x

БНСУ-ын казиногоор байнга үйлчлүүлдэг төрийн албан тушаалтнуудын нэрийг гаргуулж авсан гэв

Засгийн газрын өчигдөр болсон ээлжит хуралдаанаар Төрийн бүх шатны албан тушаалтны ёс зүйн дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Үүнд төрийн албан хаагчид, дарга нар гадаад явж казино, мөрийтэй тоглохыг хориглох шийдвэрийг гаргасан.

Уг шийдвэрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ хуралдааны дараа шууд Төрийн албаны зөвлөлийн дарга, гишүүдэд танилцуулсан байна.

Уулзалтын эхэнд тус зөвлөлийн гишүүд байгууллагынхаа бүтэц, орон тоо, үйл ажиллагааны хамрах хүрээ, төрийн албан хаагчдыг чадавхижуулах чиглэлээр хийж байгаа ажлууд, төрийн албаны шинэтгэлийг хэрхэн хийх талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд өгчээ.  

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ: “Аливаа улс төрийн болон төрийн албан тушаалтнууд нийгмийн сайн сайхны төлөө сайн дурын үндсэн дээр тангараг өргөж ажилладаг албан хаагчид. Харамсалтай нь сүүлийн 10 гаруй жил албан тушаалтнууд мөрийтэй тоглох асуудал хавтгайрч, казино тоглох замаар мөнгө угаах, авлига, хээл хахууль авах, нөлөөлөлд автах нөхцөл байдалд Монгол төрийн албан хаагчид, тэр дундаа төрийн өмчит ААН-ийн дарга, захирлууд олноор холбогдох болсон. 

Саяхан БНСУ-д ажлаар очиход тэндхийн казиногийн тусгай үйлчлүүлэгчид нь Монголын төрийн өндөр албан тушаалтан, төрийн өмчит газруудын дарга, захирал, удирдах албан тушаалтнууд гэдгийг хэлж байсан. Байнгын үйлчлүүлэгчдийн нэрсийг ч гаргуулж авсан. Гэтэл багш, эмч, цагдаа зэрэг төрийн жирийн албан хаагчид болохоор цалин нь амьдралдаа хүрэхгүй, Солонгост олон мянгаараа очиж 3 сараар ажиллаж байгаа. Тийм болохоор Засгийн газар үүнд анхаарч ийм шийдвэр гаргасан. Үүний хэрэгжилтийг ТАЗ хариуцаж, төрийн албан хаагчдын ёс зүйг дээшлүүлэхэд онцгой анхаараарай” гэсэн юм.

Үүнээс гадна Засгийн газраас Монгол Улсын өнгөрсөн 27 жилийн алдаа, оноог бүхэлд нь дүгнэхээр ажлын хэсэг гарган ажиллаж байгаа. Өнгөрсөн жилүүдийн хамгийн гол алдаа нь хөгжлийн бодлогын асуудал болон хүний нөөц буюу төрийн албан хаагчийг мэргэшүүлэх, улс төрөөс ангид тогтвортой байлгах, төрийн залгамж чанарыг хангах асуудал байсан гэдгийг бас Л.Оюун-Эрдэнэ сайд хэлсэн үгэндээ онцолсон.  Үүнтэй холбогдуулж Монгол Улсын төрийн алба дараагийн 25 жилд ямар түвшинд хүрэх талаарх төсөөллөө тодорхойлж, 5, 6-р үеийн шинэтгэлээ боловсруулж ойрын үед уулзалт зохион байгуулж, эргэж танилцуулахыг чиглэл болгосон юм.

Мөн төрийн албыг үнэлж зарах хэмжээнд очсон байгааг хэрхэн засах вэ, гадаадын нэр хүндтэй байгууллагад ажиллаж байгаа чадварлаг хүмүүсийг төрийн албанд давуу эрхээр яаж татах вэ, төрийн албаны шинэчилсэн хуулийн шалгуурт нийцэхгүй байгаа хүмүүсийг хэрхэн цэгцлэх вэ гэх зэрэг хэд хэдэн асуудалд анхаарах шаардлага үүсч байгааг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ уулзалтын төгсгөлд онцлоод ТАЗ-ийг санасан хэмжээнд сайн ажиллаж байна хэмээн дүгнэсэн юм.

2019 оны нэгдүгээр сарын 01-ний байдлаар Монгол Улсын төрийн албан хаагчдын тоо 193,557 байгаа аж. Төрийн албаны тухай хуулийг 1995 онд анх баталж гаргаснаас хойш 2019 он хүртэл төрийн албаны шинэтгэлийг 4 үе шаттай хийжээ. Тиймээс төрийн албаны дараагийн шинэчлэлийг одооноос ярих шаардлагатай байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 22 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 22 цаг 24 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 22 цаг 26 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 22 цаг 28 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 22 цаг 29 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 22 цаг 31 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top