x

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг судлах түр хороо байгуулахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 10.15 цагт 50.7 хувийн ирцтэй эхлэн, "Түр хороо байгуулах" тогтоолын төслийг хэлэлцлээ.

Олон улсын парламентын удирдах зөвлөлөөс "Монгол Улсын дээд шүүхийн шийдвэрээр, 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн С.Зоригийг хөнөөсөн хэргийн шүүн таслах ажиллагаа нь хүний эрхийн хэмжүүр болон шударга шүүхийн зарчимд нийцээгүй" хэмээн үзжээ. Тиймээс тус зөвлөл уг хэргийг шударга шүүхээр шийдвэрлэх, цаашид ч шийдвэрлэнэ гэдгийг баталгаажуулах үүднээс УИХ дэргэдээ парламентын хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлэх шинэчилсэн хороо байгуулахыг уриалжээ. Энэ дагуу УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар, С.Зоригийг хөнөөсөн хэргийг судалж, санал дүгнэлт боловсруулан чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах үүрэг бүхий Түр хороо байгуулах тогтоолын төслийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Ц.Нямдорж, Л.Оюун-Эрдэнэ, Я.Санжмятав, А.Сүхбат нар санаачлан, боловсруулсан байна. Монголын төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг Улсын дээд шүүхээс 2017 онд эцэслэн шийдвэрлэсэн ч уг шийдвэрийг дагасан маргаан Монгол Улсын иргэдийн дунд төдийгүй Олон улсын хүний эрхийн хороо, Олон улсын парламентын холбооны Удирдах зөвлөлийн анхаарлын төвд  байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд танилцууллаа.

Мөн тэрбээр, “Өнгөрсөн сарын 27-ны Засгийн газраас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт ял эдэлж буй яллагдагч нарыг эрүүдэн шүүсэн гэх дүрс бичлэгийн эхний зургаан өдрийн 28 минутын хэсгийг албаны хүрээнд Улсын нууцаас гаргаж, ТЕГ-аас УИХ-ын гишүүдэд хаалттай горимоор үзүүлсэн. Мөн сарын 29-нд сэтгүүлчдэд хаалттайгаар буюу албаны хүрээнд үзүүлсэн” хэмээв.

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, “С.Зориг агсны хэрэгтэй холбоотой олон маргаантай асуудал бий. Энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх шаардлагатай. С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнүүдийг эрүүдэн шүүсэн эсэхийг ч эцэслэн тогтоох ёстой” гэлээ. Мөн тэрбээр түр хороо байгуулснаар хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэх ямар боломжтойг тодрууллаа.

Өмнө УИХ-ын Хууль зүйн байнгын хороо болон Тусгай хяналтын дэд хорооноос хэргийг шалгах Ажлын баг байгуулж байжээ. Гэвч ажлын баг мөрдөн байцаах ажиллагааны нууцын зэрэглэлтэй материалтай танилцах боломжгүй юм. Харин Түр хороо нь байнгын хорооны статустай ажилладаг тул нууц материалуудтай танилцах боломж бий болно гэдгийг УИХ-ын гишүүн Л.Болд тайлбарлав.

Харин ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “С.Зоригийг хөнөөсөн хэрэгтнүүдийг нэг өрөөнд хорьсон үеэс эхлээд л хууль зөрчиж эхэлсэн. Үүнийг гүйцэтгэх ажиллагаанд 200-300 хүн оролцсон гэдгийг ТЕГ-аас мэдээлсэн. Энэ хэргийн гүйцэтгэл яг 1937 оны хэлмэгдлүүлэлтийн онцгой комиссын загвараар ажилласан байна” гэлээ. Мөн шүүх хурлын үеэр сэжигтнүүдийн эсрэг мэдүүлэг өгсөн гэрч нар мөрдөн байцаах ажиллагаанд оролцсон хүмүүстэй хамааралтай байсныг цохон тэмдэглэв.

С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой баримт, 70 минутын дүрст бичлэгийг Үндэсний аюулгүй байдлын гишүүдэд үзүүлсэн тухай мэдээлэл байгааг УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Нямбаатар нар дурдлаа. Мөн уг бичлэгийг УИХ-ын гишүүдэд үзүүлэх шаардлагатай гэв.

Засгийн газарт тагнуул, цагдаагийн байгууллага харьяалагддаг. Тиймээс Засгийн газраас энэ хэргийг шалгах ажлын баг байгуулах боломжтой эсэхийг О.Баасанхүү гишүүн тодрууллаа. Мөн УИХ-аас байгуулагдах түр хороо 1998 оноос хойш үйлдэгдсэн бүх томоохон хэргийн шийдвэрийг ил тод болгох боломж байгаа эсэхийг асуув.

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж, “Томоохон хэргүүдийг судлах ажлын багийг УИХ-ын даргын захирамжаар байгуулсан. Ер нь бол цаашдаа шүүх, хуулийн байгууллагыг ил тод, шударга ажилладаг болгохын тулд хууль, эрхзүйн орчныг тодорхой болгож, сайжруулах шаардлагатай. Эхний ээлжинд Өмгөөллийн тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Үүний дараа бусад холбогдох хуулийн төслүүдийг өргөн мэдүүлэх болно. УИХ баталж өгнө гэдэгт итгэж байна” гэсэн хариулт өглөө.

Харин УИХ-ын гишүүн Л.Болд, “Энэ асуудлын хэрэг үйлдэгдсэнээс хойш 21 жилийн дараа анх удаа хэлэлцэж байна. Өнгөрсөн хугацаанд Олон улсын парламентын холбоонд “хэргийг шалгаж байна” гэсэн ганц л тайлбар өгч ирсэн. Одоо асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж, хариулт өгөх ёстой. Энэ бол хамгийн сүүлчийн боломж” гэв.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 74 хувь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 53 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 56 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 59 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 24 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 25 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top