БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И болон Монгол улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар нар өчигдөр Бээжин хотноо уулзжээ.
Уулзалтын үеэр Гадаад хэргийн сайд Ван И, БНХАУ-Монгол улс дипломат харилцаа тогтоосноос хойш 70 жил тохиож буйг онцлоод, хоёр талын харилцааны цаашдын хөгжилд чухал боломжууд бий гэжээ.
“Манай хоёр улс өндөр түвшний төлөөлөгчдийн айлчлалыг тогтмол зохион байгуулж, “Бүс ба Зам” санаачилгыг Монголын хөгжлийн стратегитэй холбож, хөгжлийг дэмжих болон ард иргэдийн амьжиргааг сайжруулах тусламжийн төслүүдийг хэрэгжүүлж, эрчим хүч, ашигт малтмалын нөөцийн талаарх томоохон төслүүдийн хэрэгжилтийг дэмжиж, хоёр талын хамтын ажиллагааг олон салбарт гүнзгийрүүлэх хэрэгтэй” гэж мэдэгджээ.
Харин Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар, “Монгол улс БНХАУ-тай “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хөдөө аж ахуй, мал аж ахуй, уул уурхай, эрчим хүч, зам тээвэр, дэд бүтцийн төслүүдэд хамтран ажиллаж, хоёр улсын стратегийн иж бүрэн түншлэлийн харилцааг үргэлжлүүлэн сайжруулах хүсэлтэй байна” гэж мэдэгдсэн байна.



