x

Багануурын лицензийг хууль зөрчиж олгосон Лу.Болд уснаас хуурай үлдэх үү?

“Алтайн гянт” компани төрийн өмчит "Багануур" компанийн ашиглалтын лицензийг эзэмшихээр 2008 хойш үүсээд байсан маргааныг ѳнгѳрѳгч Даваа гаригт Улсын дээд шүүхээр эцэслэн шийдэж “Багануур” ХК лицэнзээ авч үлдлээ. “Алтайн гянт” компанийн нэхэмжлэлтэй Ашигт малтмал, газрын тосны газарт холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн юм.

Харин уг асуудлыг шийдэж, стратегийн хувьд чухал ач холбогдолтой уурхайгаа төрийн мэдэлд буцаан авахад Засгийн газрын оролцоо байсангүй. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэгчээр уурхайн ажилчид Улсын дээд шүүхийн гадаа хууль бус лицэнз олгосныг эсэргүүцэн жагссан. “Мужик” хурандаа У.Хүрэлсүхийн хэвлэлийн төлөөлөгч “Багануурын уурхайн орд газрын 13 жилийн өмнөх хууль бус шийдвэр дээр Засгийн газар шүүхэд яллаа” хэмээн “хүний юмаар хүүдэгнэн” ялагчын нэрийг У.Хүрэлсүхэд наахыг oролдоод авав. 

Ерөнхий сайд та жинхэнэ ардын баатарын байр сууриндаа байхыг хүсвэл энэ асуудлыг цаашид анхаарч Лу.Болдод хариуцлага тооцох хэрэгтэй бус уу. Шударга бус үйлдлийг сэлэм эргүүлээд л хариуцлага тооцно хэмээн ярьдаг Ерөнхий сайд хууль бусаар лицэнз эзэмшүүлсэн тухайн үеийн албан тушаалтанд хариуцлага тооцох тухай дурсаачгүй нь харамсалтай.

Төрд хариуцлагын тогтолцоо үгүйлэгдэж байна

Залгамж халаагүй өнөөдрөөрөө шийдвэр гаргадаг жишиг манай улс төрд хэдийнээ тогтсон гэдгийг монголчууд мэднэ. Тухайн үеийн буруу шийдвэр гаргасан даргын үйлдэл ирээдүйд ямар том асуудал үүсгэдгийг Багануурын уурхайн маргаан харууллаа. Анхнаасаа тухайн үеийн Ашигт малтмал, газрын тосны газрын дарга Лу.Болд мэдсээр aтлаа “Алтайн гоулд” компанид ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоогүй бол ѳнѳѳдрийн Багануурын ордын маргаан үүсэхгүй байлаа.

Ашигт малтмалын тухайн хуулийн 60.4-т “Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоон улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн ордод хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй” хэмээн заасан байдаг. Гэтэл 2006 онд “Алтайн гоулд” гэх компани хайгуул хийх нэрийдлээр Багануурын ордны 53 хувийг авсан бөгөөд дараагаар нь үүнийгээ “Алтайн гянт” компанид заржээ. Тухайн үеийн АМГТГ-ын дарга Лу.Болд хуулийг үл хайхран лицэнз олгосон нь ойлгомжгүй.

2016 онд УИХ-ын гишүүн Д.Дамба-очир өөрийн эзэмшлийн “Алтан гянт” компаниа зарсан байдаг. Тус компанийн одоогийн удирдлагууд АМГТГ-ын дарга асан Лу.Болдын буруу шийдвэрээс болж хохирсон хэмээн хууль, шүүхийн байгууллагаар явхаар болжээ. “Алтайн гянт” компанийн удирдлагууд төрийн өмчийг өөртөө авах гэсэн санаа нь мэдээж буруу. Үүнийхээ горыг амсах нь ч зөв. Гэхдээ ганцаараа буруутан болж үлдэх ёсгүй. Эс бөгөөс одооны эрх баригчдын бөөрөнд наалдсан нэг нь амь гардаг тогтоцоо бий болно.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Багануурын асуудал бүрэн шийдэгдлээ гэж баярлах нь зөв үү? Тэнд тоног төхөөрөмж нь хуучирсан, техникийн хангамж тааруу, санхүүгийн хувьд олон тэрбум төгрөгийн алдагдалтай зэрэг шийдэх асуудал хүлээгдсээр. Тэгэхээр “ардын баатар” мэт шоу хийх цагаа хараахан олсонгүй ээ, Эрхэм Ерөнхий сайд аа!

Эх сурвалж: Өнөөдөр сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • Баатар (202.70.37.34)
    Нөгөө шудрага бусын хонгил энэ тэр хуцаад байсан энэ нөхөр ХХБанкны нөхөдтэй хуйвалдаад хууль бусаар Багануурын уурхайн лицензийг хуйвалдаж өгсөнөө ярих болж дээ
    2019 оны 04 сарын 17 | Хариулах
  • чин үнэн (103.240.241.110)
    үлдэнээ.Голомтыхон яагаад зугтав
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 56 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 20 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 22 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 22 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 23 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top