x

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шаньтай уулзлаа

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван Игийн урилгаар БНХАУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд, тус улсын Худалдааны сайд Жун Шаньтай уулзав. Уулзалтаар хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх өргөн хүрээний олон чухал асуудлаар санал солилцов.

Уулзалтын үеэр Д.Цогтбаатар сайд хэлэхдээ, “БНХАУ-д хийж буй энэ удаагийн айлчлал нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх төрийн айлчлалын бэлтгэлийг хангах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах зорилготой юм. Энэ жилийн хувьд, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээг шинэчлэн  байгуулсны 25 жилийн ой тус тус тохиож буй онцлог жил болж байна. Бидний найрамдалт харилцааны түүх БНХАУ-тай нас чацуу. Шинэ Хятад улс байгуулагдахад хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрсөн таван орны нэг нь Монгол Улс байсан. Манай хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүрэн утгаараа амжилттай хөгжих ёстой” хэмээв. 

Тэрээр, 2018 онд хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа ололт, амжилтаар дүүрэн байсныг тэмдэглэж, 2019 онд улам бататган шинэ шат ахиулах нь зүйтэйг онцоллоо. Мөн цаашид хоёр талын худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хангахад ойрхон байгаа бөгөөд гагцхүү худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхийн тулд хориг саадыг багасгах, шинэ суваг, платформыг нээх хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд анхаарч ажиллах ёстойг илэрхийлэв.

Мөн “Хөгжлийн зам” Үндэсний хөтөлбөрийг “Бүс ба зам” санаачлагатай уялдуулах тухай Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах, Монгол Улс-ОХУ-БНХАУ-ыг холбосон эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд судалгааны ажлыг эрчимжүүлэх,  худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг шинэчлэн байгуулах, БНХАУ-ын зүгээс олгож буй буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, Монгол, Хятадын хилийн зарим боомтуудын ажиллах цагийг уртасгах, зэрэглэл, статусыг дээшлүүлэх, баруун бүсээс мах, махан бүтээгдэхүүн, зүүн бүсээс хөх тариа, улаан буудайн гурилыг БНХАУ-д экспортлох боломжийг нэмэгдүүлэх, БНХАУ-д зохиож буй олон улсын үзэсгэлэн яармагт Монголын аж ахуйн нэгжүүдийг өргөнөөр оролцуулах, шаардлагатай хөнгөлөлт дэмжлэг үзүүлэх чиглэлээр хамтарч ажиллах зэрэг саналыг дэвшүүлэв.

БНХАУ-ын Худалдааны сайд Жун Шань хэлэхдээ, “Хоёр талын найрамдалт харилцаа, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн түвшинд Д.Цогтбаатар сайдын зүгээс өгч буй үнэлэлт дүгнэлттэй санал нэгтэй байгаагаа илэрхийлж, хоёр орны харилцаа хамтын ажиллагаа улам урагшлан хөгжих хамгийн таатай үе тохиож байгааг тэмдэглэв.

Мөн дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд, хоёр тал үр ашигтай олон ажлыг амжилттай зохион байгуулна гэдэгт итгэлтэй байгаа бөгөөд энэ удаагийн уулзалтаар Монголын талаас тавьж буй санал санаачлагыг хүлээн авч, бодит ажил хэрэг болгох чиглэлээр холбогдох байгууллага, газруудтай хамтран ажиллаж, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний үеэр тодорхой ахиц гаргаж, нэгдсэн тохиролцоонд хүрэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тариалан эрхлэгчдийн зээлийн төлөлтийг түр хугацаанд хойшлуулахаар боллоо 22 цаг 20 мин Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгээр сарын 3-нд зохион байгуулна 22 цаг 22 мин Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алдах эрсдэлтэй 22 цаг 24 мин Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурав 22 цаг 26 мин “The MongolZ” багийг Монгол Улсын Соёлын элчээр томиллоо 22 цаг 28 мин Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, 1.9 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэв 22 цаг 30 мин Улаанбаатарт шөнөдөө 28 хэм хүйтэн Өчигдөр 15 цаг 16 мин Таван шарын явган зорчигчийн гүүрэн гарцын барилга угсралтын ажилд бэлтгэж байна Өчигдөр 15 цаг 16 мин Нүхт–Хангарьд–Ирээдүй хотхон чиглэлээр шинэ автобус явж эхэлнэ Өчигдөр 15 цаг 15 мин Төрийн хяналт шалгалтын тогтолцоог шинэчлэх ажлын хэсэг хуралдлаа Өчигдөр 15 цаг 14 мин Х.Нямбаатар: Аюулгүй, амар тайван Улаанбаатарын төлөө цагдаагийн байгууллагад технологийн дэвшил нэвтрүүлж байна Өчигдөр 15 цаг 13 мин Австралийн Засгийн газар иргэдээс галт зэвсгийг буцаан худалдаж авна Өчигдөр 13 цаг 51 мин Японы прокурорууд Абэ Шинзогийн хэргээр бүх насаар хорих ял шаардав Өчигдөр 13 цаг 48 мин Олон улсын үзэсгэлэнд Монголын “Дөрвөн улирлын аялал жуулчлал”-ыг танилцуулж байна Өчигдөр 13 цаг 47 мин Элчин сайд Н.Оюундарь Латви Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив Өчигдөр 13 цаг 45 мин Монгол–Оросын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухааны хамтын ажиллагааны комисс хуралдав Өчигдөр 13 цаг 44 мин “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог албадан гаргалаа Өчигдөр 13 цаг 28 мин Хууль бусаар эм нэвтрүүлсэн 321 зөрчилд хариуцлага тооцов Өчигдөр 13 цаг 25 мин Шинэ жилийн баяраар хүүхдийн бэлэг сонгохдоо анхаарах зүйлс Өчигдөр 13 цаг 24 мин Сүхбаатар аймгийн цэцэрлэг, сургуулиуд сүү уух цэгтэй болжээ Өчигдөр 11 цаг 39 мин
iИх уншсан
С.Баярцогтын эргэн ирэлт ба “хажуугийн цохилт” Р.Даваадорж: Төрийн өмчит компаниудыг хувьчилж, нээлттэй IPO... Газрын ховор элемэнт Р.Сэддорж: Харбины гэрээ байгуулсан сайд нарын байгаа дээр с... С.Бямбацогт: Төрийн өмчийн 33 компанийг нээлттэй хувьцаат ко... Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ, түр хамгаалах байрыг 108 ... Засгийн газар 29 үндэсний хороо, зөвлөлийг татан буулгалаа Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгэ... Нийслэлийн прокурорын газар төрийн ашиг сонирхлыг хамгаалж, ... Шүүгч М.Нямжаргал ОХУ-д болж буй олон улсын тэмцээнд шүүгчээ... Токиогийн бүсэд хүчтэй газар хөдөлбөл 18 мянган хүн амиа алд... Ажлын хэсэг татан буугдсан банкуудаас 22 тэрбум төгрөгийн ав... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг УИХ-д өргөн... МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэл... Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны баримт бичгүүдэд ... Дулааны станцууд нүүрсний 14 хоногийн нөөцтэй байна Дорноговьд аймгийн баруун бүсийн тэмээний уралдааныг нэгдүгэ... “Ногоон нуур 1008 айлын орон сууц” төслийн удирдагч Ян Яаог ... Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүү... “Оны онцлох хүүхэд” шагналыг энэ сарын 18-нд гардуулна
Top