x

Э.Бат-Үүл: Гэр хорооллыг дорд үзэх байдлын уг сурвалж

Эрхүүгийн орос эр чухам үнэн үг хэлсэн байдаг. Тэрбээр "Зах дээр байгаа монголчуудыг ажаад байхад бие биеэ их дээрэлхэх юм" гэжээ.

Саяхан хоёр монгол сумочин бие биедээ яаж агсарч чаддагаа Япон төдийгүй дэлхийгээр нэг харуулав. Хэдэн жилийн өмнө гурван монгол залуу нийлж архидаад хоёр нь хамсаж нэгийгээ хүчиндээд Америкийн хэвлэлийг шуугиулсан. Солонгос дахь монголчуудаас согтуугаар нэг нь нөгөөгөө хутгалсан, зодсон гэх хэрэг байнга гарна. Европт монгол залуу монгол бүсгүйг хүчиндсэн хэрэг гарч, элчингийнхний нүүрийг улайлгасан. Энэ мэт гадаадад байгаа монголчуудын дунд бие биеэ дээрэлхэн халдсан хэрэг олон гарчээ.

Мэдээж америк америкаа алсан л байдаг, итали италиа дээрэмдсэн л байдаг, орос оросоо зодсон л байдаг. Гэхдээ "хүний нутаг гүний хошуу"-нд цөөхүүлээ суух мөртлөө "бие биеэ үсдээд" байдаггүй бололтой. Тэгээд мань орос эрд зах дээр зогсоо цөөхөн "босоо" монголчуудын бие биедээ дээрэлхүү байгаа нь онцгой харагдаж л дээ.

Харийн нутагт цөөхүүлээ атлаа тэсэлгүй, энэ цагийн монголчуудын жудаггүй дээрэлхүү авирыг харуулж суугаа манай цагаачдаас гадна "ганцхан Монголдоо" дарга нар нь бас үзүүлж өгнө. Сонгуулиас бусад үед ядарсан иргэддээ дээрэнгүй хандах, дорд үзэх, чадахгүй мэдэхгүй зэргээр басамжлах "ноён зан"-тай нь найгүй. Цаанаа л нэг пээдгэр. 

Миний ажигласан нэг зүйл гайхшийг минь бардаг. Хөдөөнөөс арга эвийг нь олоод дарга нарын эгнээнд орсон этгээд эргээд хөдөөнийхнийгөө дорд үзэхийг яана. Гэр хорооллоос өндийж томчуудын зиндаанд очсон нөхөр гэр хорооллынхныгоо чадахгүй, мэдэхгүй гэж басамжлахыг нь яана. Үнэхээр зэвүүтэй. Ийм хүмүүсийг Баабар "нянгарууд" хэмээн нэрлэсэн нь их оносон доо.

Уг нь монголчууд ийм байгаагүй. Овог аймгийн тулаан дуусч, Монгол улс бий болсноос хойш Монголд ирсэн гадныхны үлдээсэн түүхийн сурвалж бичгүүдээс үүнийг харж болно.

1246 онд Хархорумд ирж байсан Плано Карпини аян замын тэмдэглэлдээ монголчуудын тухай "Тэд хоорондоо маргалдаж хэрэлдэнэ гэж бараг үгүй, өвөр зуураа дайтах, муудалцах, бие биеэ алж шархдуулах явдал гаргана гэж огт байхгүй... өвөр зуураа эвтэй найрсаг, хоол хүнсээр дутмаг ч гэлээ юу байгаагаа хармын сэтгэлгүй хуваан идэцгээнэ... чадал чинээнийхээ хэрээр зүйл бүрээр нэг нэгнээ дэмжинэ... архи хэтэртлээ уух нь олон боловч согтуу байлаа гээд муудалцах, зодолдох явдал ер гардаггүй бөлгөө" гэж бичсэн байдаг.

Түүнээс хойш 700-гаад жилийн дараа мөн монголчуудыг судлан аялсан И.Майский "Монгол хүн ер нь л хөгжилтэй бодь сэтгэл өвөрлөж, хаш цагаан шүд яралзуулан бусдыг дооглож, бусдад дооглуулж, тачигнатал хөхөрч, цэлийсэн талаар морин дэл дээр цээл хоолойгоор хээр талаасаа ч илүү өргөн айзам уртынхаа дууг дуулан хорвоог баясгана. Энэхэн үед нь харсан хүнд ямар нэгэн салмааргүй, сэтгэл долгилуулсан сонин мэдрэмж төрөн алс тэртээ өнгөрсөн үеэ... мянга мянган жилийн тоосыг нэвтлэн харах мэт болно" хэмээн монгол хүний тухай яруу сайхнаар тэмдэглэн бичсэн байдаг.

Эдгээр мөрүүдийг уншиж суухад өөрийн эрхгүй өнөөгийн монголчууд жинхэнэ монголчуудын үр удам мөн болов уу гэсэн хар төрдөг юм. Ямар ч атугай бие биедээ дээрэлхэж омогдсон энэ цагийн монголчууд монгол хүн сүрхий өөрчлөгдсөнийг гэрчилнэ.

Миний бодлоор Майскийн бичсэнээс хойш тоолж үзвэл коммунист сурталд хийрхсэн ангийн тэмцлийн он жилүүд л одоогийн монгол хүний араншинг бий болгосон.

Ангийн тэмцэл нэрийн дор урьд хожид үзэгдээгүй хүчирхийлэл явагдсан. Хүчирхийлэл олон зуун гэнэн монгол залуусын сэтгэлийн гүнд унтаж байсан хүчирхийлэх "ид"-ийг сэрээсэн. Тэдгээр залуус олон арав зуугаараа хэнээтэй хувьсгалч, ногоон малгайтан болцгоон хүссэн айл, хүрээ хийдээр дайран "ангийн тэмцэл"-ийг алах, шатаах, дээрэмдэн цөлмөх зэргээр явуулж байв. Айж ширвэгдсэн олон монгол хүн матаач, гүтгээч болон хэлмэгдүүлэлтэд хувь нэмрээ оруулсан. Айвал аминд өлзийтэй гэдэг үг тэгэхэд гарч, номхон олон түмний "үзэл баримтлал" болжээ.

Их хэлмэгдүүлэлтийг зогсоход Их захиргаадалтын үе эхэлсэн.

Айж номхроод бас өмч хөрөнгөө нийгэмчлэлд алдаж, хувийн дур хүсэл нь мохонгуут улам бүр назгай болсон ардуудыг социалист бүтээн байгуулалтад дайчлах "дарга ямбатны анги"-ийг бий болгов. Тэр ангийг Зөвлөлтөд бэлтгэгдсэн сэхээтнүүд бүрдүүлж байсан. Эдийн засгийн хөгжлийг захиргаадалтын аргаар төлөвлөн удирдаж явуулбал хөгжинө гэж тэдэнд сургасан.

Дарга нарын анги, өгсөн төлөвлөгөөг нь тасалдуулсан ардыг шоронгоор далайлган захиргаадсаар иргэд бүтээгдэхүүнийг нь голоод авдаггүй хөнгөн үйлдвэрийн парк бүхий үр ашиггүй эдийн засгийг босгосон. 90 онд нээлттэй эдийн засагт шилжихэд хүнс, архиныхаас бусад ихэнх үйлдвэр ганзагын бараанд цохиулснаар мөнөөх захиргаадалтын эдийн засаг нь дампуурсан даа.

Их хэлмэгдүүлэлт, Их захиргаадалт хоёр буухиалан хүчээ үзүүлэхдээ энэ цагийн монгол хүний араншинг бий болгосон.

Их хэлмэгдүүлэлтийн үеийн хийтэй хувьсгалчид ногоон малгайтнуудаас монголчууд сагсуурал, агсан авир, жудаггүйтэл, дээрэлхүүг сурсан. Атаархуу матаач авир мөн тэр үеэс улбаатай.

Их захиргаадалтын үеийн дарга ямбатны ангиас одоогийн томчуул, өөрийгөө дөвийлгөх атлаа бусдыг тэр дотроо гэр хорооллынхныг дорд үзэх нянгарсаг сэхүүн занг олж авсан. Боловсрол, диплом хоёрын ялгааг ухаарахгүй атлаа дипломгүйгээ дээрэлхдэг сэхээтэнлэг ихэрхүү араншин мөн тэр үеэс эхтэй.

Гадаадад байгаа хоёр монгол бие биедээ дээрэлхэж байгаа нь монгол хүний нэр төрд халтай бол Монголдоо агсралцаж байгаа хоёр нийгэмдээ гэхээсээ өөрсдөдөө л гай удна. Харин гэр хорооллынхон, хөдөөнийхнийг "саналаа үнэлэгч"-ээс өөрөөр харахгүй дорд үзэж байгаа дарга нарын ангич дээрэнгүй зан (Баабарынхаар нянгарлаг зан) улс хөгжих бололцоог үрэн таран хийж, нийгэмд хор болж байна. 

Хэрэв дарга нар, коммунистуудаас уламжилж авсан сэхүүн зангаар гэр хорооллынхныг дорд үзэлгүй, тэдний хашааны газрын потенциалийг олж харсан бол урт хугацааны тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгох байсан юм. Гадаадад залуус маань дайжих биш тэнд байгаа монголчууд өөрийн эрхгүй эргэн ирэх бөөн бөөн бизнестэй байх байлаа. 

Э.Бат-Үүл. 2017.12.14

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 19 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 22 цаг 22 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 22 цаг 23 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 22 цаг 25 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 22 цаг 27 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 22 цаг 29 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top