x

Хотын даргын ахын компанийг Монголын төр дийлэхгүй байна

“Зүүнбаян рефайнери” компанийн өмнө Монголын төр аргаа барьж эхэллээ. Туулын бургасыг хэдэн мянгаар нь хядаж, тансаг хаус барьж эхэлсэн ч үйл ажиллагааг нь зогсоогоод хариуцлага хүлээлгэчиж чадахгүй байна. Байгаль орчны сайд  Н.Цэрэнбат хүртэл хүчин мөхөсдөөд байгаагаа мэдэгдлээ.

Тэрээр өчигдөр “Зүүнбаян рефайнери” компанийн асуудал миний хяналтаас гарсан. Уг нь хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдэл хүргүүлсэн. Гэтэл хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй болох ёстой” гэлээ. Салбарын сайд нь хүртэл зогсоож дийлэхгүй, аргаа барчихжээ.

“Зүүнбаян рефайнери” компани 2008 онд газрын зөвшөөрлөө авч, Туулын бургасыг хядаж, 50 айлын тансаг хаус сүндэрлүүлэх төслөө эхлүүлсэн. Анх зөвшөөрөл авахдаа аялал жуулчлалын “Их тэнгэр” цогцолбор барина гэж байжээ. Гэсэн ч явцын дунд тэр нь хаус болон хувирсан байдаг. Тэднийг  хууль зөрчсөн хэмээн 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан.

Одоо ч яамны тэр байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа. Ямар ч зөвшөөрөлгүй гэсэн үг. Салбарын яамнаас тус компанийн хууль зөрчсөн үйлдлийг нь зогсоохын тулд дэд сайдаар ахлуулсан албаны хүмүүс тухайн газар хоёр гурав очиж, барилгыг нь албадан буулгах шаардлага тавьсан ч хамгаалагч нар нь хашаа руугаа нэвтрүүлдэггүй байжээ. Түүнээс хойш “Зүүнбаян рефайнери” компани үйл ажиллагаагаа явуулсаар одоогоор барилгын ажилд 16 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт зарцуулсан байна. Мөн байгаль орчны хохиролд 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлсэн ч энэ асуудал шүүхийн шатанд яваа юм байна.

Тэгвэл тус компанийг Хотын дарга С.Амарсайханы төрсөн ах С.Уламбаярын өмчлөлийн компани гэдэг. Одоогоор тэнд хаусын барилгын ажил үргэлжилж байна. Зар сурталчилгаагаа ч эхлүүлсэн бөгөөд тансаг хаусаа нэгийг нь гурван тэрбум төгрөгөөр үнэлэн зарахаар төлөвлөж байгаа гэх. Нийт дүнгээр нь тооцвол 150 тэрбум төгрөгийн орлого олохын тулд Туул голын “ам”-ыг барихаар улайрч байгаа хүмүүс юм. Ийм л том компани Монголын төрд дийлддэггүй дээ.

Зууны мэдээ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 54 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 56 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 20 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 22 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 22 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 23 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top