x

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан Олон улсын парламентын холбооны Ерөнхийлөгчтэй уулзлаа

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан тэргүүтэй монголын парламентчид Олон Улсын Парламентын Холбоо /ОУПХ/-ны 140 дүгээр чуулга, уулзалтад энэ сарын 6-наас 10-ны хооронд оролцож байгаа билээ.  

Монгол Улсын Их Хурал, ОУПХ-ны хооронд хөгжиж ирсэн хамтын ажиллагааг улам бэхжүүлж, үр өгөөжийг нь нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой энэхүү арга хэмжээний үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан 2019.04.09-ны өдөр ОУПХ-ны Ерөнхийлөгч Габриэла Куэвас, мөн зарим орны парламентын дэд тэргүүн нартай хоёр талын уулзалтууд хийлээ.

ОУПХ-ны Ерөнхийлөгч, Мексик Улсын сенатын гишүүн, хатагтай Габриэла Куэвастай хийсэн уулзалтын үеэр УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Монгол Улс ОУПХ-ны Ази, Номхон Далайн бүлгийн “Тогтвортой хөгжлийн асуудлаарх хоёрдугаар чуулган"-ыг ирэх тавдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж буйд баяртай байгаагаа илэрхийлээд, энэхүү арга хэмжээг амжилттай зохион байгуулахад ОУПХ-ны хамтын ажиллагаа чухал болохыг тэмдэглэлээ. 

Хатагтай Габриэла Куэвас Монгол Улс ОУПХ-ноос зохион байгуулж буй бүхий л арга хэмжээнд идэвхтэй оролцож ирснийг дурдан, нэг ялангуяа сүүлийн жилүүдэд энэхүү идэвх улам эрчимжиж байгааг тэмдэглэв. Үүний тод илрэл бол энэхүү Тогтвортой хөгжлийн асуудлаарх Ази, Номхон далайн орнуудын хурлыг эх орондоо хийх гэж байгаа явдал юм гэдгийг онцолоо. Мөн тэрбээр Монголын парламентчид ОУПХ-ны бүтцийн нэгж, байгууллагуудад бүлгээсээ нэр дэвшин сонгогдож байгааг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлэхийн сацуу С.Зориг агсны хэрэгт холбоотой асуудлаар Парламентчдын хүний эрхийн хороотой хамтран ажилладгийг сайшаав.

Монголын төлөөлөгчид чуулганы үеэр ОХУ, БНХАУ, БНАЛАУ, ХБНГУ, БНБеларусь Улсын төлөөлөгчдийн тэргүүн нартай хоёр талын уулзалт хийж, хоёр орны парламентын хамтын ажиллагаа болон улс хоорондын харилцааны өнөөгийн байдлын талаар санал солилцов. Түүнчлэн парламентын дэргэдэх харилцааны бүлгийн үйл ажиллагааг эрчимжүүлэхэд талууд анхаарлаа түлхүү хандуулах шаардлагатайг тэмдэглэсэн болно. Мөн олон талт харилцааг хөгжүүлэх буюу олон улсын байгууллагын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, байнгын уулзалтын механизмтай болох замаар харилцааг өргөжүүлэхийн ач холбогдлыг хөндөн ярилцаж, энэ чиглэлээр хоёр талаасаа идэвх чармайлт гаргах нь зүйтэй гэдэгт санал нэгдсэн хэмээн Доха хотоос мэдээлэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 52 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 58 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 0 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 2 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 21 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 22 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top