x

Банкны харилцагчид Б.Ундармаа гишүүний хөрөнгийг битүүмжлэхийг шаарджээ

Монголбанкнаас өчигдөр Капитал банкийг татан буулгаж эрх хүлээн авагч томилсноо албан ёсоор мэдэгдсэн. Ийнхүү ЖДҮ-гийн хэрэгтэй нэр холбогдсон УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн банк дампуурсанд олон эргэлзээ тээнэгэлзээ төрүүлж байгаа юм. Тухайлбал, нийгмийн даатгал болон бусад төсөл хөтөлбөрийн мөнгөнүүдийн хэрхэн тухай шуугиан дэгдэж байна. Тухайлбал зөвхөн ЖДҮ-ийн дэмжих сангийн 7,6 тэрбум төгрөг энд байршсан, дээр нь банк өөрөө гурван удаагийн гүйлгээгээр хоёр тэрбум 336 сая төгрөгийн зээл авсан. Наад зах нь энэ мөнгийг хэн төлөх вэ гэсэн асуулт зүй ёсоор тавигдаж байна.

Үүнээс одоо хамгийн гол нь төрийн, төсвийн мөнгийг хэрхэн вэ гэсэн асуулт гарч ирж байна. Сошиал сүлжээгээр тухайлбал судлаач Ганхуяг зохион байгуулалттайгаар банкийн дампууруулж, төсөв, хөтөлбөрийн мөнгийг зувчуулдаг, найдваргүй зээлүүдийг алга болгодог гэж бичсэн. Ийм ч эргэлзээ төрүүлэхээр байгаа юм.

Албаны эх сурвалжуудын зүгээс 20 хүртэл сая төгрөгийн хадгаламжийг төр хариуцна гэсэн тайлбар өгч байгаа. Энд ч бас нэгэн их хурлын гишүүнээс болж төр тэдний хохирлыг төлөхөөр болно гэдэг нь юу гэсэн үг вэ гэдгийг санах хэрэгтэй. Үүнээс гадна 20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай хүмүүс яах вэ гэсэн асуулт гарч ирнэ. Тэгвэл тэд өнөөдрөөс зохион байгуулалтад орж, хамтдаа эрх ашгаа хамгаалахаар тэмцэл өрнүүлэх юм байна. Тэд Б.Ундармаа гишүүн албаар зохион байгуулалттайгаар банкаа дампууруулсан. Тийм учраас яаралтай бусад эд хөрөнгийг нь битүүмжилж, хохирол төлүүлэх нөхцлийг хангуулах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Тэгэхгүй бол нэг бол хохирлыг төлөхгүй бултах, эсвэл төрийн мөнгийг луйвардах магадлалтай гэж үзэж байгаа аж. Тиймээс тэд нэгдсэн зохион байгуулалтад орж төрд хандан Б.Ундармаа гишүүний хөрөнгийг битүүмжлэх шаардлага тавих бөгөөд шаардлагыг биелүүлэхгүй бол тэмцлийн хурц, хатуу хэлбэр шилжин эсэргүүцлээ илэрхийлнэ гэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (64.119.18.204)
    Монголчууд ийм шуналтай эмэгчүүл сонгохоо болимоор юма.Ямарч чадваргүй ганц ч хуулийн төсөл санаачилж чадахгүй эмээ нар үр ча нараа хараад бж бвал таарна.УИХ гишүүн болоод улс орон сүйрүүллээ Нүүр амаа татуулчихсан эмээ нарын үе өнгөрсөөн
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • f (77.111.247.185)
    neg ch huvitsaa ezemshdeggui gej yarinsa bnle shd. uuniig ertnees tootsood huvitsaa ene teree zaraad ureed beldtsen bsin bishu zevuun pizdanuud
    2019 оны 04 сарын 10 | Хариулах
  • Zochin (66.181.161.67)
    Алтан авгай шиг муриад алга болох вй дээ.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (66.181.161.83)
    ЖДҮ хөгжүүлэх сангийн 48 тэрбум ₮ байгаа шүү.
    2019 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 39 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 20 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 50 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 9 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 41 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 48 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 17 цаг 53 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 32 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 41 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 50 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 19 цаг 56 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 14 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 34 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 40 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 45 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 50 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 10 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 21 цаг 57 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 41 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top