x

Цагдаагийн ерөнхий газрын дарга Интерполын Ерөнхийлөгчтэй уулзлаа

Цагдаагийн ерөнхий газрын дарга, Интерполын Үндэсний төв товчооны дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав тэргүүтэй манай төлөөлөгчид Интерполын Үндэсний төв товчоодын дарга нарын 15 дугаар бага хуралд оролцож байгаа билээ.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баатаржав Интерполын Үндэсний төв товчооны дарга нарын 15 дугаар бага хурлын үеэр Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага-Интерполын Ерөнхийлөгч Ким Жонг Янг-тай уулзлаа.

Интерполоос хэрэгжүүлж буй хөтөлбөр, санаачилгыг цаг ямагт дэмжиж, тус олон улсын байгууллагын мэдээллийн сангуудыг баяжуулах зэргээр олон улсын цагдаагийн хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулж байгаад Интерполын Ерөнхийлөгч талархал илэрхийлээд Интерполын зүгээс, мөн түүнчлэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний цагдаагийн газрын зүгээс Монгол Улсын цагдаагийн байгууллагад гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгааг мэдэгдэв.

Монгол Улс болон Бүгд Найрамдах Солонгос Улс хооронд “Иж бүрэн түншлэл”-ийн харилцаа тогтсон ч хоёр улсын цагдаагийн байгууллага хоорондын хамтын ажиллагаа энэ түвшинд хүрээгүй нь чамлалтай байгааг Цагдаагийн ерөнхий газрын дарга дурдаад энэ асуудалд Интерполын Ерөнхийлөгчийн хувиар мөн БНСУ-ын Үндэсний цагдаагийн газрын төлөөлөгчийн хувиар тусгайлан анхаарал хандуулахыг хүслээ.

Уулзалтын төгсгөлд Интерполын Ерөнхийлөгч Цагдаагийн ерөнхий газрын даргад хандаж дээрх асуудлуудыг талууд хамтран хэлэлцэж, тохирох шийдлийг олох бөгөөд БНСУ-ын Үндэсний цагдаагийн газраас хэрэгжүүлж буй тэргүүн туршлага солилцох, техник, технологийн туслалцаа үзүүлэх зорилго бүхий хөтөлбөрт Монгол Улсын цагдаагийн байгууллагыг хамруулах, уулзалтаар хэлэлцсэн бусад асуудлуудыг шийдвэрлүүлэхээр Интерполын Ерөнхий нарийн бичгийн даргад хандах болно гэдгийг мэдэгдээд цаг зав гарган уулзсанд талархал илэрхийллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 53 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 56 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 59 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top