x

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар ажлаа хийсээр байгаа юу?

Үндэсний аудитын газрын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар нь өөрийн өмчлөлийн компаниар ЖДҮХС-гаас зээл авсан төрийн өндөр албан тушаалтнуудын нэг. Эрх мэдэл, албан тушаалаараа далайлган өөртөө давуу байдал бий болгож, иргэдэд хүрэх ёстой зээлийг дундаас нь хулгайлсан нөхөд эхнээсээ албан тушаалаасаа зайлуулагдаад явсны дотор Ерөнхий аудитор ч бас албанаасаа түдгэлчихээд байгаа.

Гэвч сүүлийн үед Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатарын тухай албан тушаалаасаа түдгэлзсэн нэртэй ч аудитын тайлантай танилцаж, ажилтнууддаа үүрэг даалгавар өгч, боловсон хүчний томилгоо хүртэл хийж, албан уулзалтуудад оролцож байна гэх мэдээлэл чих дэлсэх болов.

Ерөнхий аудиторын албан тушаал бол төрийн өмч, хөрөнгийн, үүний дотор төсвийн хөрөнгийн ашиглалт, зарцуулалт, түүний үр дүнд аудитын хяналт тавьж, ажлаа УИХ-ын өмнө хариуцаж тайлагнадаг хариуцлагатай, өндөр дээд албан тушаал. Оны өмнөөс “гал авалцаад” байгаа ЖДҮХС-гийн зарцуулалт, үр дүнд тавих хяналт ч бас Ерөнхий аудиторынх гэсэн үг. Гэтэл сангийн зээлнээс “хусмыг” нь авсан энэ хүн анх албан тушаалд томилогдохдоо л хууль зөрчсөн юм байна.

Тодруулбал, Улсын Ерөнхий Аудитороор ажиллах хүнд тавигдах шаардлага буюу Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.7-т “Монгол Улсын Ерөнхий аудиторын бүрэн эрхэд харшлах аливаа ажил, албан тушаал давхар эрхэлдэггүй, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, мэргэжлийн болон төрийн бус байгууллагад санхүүгийн сонирхолгүй байх”  гэсэн заалт байдаг. Энэ нь Монгол Улсын Ерөнхий аудитор хүн хувийн компанитай байж болохгүй гэсэн үг.

Тэгтэл Д.Хүрэлбаатарын хөрөнгө орлогыг мэдүүлэгт “Цэнстайл” ХХК-ийн 100 хувийн өмчлөгч гэж 2017, 2018 онд дараалан  мэдүүлсээр ирсэн нь Төрийн аудитын тухай хуулийн дээрх заалтыг удаа дараа уландаа гишгэсэн хэрэг болж байна.

Нэгэнт ЖДҮ зээлийн хэрэгт холбогдсоноор албан тушаалаас нь аль хэдийн огцруулах ёстой байтал УИХ-аас “түдгэлзүүлэх” шийдвэр гаргасан нь өнөөдрийг хүртэл дөрвөн сар гаруйн хугацаанд ажил үүргийнхээ хүрээнд бүрэн эрх мэдлээ хэрэгжүүлж, нөлөөгөө хэвээр хадгалах нөхцлийг бүрдүүлсэн нь илэрхий байна. Тэгээд ч Улсын Ерөнхий аудитын газар өнгөрсөн дөрвөн саргаруй хугацаанд даргагүй байснаар тухайн байгууллагын үйл ажиллагаа хэвийн ажиллах боломжгүйд хүрсэн нь тодорхой. Тиймдээ Д.Хүрэлбаатар гэдэг хүн “бурхангүй газрын бумба” аятай залагдаж, ажил төрөлд нь хутгалдаж яваа биз.

Өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сард Сангийн сайдын бас нэг тушаал гарсан байна. Улсын төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны давсан орлогыг зарцуулах тухай тушаалд Үндэсний аудитын газарт нэг тэрбум орчим төгрөг олгох шийдвэр гаргасан байна. Энэ ч гэсэн Сангийн яаманд ганц хяналт тавьдаг Үндэсний аудитын газрыг “хахуульдсан” хэрэг болох нь хэн ч харсан тодорхой. Урьд өмнө лав Сангийн яамнаас Үндэсний аудитын газарт мөнгө шилжүүлж, түүнийг нь аудитын ажилтнуудын урамшуулалд өгч байсан түүх үгүй. Ингэж Сангийн яам нь УИХ-д мэдэгдэлгүйгээр, өөрт нь хяналт тавьдаг байгууллагад их хэмжээний мөнгө олгож, бүрэн эрх нь түдгэлзсэн албан тушаалтанд уг мөнгийг дураараа зарцуулах, шамшигдуулах нөхцлийг бүрдүүлснээс үзэхэд төрийн аудитын байгуулага нь Засгийн газар, Сангийн сайдын зүгээс бүрэн хараат байдалд орсон гэж үзэхээр байна.

Өчигдөр УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаанаар “Үндэсний аудитын газрын 2019 оны гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай Байнгын хорооны 2018 оны тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүдийн зүгээс Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатарыг албан тушаалаас нь түдгэлзүүлснээр аудитын байгууллагын үйл ажиллагаанд доголдол гарч байгаа эсэх, Оюутолгой, Дубайн гэрээний аудитын тайлан бэлэн болсон эсэх талаар тодруулж байсан. Гишүүдийн санаа тавьсан асуудал талаар болж, албан тушаалаасаа түдгэлзсэн гэх Д.Хүрэлбаатар эргээд албан тушаалдаа тавигдахыг үгүйсгэх арга алга. Анхнаасаа ЖДҮ-тэй холбогдоход нь л хариуцлага тооцоод яьуулах ёстой байтал одоо болтол “түдгэлзүүлсэн” гээд хаацайлж суугаа УИХ-д ч бас итгэх арга алга.

Б.САНАА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Аудиторууд (103.9.90.130)
    Үндэсний аудитын газрын өөрийн талын дарга нар буюу орлогч С.Бүрэнбат 20,0 сая, орлогч С.Оюунбилэг 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын газрын захирал О.Одгэрэл 15,0 сая, Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг 20,0 сая, Нийцлийн аудитын газрын захирал С.Энхбаатар 20,0 сая, Стратеги удирдлагын газрын захирал Д.Энхболд 20,0 сая, Чанарын албаны захирал Ц.Батбаяр 20,0 сая, Дотоод аудитын дарга Г.Ганбилэг 15,0 сая, ажлын алба Ч.Болд 15,0 сая, хуулийн хэлтсийн дарга Анхбаяр 15,0 сая, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар 20,0 сая, Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга /одоогийн Гүйцэтгэлийн аудитын газрын захирал болсон/ Б.Мөнх-Очир 20,0 сая, Н.Энхбат 15,0-20,0 сая /одоогийн Гүйцэтгэлийн аудитын хэлтсийн дарга/, Санхүүгийн хэлтсийн дарга Б.Бат-өлзий 15,0-20,0 сая, менежер Д.Отгонбаяр 15,0-20,0 сая, Тамгын хэлтсийн дарга Ч.Цагаанхүү 15,0-20,0 сая төгрөг тус тус авсан байна. Гэтэл энэ нь төсвийн хөрөнгө оруулалтын аудитын шалгалтаар илрүүлж акт, албан шаардлага тогтоосон барьцаа хөрөнгийн үлдэгдэл буюу нийт аудиторуудын илүү цагаар, шударгаар ажилласны үр дүнгээр бүтсэн төсвийн үр ашигтай зарцуулах мөнгө байжээ. Энэ мөнгийг Сангийн яамны төсвийг аудит хийж баталгаажуулдаг Санхүүгийн аудитын газрын захирал Ц.Наранчимэг, ажлын алба Ч.Болд гэх мэт хүмүүс хуйвалдан дээрх хүмүүст өгчээ. Энэ нь ЖДҮС-гийн хөрөнгөөс Д.Хүрэлбаатар мөнгө авсан асуудлаас огт дутахааргүй маш том ёс зүйн ноцтой зөрчил юм. Иймд энэ асуудлыг УИХ, АТГ, олон нийт анхааралдаа авч шалгах, хариуцлага тооцох нь зүйтэй юм.
    2020 оны 01 сарын 31 | Хариулах
  • Аудитор (150.129.142.45)
    Занданшатар дарга юу хийгээд байна аа? УИХ Ерөнхий аудиторгүй 4 сар өнгөрлөө. Цаашид ингээд байх уу? Цаг хугацаа өнгөрсөөр, төсвийн мөнгө урссаар, УИХ нүд нь боолттой ингээд байж болох уу?
    2019 оны 04 сарын 12 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 51 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 54 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 55 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 57 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 20 цаг 59 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 1 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 20 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 20 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 21 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 22 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 23 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top