x

УИХ-ын даргыг БНАСАУ-д айлчлахыг урьлаа

УИХ-ын дарга Г.Занданшатар БНАСАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд О Сын Хог хүлээн авч уулзлаа.

Ноён Элчин сайд О Сын Хо БНАСАУ-ын Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Намын мэндчилгээг УИХ-ын дарга Г.Занданшатарт уламжилж, УИХ-ын даргаар томилогдсонд нь баяр хүргэлээ.

Тэрбээр, 2018 онд БНАСАУ-Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жил, БНАСАУ-ыг үндэслэн байгуулагч Ким Ир Сений Монгол Улсад айлчилсны 30 жилийг ойг өргөн дэлгэр тэмдэглэсэн зэрэг хоёр орны харилцаа, хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтой жил болсныг тэмдэглэв. Мөн “БНАСАУ, Монгол Улсын хооронд тогтсон найрсаг харилцааг цаашид улам гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь манай улсын хувиршгүй, тууштай бодлого юм. Манай улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун энэхүү харилцаанд ач холбогдол өгч, онцгой анхаарлаа хандуулдаг” хэмээгээд УИХ-ын дарга Г.Занданшатарыг БНАСАУ-д айлчлахыг урив.

УИХ-ын дарга Г.Занданшатар хоёр орны уламжлалт, найрсаг харилцааг улам хөгжүүлэхэд парламентын зүгээс болон хувиасаа онцгой анхаарал тавих болно гэдгээ илэрхийлээд, “Миний бие УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Монгол-БНАСАУ-ын парламентын бүлгийн даргын хувиар танай улсад айлчилж байсан. Дараа нь Гадаад харилцааны сайдын хувиар мөн айлчилж, хоёр орны бүх талын найрсаг харилцааг хөгжүүлэх үйлсэд биечлэн оролцож байснаараа бахархдаг. БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Чен Ирийн гарын үсэгтэй, хувийн талархлын захидлыг Ардын Дээд Хурлын Тэргүүлэгчдийн дарга Ким Ен Нам надад гардуулж байсан. Захидалд Монгол Улсын хөгжил цэцэглэлт, олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын амжилтыг онцлон дурдсан нь сайхан сэтгэгдэл төрүүлж байлаа” хэмээн дурсав.

УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын үеэр парламент хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгын хүрээнд Монгол Улсын Их Хурал, БНАСАУ-ын Ардын Дээд Хурал хамтран бүс нутгийн улс орнуудын парламентын чуулганыг Зүүн хойд Азийн бүс нутгийг цөмийн зэвсэггүй болгох, Солонгосын хойгт энх тайван тогтоох, “Улаанбаатарын яриа хэлэлцээ” санаачилгыг дэмжин Монгол Улсын нийслэлд зохион байгуулах саналтай байна гэлээ. Энэ үйл ажиллагаанд БНСУ-тай хамтарч ажиллах боломж бийг мөн онцлов. Түүнчлэн 2018 онд Сингапурт, 2019 онд Вьетнамд болсон Дээд хэмжээний уулзалтыг ирэх онуудад Улаанбаатарт зохион байгуулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жон Ун ОХУ-д айлчлах урилгатай байгааг дурдаж, айлчлалын үеэр замдаа Монгол Улсад саатан морилбол Монголын төр засаг, ард түмэн талархах болно гэв.

Ноён Элчин сайд О Сын Хо “Таны тавьсан саналууд нь хоёр улсын найрамдалт, найрсаг харилцааг улам гүнзгийрүүлэх, Солонгосын хойгийн түгшүүртэй байдлыг намжааж, энхтайван тогтооход Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах гэсэн хүчин чармайлтын илэрхийлэл гэж үзэж, гүнээ талархаж байна. Саналыг төр, засгийн байгууллага, удирдлагууддаа уламжлах болно” хэмээв.

Тэрбээр, Өвөрхангай аймгийн төвд байдаг, Ким Ир Сений нэрэмжит цэцэрлэг маш сайн ажиллаж, тэнд хүмүүжих хүсэлтэй хүүхдүүд олширсноос ачааллаа дийлэхгүйд хүрч байгаа тул өргөтгөл бариулах хөрөнгийг төсөвт тусган шийдэж өгөхөд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. УИХ-ын дарга Г.Занданшатар хүсэлтийг холбогдох байгууллагад уламжлахаа амлалаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 11 цаг 47 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 13 цаг 28 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 13 цаг 58 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 14 цаг 17 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ 17 цаг 49 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ 17 цаг 56 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв 18 цаг 1 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ 19 цаг 40 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... 19 цаг 49 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана 19 цаг 58 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа 20 цаг 4 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна 20 цаг 22 мин Швейцарын Женев хотноо шатрын ДАШТ эхэллээ 20 цаг 42 мин Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 38 дуудлага бүртгэгджээ 20 цаг 47 мин Нийт нутгийн 78 хувьд цасан бүрхүүл тогтсон байна 20 цаг 53 мин К.Алькарас улирлын Хаалтын тэмцээнд анх удаа түрүүллээ 20 цаг 58 мин “Намын рейтинг маш муу тул сонгуулийг наашлуулж хоёр сарын 25-нд хийе” гэж МАН-ын хаалттай хуралдаанаар шийджээ... 21 цаг 18 мин Увс нуурын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар цасаар шуурна 22 цаг 5 мин Борис Пастернакийг Зөвлөлтийн ард түмэн жигшин зэвүүцэв 22 цаг 49 мин Доминик де Вильпен Францын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө Уржигдар 13 цаг 26 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? У.Хүрэлсүх: Гүтгэлэг худал болохыг нотлохын тулд ажлаа өгч б... Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Энэ онд 51 байршилд 63.47 км авто замыг шинэчлээд байна Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг
Top