x

Хотын дарга С.Амарсайханд хуулиа биелүүлж ажиллах шаардлага хүргүүллээ

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль тогтоомжийг ноцтой зөрчин, хууль бус тогтоол, шийдвэрийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал Баянзүрх дүүргийн сонгуулийн хороо нь Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр Монгол Улсын их хурлаар хүчингүй болсон Сонгуулийн тухай хуулийн 159.4, .160.4 дэх заалтыг үндэслэн тус дүүргийн 10, 19 дүгээр хороонд өнгөрсөн гуравдугаар сарын 23-нд хууль бус дахин сонгуулийг зохион байгуулсан байна.

Улмаар нийслэлийн Засаг дарга хүчингүй болсон хуулийн заалтаар зохион байгуулсан сонгуулийн дүнг үндэслэн дүүргийн Засаг даргыг чөлөөлж, томилох хууль бус Захирамж гаргажээ. Дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хуралд цөөнх байгаа Монгол ардын намын 18 төлөөлөгч хуралдаж хуурамч тамга, тэмдгээр хууль бус тогтоол гаргаж нэгнийгээ ийнхүү Засаг даргад өргөмжилсөн байна. Энэ нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан нутгийн өөрөө удирдах байгууллагын онцгой бүрэн эрхэд халдаж хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд зааснаар дүүргийн Засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, томилох асуудал нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаар эсвэл Засаг дарга өөрийн хүсэлтээр өргөдлөө өгснөөр шийдвэрлэгддэг байна. Харин Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуралдаж дүүргийн Засаг даргыг томилж, чөлөөлөх асуудлаар Нийслэлийн Засаг даргад санал уламжлаагүй мөн Засаг дарга Т.Баясах нь хотын даргад өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгөөгүй аж.

Иймд Баянзүрх дүүргийн Ардчилсан намаас хотын дарга С.Амарсайханыг хууль бус шийдвэрээ цуцалж,  Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа аливаа хууль, тогтоомжийг чанд биелүүлж ажиллахыг шаардсан байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 20 цаг 53 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 20 цаг 55 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 20 цаг 57 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 20 цаг 59 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 21 цаг 1 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 21 цаг 3 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн 23 цаг 21 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна 23 цаг 22 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ 23 цаг 23 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа 23 цаг 23 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна 23 цаг 24 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top