахиа шийдвэрлэсэн нь энэ. Нэг ёсондоо, хэргийн гүйцэтгэгчдэд холбогдох хавтаст хэргийг нууцын зэрэглэлээс гаргасан юм. Харин 74 хуудас материалыг “Тагнуулын байгууллагын гүйцэтгэх ажиллагаатай холбоотой” хэмээн нууц хэвээр үлдээсэн. Олон нийтийн зүгээс “Үлдсэн 74 хуудас хавтаст хэрэгт л захиалагчтай холбоотой хэрэг байгаа болов уу” гэх таамаглалыг дэвшүүлсэн хэвээр байгаа. УЕПГ, АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг 2015 онд байгуулагдаж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэх гүйцэтгэгчдийг илрүүлэн шалгаж, шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн ч захиалагчийн хэргийг тусгаарлан шалгаж байсан юм.

Яг энэ эгзэгтэй үед Ц.Нямдорж гэмтнүүдийг биш, өөрийг нь Хууль зүй, дотоод хэргийн сайдаар таван удаа ажиллах үед илрүүлээгүй энэ хэрэг дээр улсын яллагчийн дүрд тоглож, улс төрийн гол хэрэгслээ болгон ашиглаж байгаад АН-ынхан төдийгүй МАН-ынхан ч дотроо эгдүүцэж суугаа. УИХ-ын гишүүн О.Содбилэг 2015 онд “Хэдэн сарын өмнө нэгэн нөлөө бүхий хүн намайг дуудаж, бурхан болсон аавыг минь өөрийгөө хамгаалж үг хэлж чадахгүй учраас С.Зоригийг хөнөөсөн хэрэгт холбон хэлмэгдүүлэх гэж байна” гэж фэйсбүүк хуудастаа бичиж байв.

Харин улс төрийн хүрээнийхэн энэ талаар “О.Содбилэгт хов хүргэсэн нөлөө бүхий хүн нь Ц.Нямдорж сайд байх” хэмээн ил, далд ярилцах нь бий. Шударга дүрт Ц.Нямдоржийг Хууль зүй, дотоод хэргийн сайдаар тав дахиа томилогдсоны дараа С.Зоригийг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг мөн адил тав дахиа тараажээ. Хувь улстөрчийнх нь улайрсан дайралт, О.Содбилэгийн бичсэн пост, “С.Зоригийг хөнөөсөн этгээдүүдийг илрүүлсэн нь хэлмэгдүүлэлт” гэх хэвлэл мэдээлэл, сошиалаар хөврөх өндөр төлбөрт сөрөг ПР, захиалагчийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулах гэсэн оролдлогууд, гүйцэтгэх ажиллагааны нууцыг удаа дараа задруулсан явдал, С.Зоригийг хөнөөсөн хэргийг улс төрийн өшөө авалтын хэрэгсэл болгохыг завдаж буй үйлдлүүд гэх мэтчилэн Ц.Нямдорж сайд ба энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөх үйл явдлуудыг ажиглавал “Захиалагчийн хэргийг замхруулах захиалга хэнийх вэ” гэж Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асуумаар санагдана.

Үнэхээр захиалагч нь хэн бэ, Ц.Нямдорж сайд аа. Захиалагчийн хэргийг замхруулах захиалгыг танд хэн өгсөн бэ. “Ц.Амгаланбаатар захиалагчийн нэрийг хэлээд л байсан юм билээ” гэдэг энэ үгийг та телевизийн камерын өмнө хэлсэн. Энэ бол хөдөлшгүй бөгөөд үгүйсгэшгүй баримт.

Тэгэхээр “Гүйцэтгэгчдэд холбогдох шүүхийн тогтоолыг би харсан” гэж өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнчлэн Ц.Амгаланбаатар хэнийг захиалагчаараа нэрлэснийг Ц.Нямдорж сайд та мэдсэн л байж таарна. “Түр хороо байгуулна, би ахална” гэж улайраад байгаагийн тань цаана С.Зоригийг хөнөөсөн хэргийг бүр замхруулах санаархал байгаа юм биш биз. Энэ санаархал тань тодорхой болбол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг ч дэнжигнүүлж, МАН-ынхныг яруу алдарт 100 жилийн ойгоор нь гудамжинд гаргахын л дохио.

Ц.Нямдорж сайд “Намайг энэ хэрэгт анхаарал тавиад эхэлмэгц над дээр эрүүгийн таван хэрэг үүсгэсэн” гэж ярих болсон. Өрөвдүүлэх тактик ч байж мэднэ. Өөрийг нь Хятадын тусгай албадтай холбоотой байсан эсэх тухай сэтгүүлчийн асуултад хариулахдаа шүүхийн тогтоол уншиж, гүйцэтгэх ажилтны нэрийг зарласнаараа улсын нууц задруулсан хэргээр прокурор, тагнуулын байгууллагаас түүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн нь 2018 он.

Тэр ч атугай эхнэр, хүүхдүүд, бэрийнхээ нэр дээр 17 үл хөдлөх хөрөнгөтэй нь хэвлэлүүдээр илж болж, АТГ-ынхан ч энэ хэргийн мөрөөр орж шалгаж байсан удаа бий. Гэвч өөртэйгөө холбоотой эл хэрэгт шударга сайд нөлөөлж хав даруулсан гэх мэдээлэл байдаг. “Сэтгүүлчдийг тагнаж чагнасан” гэх дуулиант хэрэг нь ч мартагдаагүй байна.

Өнгөн дээрээ шударга царайлж, үнэн хэрэгтээ сэжигтэй үйлдлүүдийг ийнхүү байнга гаргах Ц.Нямдорж гэдэг хүн С.Зоригийг хөнөөсөн хэргийг мөрдөн шалгасан явдлыг хувь улстөрчийн хувиар “мөрдөн шалгаж”, улс төр дэх дайснуудаасаа өс хонзонгоо авах зорилго бүхий Түр хороо нэртэй орчин цагийн Онцгой бүрэн эрхт комиссыг ахална гэж улайраад байна даа.

Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх ажлын хүрээнд цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага багтдаг. Ийм атал илт ашиг сонирхлын зөрчил гаргаж байгаа биш үү. Ингэхэд Ц.Нямдорж “Эрдэнэт” дээр бүлэглэлүүдийн эрх ашгийг хамгаалж, С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд болдог юм биш биз. Болдог ч биш цаад эзэн нь түүнд ийм “тушаал” өгч таван удаа сайд болгосон уу? 

С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэхэд саад болох ямар нууц ашиг сонирхол танд байна вэ, Ц.Нямдорж сайд аа?

А.ТЭНГИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (17)

  • Zochin (202.126.89.96)
    Barag ixenx n Uvsuud yumuu . Nimdorjid ix yum bii . Tuuniig ch bas shalgaval taarna . Ter yavch shudraga xun bish . Aimaar Aimaar Aimaar xog shaar .
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • tseelei (66.181.161.99)
    зохиомол жүжиг.ѳѳрсдѳѳ бичлэгийнхээ гайгүй хэсгийг үзчихээд цааш нь бүр аймшигтай юм бишүү.энэ бол зохиомол.20 жилийн дараа илрэнэ гэдэг худлаа даа
    2019 оны 04 сарын 22 | Хариулах
  • Баагий (66.181.161.2)
    Нямдорж ч Зоригийн хэргийн утасны үзүүрээс лавхан атгаж авсаан удахгүй бүх юм ил болноо
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.89.213)
    Nyamdorjiig yunii turuund muulaad yahav, hun helmegduulj yal ugsun baival yahav! ene chini tom asuudal sh dee, buruutai bol tertee tergui yalaa avaad edelj suugaa humuus sh dee, gants oldoh amidral oorsdoo orond ni helmegdej yal avasan bol yah uu? bodoh l asuudal...
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (202.126.89.213)
    Nyamdorj saidiin yarij baigaa ni bol gemt hereg hiisen baij bolno, teriigee hodlolshgui barimtaar notol geel baigaa, notolj chadahgui bol hun helmegduulj bolohgui ee gej engiin ugeer hend ch oilgogdohoor yariad baihad zaaval mushgin guivuulj baigaa ni ooroo sejigtei bol bna za yu! Amgalanbaatar zahialagchaa helsen teriig bolohoor prokuror notlogdohgui bna geed zarlahgui baigaad baidag, tegsen hernee zahialgaar hun alsan geed shiitgechihsen, huuliin baiguullagiin zavhral l yavaad baigaan oor yu ch bish! kkkk buh yumiig ni ug useggui nuutsaas gargah l yum bol naad hereg chini dorhonoo ilrene dee, manai mordogch nar sain sh dee, hudlaa ulsiin nuuts geed ard tumniig toorogduuleed engiin l neg hun aminii hereg sh dee! ilruuleh buren bololtsootoi....
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • zochin (103.229.120.51)
    bulganii hongond sorvi bainuu uzsiinmu
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • ооёо (122.201.22.14)
    батүүл гэж хэлсэн гээ биз дээ
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Зочин (64.119.22.247)
    Суганы үс гэж бөгс долойсон сэтгүүлч нэр зүүсэн чамайг л хэлэх байхдаа
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • Учир бий байх шүү (64.119.19.216)
    Сэжигтэй л байгаад байгаамдаа
    2019 оны 04 сарын 19 | Хариулах
  • T (202.9.44.143)
    Menget novsh yaltchui oroltsson
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • ЭРДЭНЭТ (66.181.179.71)
    С.ЗОРИГИЙН АЛЛАГЫН ГОЛ ЗАХИАЛАГЧ НАРЫН НЭГ ГЭГДДЭГ Ш.ОТГОНБИЛЭГИЙН ХҮҮ О.СОДБИЛЭГ СҮҮЛИЙН ҮЕД ГУРВАН ШАТНЫ ШҮҮХЭЭР ГЭМ БУРУУТАЙД ТООЦОГДОН ЯЛ АВСАН ГҮЙЦЭТГЭГЧ НАРЫГ СУЛЛА !!! ХЭМЭЭН ЧАНГА ДУУГАРАХ БОЛСОН !!! АЛЛАГЫН АМЬД ЗАХИАЛАГЧ НАР ХАМЖИГЧ Ц.НЯМДОРЖИЙН ХАМТ ХУУЛЬ , ШҮҮХИЙН ӨМНӨ ГЭМЭЭ НАМИНЧЛАХ ЦАГ ИРНЭ !!!
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (64.119.25.227)
    Uuriig n sain shalgaval aluurchin hen gedgiig medej baigaa baih shuu
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (50.202.243.102)
    Batuul zahialsan geed unemshilgui hen ch itgeheergui yum yariad baisan ba lee amagalanbaatar gedeg sugiin ugiig ug gevel ertuntsuus zail
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (112.72.11.116)
    Багабанди захиалж Нямдорж гүйцэтгэж байна
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (66.181.161.2)
    Нямдоржийг төрөөс зайлсан цагт энэ хэрэг илрэнэ. МАН энэ хүнээсээ болж сүйрнэ дээ.
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
    • zochin
      chi ooroo ch yum uu tanai oir dotniin hun chini hils heregt yal edelj shar mahtaigaa hataj baisan bol onoodor Nyamdorjiig tahin shuteed baij bna baih do,
      2019 оны 04 сарын 18
  • Н (202.126.89.52)
    Энэ мэнгэт их л сэжигтэй захиалагчийг нь илрүүлэхээс л айгаад байх шиг байгаа юмдаа
    2019 оны 04 сарын 18 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Эрх чөлөөний үнэ цэнэ 21 мин Д.Бумдарь: Олон бие даагч гарч ирэх нь намуудын институцичлал сул байгаагийн илрэл 37 мин Улсын хэмжээнд төрийн байгууллагын 8100 тээврийн хэрэгсэл цэнхэр дугаар авчээ 49 мин Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XIX хуралдаан даваа гаригт болно 55 мин ЭТТ компани 800 мянган тонн хатуу коксжих нүүрс биржээр арилжлаа 1 цаг 1 мин ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 7 хэм дулаан 1 цаг 5 мин 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлээ 17 цаг 4 мин Эрүүл мэндийн салбарт хүний эрхийн магадлан шинжилгээ хийнэ 18 цаг 0 мин ШУА өөрийгөө санхүүжүүлж, орлого олох боломжтой ч хуулиар хаалттай байна 20 цаг 52 мин “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ” олон улсын чуулга уулзалт эхэллээ 21 цаг 10 мин УИХ-ын сонгуульд бие даан нэр дэвшихээр 77 иргэн ҮАГ-т мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ 23 цаг 21 мин Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 см цастай байна 23 цаг 33 мин Цастай өвлийн дараа өнтэй зун болдог 23 цаг 42 мин Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл маргааш дуусна 23 цаг 56 мин Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Өчигдөр 10 цаг 20 мин АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Өчигдөр 10 цаг 01 мин Сарлаг хэрхэн нядлах аргачлал Өчигдөр 09 цаг 42 мин Хятад эрэлтээс давуулан үйлдвэрлэж байгаа гэдэг нь АНУ-ын өнцөг Уржигдар 14 цаг 04 мин Тэмбүүгийн өвчлөл 154 тохиолдлоор өсжээ Уржигдар 14 цаг 00 мин Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт хоёр айлын гэр шатжээ 2024-04-23
iИх уншсан
Хэлсэн үгнийхээ эзэн, идсэн хоолныхоо сав бол! Хуулийн сайд асны “шүгэл үлээсэн” дээрэмчин нь “Цагаан Шонхо... Сарлаг хэрхэн нядлах аргачлал АН-ын генсек аль аль талдаа барьц алдахгүй байгаа бололтой Цастай өвлийн дараа өнтэй зун болдог Маргааш төвийн болон говийн аймгуудаар цас орж, цасан шуурга... Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж эхэллээ Монгол охин "ГАЙХАМШИГТ ХҮМҮҮС"-ийг байлдан дагууллаа Өнөөдөр үүрээр агуулахад гарсан галыг бүрэн унтраажээ Зургаадугаар ангийн сурагчид монгол бичгийн үсэг болж, цагаа... О.Номинчимэг: "Хангай" зочид буудлын барилгыг нураах цаг бол... Мөрийтэй тоглоомд мөнгө алдсан гэж хоёр иргэнийг хууль бусаа... Сурагчийн биед халдсан багшийг 10 хоног баривчилжээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд хээрийн түймэр гарчээ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд гарсан хээрийн түймэрт... Ц.Сандаг-Очир: Импортоор орж ирж байгаа эмийн 80 хувийг 5-6 ... 2024 онд баруун бүсийн лабораторид 78 дээжид шинжилгээ хийлэ... Улаанбаатарт ялимгүй хур тунадас орно Дэлхийн хэмжээнд батлан хамгаалахын зардал шинэ дээд үзүүлэл... Увс, Хөвсгөл, Дундговь, Архангай аймгийн зарим сумдад 8-10 с...
Top