x

Прокуроруудын араас Элчин сайд нарын томилгоо орж ирнэ

Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмааг эгүүлэн татах саналаа УИХ-д хүргүүллээ. 

Бүрэн эрхийнхээ хугацаанд АН-ын дэд даргын албан тушаалд томилогдсон учраас түүнийг ч Төрийн албаны тухай хууль зөрчсөн гэж үзжээ. Ер нь хуулийн хүрээнд Элчин сайд Б.Дэлгэрмаагийн бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоход  тун ойрхон байв. Түүнийг өмнө нь Элчин сайдын албан тушаалаас буух өргөдлөө өгсөн байсан гэдгийг ч зарим эх сурвалж хэлж байна. Тэрбээр 2015 оны арванхоёрдугаар сарын 17-нд Элчин сайдаар томилогдож байсан юм. Дипломат албаны тухай хуульд 2017 онд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын бүрэн эрхийн хугацааг гурван жил байсныг дөрвөн жил болгож өөрчилсөн байдаг.

Ер нь тухайн үед Б.Дэлгэрмаатай хамт томилогдож байсан Элчин сайд нарын бүрэн эрхийн хугацаа ч дуусах дөхөж байна гэсэн үг. Одоогоор Гадаад харилцааны яамнаас 10 орчим орны Элчин сайдын томилгоотой холбоотой асуудлыг УИХ-ын чуулганд танилцуулахад бэлэн болжээ. Прокуроруудын томилгооны  араас энэ асуудал орж ирэхээр хүлээгдэж буй бололтой.

Томилогдох Элчин сайд нарын нэр ч албаны хүрээнд тодорчихсон байна. Өнгөрсөн  онд Казахстан, Польш, Унгар, Египет, Тайланд, Сингапур, Лаос, Киргиз, Австралид суух Элчин сайд нарын томилолтын хугацаа дуусжээ. Түүнчлэн Н.Чимгүүндарь, Б.Хурц, Г.Тэнгэр нарыг Элчин сайдаас татаж, оронд нь шинэ Элчин сайд томилохоор болсон байна. Тэгэхээр энэ бүх орны Элчин сайд нарын асуудал болон шинээр консулын газар нээхээр болсон орнуудыг нийлүүлэн тооцвол 10 гаруй орны Элчин сайдыг хаврын чуулганы хүрээнд Ерөнхийлөгчтэй зөвшилцөн томилно.

Гадаад харилцааны яамнаас орж ирсэн Элчин сайдуудын нэр дээр эрх баригч намынхан ерөнхийдөө санал нэгдсэн байна. Тухайлбал, Ази Номхон далайн орнуудын газрын захирал Э.Сарантогос, Европын газрын захирал М.Цэнгэг, Гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр, Гадаад харилцааны яамны Бодлого төлөвлөлтийн газрын захирал Ш.Одонбаатар, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазар, Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд, Төрийн захиргаа, удирдлагын газрын захирал Н.Анхбаяр , Америк, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Д.Гансүх нарыг дээрх улсуудад суух Элчин сайдаар томилохоор ярьсан байна.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын хувьд энэ удаагийн Элчин сайдуудын томилгоог улстөрчийн зөвлөх ч юм уу, гадаад яаманд насаараа ажилласан хүмүүсийг оруулж ирэх асуудлыг таслан зогсооно. Төрөөс өгч байгаа даалгаврыг шинэлгээр сэтгээд биелүүлж чадах ур чадварын шалгуураар хүмүүсийг оруулж ирнэ гэдгээ мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр яригдаж байна. Н.Анхбаяр нь Гадаад харилцааны яаманд Төрийн захиргаа, удирдлагын газрын захирлаар ажилладаг. Түүнийг Австри улсад Элчин сайдаар томилох асуудал нэлээд өндөр төвшинд яригдаж байгаа гэдгийг улс төрийн хүрээнд ярьж эхэлсэн. Түүнчлэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хууль, шүүхийн салбарт томоохон сэлгээ хийх ажилд хамтарч, ноцтой зүйлүүд дэлгэн ярьж байгаатай холбон ярих хүмүүс ч байна. Өөрөөр хэлбэл, түүнд өгч буй нэг шагнал нь хүүгийнх нь албан тушаалын томилгоо бололтой.

Түүнчлэн нэр дэвшигчдээс онцолбол, Хөрш орнуудын газрын захирал Т.Жанабазарын хувьд Канадын Оттава дахь Монголын ЭСЯ-нд нэг, хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2008 оноос Япон дахь ЭСЯ-нд зөвлөх, консулын хэлтсийн даргаар ажиллаж байгаад  2012 онд Монгол Улсаас Камбожийн Вант улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллаж байв. Мөн Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал В.Энхболд ч 2012 онд Энэтхэг улс дахь Элчин сайдаар томилогдон удалгүй өөрийн хүсэлтээр эргэн ирж байсан.

Гэхдээ Элчин сайдуудад Итгэмжлэх жуух бичиг өгөх эсэх нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал. Элчин сайдуудыг томилж, Итгэмжлэх жуух бичгээ өгөх нь улс орны ажил гэхээс илүүтэй хувь хүний үзэмжийн асуудал болоод нэлээд удсан. Өмнөх сайдуудын асуудал УИХ дээр гацсаар байна.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.9.43.232)
    Мэргэжлийн хүнээ сонгох хэрэгтэй. Гадаадын 2 хэлээр сайн ярьж бичдэг. Шалгуух явуулж сонгох нь зүйтэй. Арын хаалганы хүмүүсийг одоо болиулах хэрэгтэй.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
  • Puntsag (202.126.89.7)
    Ene Anhbayar gej hvn anh Ih hurliin tamgiin gazriin ajiltan geed Gadaad yaam ruu shiljij irj bsn. Diplomat albanii shalgalt uguugui hvn dee. Diplomat alban haagch 2 gadaad heltei bh shalguur bii. Halit mulit Angli heltei l hvn. Ariin haalganii hvn.
    2019 оны 04 сарын 16 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 54 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 56 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 20 цаг 59 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 20 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 20 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 22 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 22 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 23 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top